Хүүхдээ урд суудалд тээвэрлэх нь хүчирхийлэл мөн

Хуучирсан мэдээ: 2018.03.31-нд нийтлэгдсэн

Хүүхдээ урд суудалд тээвэрлэх нь хүчирхийлэл мөн

Хүүхдээ урд суудалд тээвэрлэх нь хүчирхийлэл мөн

Бага насны хүүхдүүд намхан учраас машинд сууж, бууж байгаа нь жолоочид харагддаггүй, хөдөлгөөний үеэр жолоочийн анхаарлыг сарниулах үйлдэл хийдэг, өөрийн үйлдлийн үр дагаврын талаар мэддэггүй учраас тэднийг машины арын суудалд нас, биеийн жинд нь тохирсон хамгаалалтын суудалд суулган тээвэрлэх нь гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чухал алхам юм.

Монголчуудын хувьд бага насны хүүхдээ урд суудалд, өвөр дээрээ авч явах явдал түгээмэл байдаг нь маш буруу үйлдэл бөгөөд энэ нь хүүхдэдээ зориуд эрсдэл бүрдүүлж байгаа үйлдэл юм.

Та хүүхдээ хайрладаг л бол арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулга. Та хүүхдийн хамгаалалтын суудал хэрэглэснээр хайртай хүү, охиноо осол, гэмтлээс хамгаалж чадна.

Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахгүй байх, урд суудалд, өвөр дээрээ авч явах, хамгаалалтын суудал, хэрэгсэл хэрэглэлгүй тээвэрлэх нь хүүдийн ҮЛ ХАЙХРАХ хүчирхийлийн нэг хэлбэр  гэж Замын цагдаагийн газраас үзэж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж