Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг цаазын ял оноох тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар бэлтгэж байна. Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай нэмэлт өөрчлөлт болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХЗДХЯ-нд дөрвөн сарын өмнө хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноодог байдлаар цаазын ялыг сэргээх санал хүргүүлсэн ч одоог хүртэл тус яам хариу ирүүлээгүй, ямар нэг санаачилга гаргаагүй аж.
Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын president.mn цахим хуудсаар иргэдийн саналыг сарын турш албан ёсоор авч, мөн уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөл боловсруулан УИХ-ын энэ хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирдэг олон тооны санал хүсэлт, шүүмжлэлийн тодорхой хувийг цаазын ялыг сэргээхтэй холбоотой иргэдийн санал хүсэлт, шүүмжлэл эзэлдэг учраас ийнхүү хуулийн төсөл санаачлахаар болсон юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд цаазаар авах ял оноодог байхыг Төрийн тэргүүнээс биечлэн болон бичгээр шаардсан иргэд цөөнгүй байв.
2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ХЗДХ-ийн сайдад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүргүүлсэн бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг цаазаар авах ялыг сэргээх тухай албан бичгийн агуулгыг товчлон хүргэвэл:
“Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, тэднийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгож байгаа нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна.
Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан зэрэг олон нийтийг цочроосон онц ноцтой гэмт хэргүүд сүүлийн үед олноор гарах болсон нь нийгмийг цочроож, олон нийтийг айдаст автуулах боллоо.
Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан мэдээнд тусгагдсаныг судалж үзэхэд 1 нас 4 сартай хүүхдийг ч хүртэл хүчирхийлсэн байх ба судалгаагаар өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн 12-17 насны 1,613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1,668 эх үр хөндүүлсэн байгаагийн цаана хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал нуугдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой юм.
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялын оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан олноор ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо.
Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтөний ёсонд харшлах ноцтой, харгис хэрцгий жигшүүрт үйлдэл юм.
Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг хараахан болоогүй байсныг илтгэж байна…” гээд
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II Протоколоос гарах ажлыг хуулийн дагуу Засгийн газар эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн юм.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний ам нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байдаг. Ингэснээр Үндсэн хуулиараа цаазын ялыг хэрэглэх бүрэн боломжтой боловч салбар хуулиараа хязгаарлаж хаасан нь учир дутагдалтай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: president.mn
Tumur Zaminchid 2018-03-31 202.21.124.132
ENE YARMAGIIN HASHAANI BANKARYG BUUD. TUMUR ZAMAS IDSEN HURUNGUU GARGAJ UG!!!
Зочин 2018-03-31 202.9.40.146
АВИЛГАЧДАА ЦААЗЛААЧ
Зочин 2018-03-31 220.248.61.189
Цаазын ял байлаа гээд педофилууд өөрийгөө барьдаггүй юм. Юманд сэтгэл хөдлөлөөр хандахаа больж, жаахан юм уншин судалж, рациональ шийдвэр гарга ерөнхийлөгч өө…
Зочин 2018-03-31 103.26.193.209
yahnavdee olon ulsad ad bolohiin nemer
Авилгал авсан бол цаазал 2018-03-31 203.169.50.105
Авилгал авч мөнгө угаасан бол бас цаазаар авах ёстой.
Монгол 2018-03-31 202.21.120.147
Хүн төрөлхтний хөгжил дэвшил, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд итгэдэггүй зөвхөн өөрийнхөө хар ухаанаар улс удирдах гэж зүтгэдэг Баттулга шиг ийм муйхар харанхуй нөхөд л ард түмнээ хэдэн үеэр нь хорлон хохироож зовлон гамшигт унагадаг.
З 2018-03-31 64.119.27.229
Зөвшдээ зөв түмэн зөв өөр яах юм бээ энэ аймаар хэргүүдийн яах юмбэ ???
Зочин 2018-03-31 66.181.176.34
Ганц хүүхэд биш ээ.Хөгшдийг ч бас хүчирхийлж амь насанд нь халдаж өв хөрөнгөнд нь шунахайн сэдлээр халдаж,а******н өөрөө ,хуулиар хуульчдаар хамгаалуулж байдаг.Ийм хэрэгт авилгал хөгжин цэцэглэж,муухуульчид бусдын амь нас,зовлонгоор зоолж байдгийг ард түмэн хэдийнээ мэддэг болсон.Авилгачид,хүчирхийлэгчид хоёр л цаазын ялыг эсэргүүцдэг юм.Манай хууль хохирогчыг биш хохироогчыг хамгаалдаг.Бүх л юман дээр Америкийг дууриадаг биз дээ.Дууриахан нь яачхаав?
Зочин 2018-03-31 66.181.177.121
Ерөнхийлөгчөө та Эрдэнэтын 49%-н талаар өдий болтол ганц үг ган гэсэнгүй. Энийг юу гэж ойлгох вэ. Моногл ядсануу, авилгачид,төрийн өмчийг төрийн мөнгөөр аувьдаа авдаг даварсан луйварчид ялсан уу гэдгийг ардд түмэн мэдэх эрхтэй шүү дээ
Зочин 2018-03-31 66.181.177.121
Харин нэг хүүхдийг биш Монголын нийт залуучууд ,бидны үр хүүхдүүдын идэх хоолыг хулгайлсан, эх орноо зарсан авилгачид, офшорчдыг болон хүний амь насыг санаатай бүрлгэсэн хүмүүсийг цаазаар авах хэрэгтэй. Харин цаазыг гйүцэтгэх хугацааг 1-ээс 3 жил байхаар хуулийн зохицуулалт хийх энэ хугацаанд хэлмэгдсэн бол гомдол гаргах, өмгөөлөх, эдийн засгийн хохиролыг барагдуулсан тохиолдолдп засаж залруулах хугацааг хангалттай олгох ,эдийн засгийн хохиролыг барагдуулсан тохиолдолд ялыг хөнгөрүүлэх гэх мэт уян хатан нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна шүү дээ.
Зочин 2018-03-31 66.181.177.121
Зөвхөн бага насны хүүхэд хүчинд сэн хүнийг цаазаар авна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Энэ үнэхээр жигшүүртэй хэрэг гэвч цаазаар авснаас [Хориотой Үг] хийсэн нь илүү их зовоох аажмаар тарчлаан зовоож гэсгээх шийтгэл болно. Учир нь улаан махны хэргийг шоронгийн хулгарууд хүн гэж үздэггүй гээ биздээ.
!!!! 2018-03-31 103.26.195.145
Онц жигшүүрт хэрэг үйлдсэн араатнуудыг буудах нь зөв! Гэхдээ манай хууль, шүүх ямар билээ гэдгээ бас бодолцох хэрэгтэй!! Хүнийг хилсээр буудаж мэдэх улс шүү, манайхан!!!
ОРОС НАЦИСТ 2018-03-31 202.179.24.179
МОНГОЛД ХУРЦЫГ НЬ БАТЛААГҮЙ ИХ ХУРЛЫН НЭР ХҮНДИЙГ, ОЛОН УЛСАД МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАХ ТУЙЛЫН ЗОРИЛГТОЙ ОРОС ШОУ!
ардын нэг 2018-03-31 66.181.160.118
бага насны гээд бичихэд ч хэцүү энэ ялт хэргийг хүн төрөлхтний эсрэг геноцит гэж үзэж цаазаар шийтгэх нь зөв, бузар этгээдэд хүн төрөлхтний дунд орон зай байх ёсгүй, хүмүүсээ нэгдээрэй
Зочин 2018-03-31 218.39.138.50
zuv shuu demjij bna
Ёстой боловсролгүйгээ харууллаа 2018-03-31 59.153.114.26
Ёстой мал гэж Баттулгыг хэлэх байх. Ёстой Яармагийн мал, ядаж Бат-Үүл тэнэг шиг ухаантай хүмүүсийн хоорондоо ярьж байгааг сонсоогүй улс төрч, 17 чингэлэгний спиртийн наймаачин.
Ёстой боловсролгүйгээ харууллаа 2018-03-31 59.153.114.26
Ёстой мал гэж Баттулгыг хэлэх байх. Ёстой Яармагийн мал, ядаж Бат-Үүл тэнэг шиг ухаантай хүмүүсийн хоорондоо ярьж байгааг сонсоогүй улс төрч, 17 чингэлэгний спиртийн наймаачин.
Ёстой боловсролгүйгээ харууллаа 2018-03-31 59.153.114.26
Ёстой мал гэж Баттулгыг хэлэх байх. Ёстой Яармагийн мал, ядаж Бат-Үүл тэнэг шиг ухаантай хүмүүсийн хоорондоо ярьж байгааг сонсоогүй улс төрч, 17 чингэлэгний спиртийн наймаачин.
зочин 2018-03-31 104.238.46.26
Булхиа луйвараа өөр хүнд үүрүүлдэг боломжтой болохын тулд мөн гэрчийг үгүй хийх зориулалтаар ашиглах л байх даа!!!!!
Монголчуудаа хилмэгдүүлэхэд бүү хэрэглээсэй!!!!!
Зочин 2018-03-31 66.181.184.66
Франц Амерк мэт чинь олон зуун жилээр цаазын ял хэрэглэчихсэн, хүмүүс нь ерөнхийдөө зөөлөрчихсөн байхгүй юу. Бид тэднийг тэднийг дууриаж цаазын ялгүй болох хэрэггүй.
Зочин 2018-03-31 104.238.46.26
Чамайг, чиний хайртай хүмүүсийг хилсээр цаазлах үед битгий харамсаарай!!!!!!
Зочин 2018-03-31 202.21.106.111
ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ НЬ ЗӨВ ЭНЭ ХҮЧИРХИЙЛЭЛ,АМИЙГ АМИАР НЬ, ТЭР ХҮН АМИЙН ИЛРЭЭГҮЙ ХЭРГИЙГ ХЭРГИЙГ БИ АЛСАН ГЭЖ ХУДЛАА ХҮЛЭЭЖ ХЭРГИЙГ НУУН ДАРАГДУУЛЖ БАЙГАА ТОХИОЛДОЛ,ГАЗАР НУТАГ ЗАРАХ.БАС ЭДИЙН ХӨНӨӨЛ АСАР ИХЭЭР УЧРУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ ДЭЭР ЦААЗ БАЙХ ЁСТОЙ …АРДЧИЛАЛ ХЭЗЭЭ Ч ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР БАЙДАГГҮЙ ЗҮЙЛ ҮЗЬЕ ХАРЪЯА ГЭСЭН ХААНА БАЙХГҮЙ ..
Амар 2018-03-31 202.179.25.246
Женко хүй нэгдэлрүүгээ тонил.Битгий улсын хөгжилд саад бол.
Зочин 2018-03-31 202.70.34.115
ЗӨВ ӨӨ, ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ
Зочин 2018-03-31 202.179.24.104
Баттулга дэмий зүйл хийх гээд байна даа. Нэр хүндэд нь харш болно.
Зочин 2018-03-31 104.238.46.26
Өөрийн булхайгаа, гэрчүүдийг устгах боломжтой болох гэж байгаа юм биш үү!!!!!!
Зочин 2018-03-31 43.228.131.133
Буруу шүү дээ хэрвээ цаазын ялтай болвол хүчиндэгч үхэхээс айж гэрчийг алдаг мөн цаазын ял авсан хүмүүсийн 20 орчим % нь хилс хэрэгтэн байдаг нь гол шалтгаан худлаа попорхоо боль новшоо төмөр замаас идсэн мөнгөө харин төл
Зочин 2018-03-31 83.76.167.76
Tsaaziig sergeevel buzar garuud huncvidchiheed daraa ni ***h ayultai
Зочин 2018-03-31 83.76.167.76
Tsaaziiin yalaas iluu shiitgel bol buh nasaar ni horih. Tsaaz bol 5 senundikn yal
Zochin 2018-03-31 103.229.120.17
Zob zob hunii esnoos gajuud hereg hiisen huniig tsaazaar abah heregte
hh 2018-03-31 66.181.161.10
Huvsgul aimagt 8 tai ohiniig huchindeed tsunhend hj hayasan, bas hotod 3 huuhed huchindsen zapuu amodnd shorpnd targalaad hevtej bga teriig nuhuj tsaazalya.
хуульч 2018-03-31 202.9.43.198
БИДНИЙ ХАМГИЙН ГОЛ ТЭНЭГЛЭЛ БОЛ ЭРҮҮГИЙН ХУУЛИАС ЦААЗААР АВАХ 3 ЗҮЙЛЭЭ ХАСЧ ДЭЛХИЙ НИЙДЭТ ЗАРЛАН ТУНХАГЛАЖ КОНВЕНЦЭД НЭГДСЭН ЯВДАЛ ШҮҮ ДЭЭ ??? ШҮҮХ ХУУЛИА БАРИАД ЦААЗААР [Хориотой Үг] ЯЛАА ӨГӨӨД Л ИРСЭН ШҮҮ ДЭЭ
хуульч 2018-03-31 202.9.43.198
ЭНД" ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХ" гэж нэг зүйл яригдана ??? магадгүй АНУ-ын зарим муж улсад цаазын ялыг эргүүлэн сэргээсэн явдал байдаг тэр улс олон улсын зарим конвенц- д нэгдэн ороогүйтэй холбоотой байх??? БИД ЧИНЬ ТЭГЭЭД ЦААЗААР АВАХ ЯЛНААС ТАТГАЛЗЛАА ЭНЭ ТЭРЭЭ ГЭЭД ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭГДЭН ОРЧИХООД УУЧЛААРАЙ ХААЛГА ЭНДҮҮР Ч ГЭХ БОЛЖ БАЙНА УУ???
Зочин 2018-03-31 122.201.24.2
Цаазлалаа гээд хүүхдийн хохирол барагдахгүй. Насаар нь хүнд хүчир ажил хийгэж мөнгийг нь хохирогчдод зарцуулмаар байгаан
Эгэл 2018-03-31 202.70.34.70
Цаг нь болоогүй байсан. Сэргээх хэрэгтэй.
ЗОЧИН 2018-03-31 59.153.113.86
ЦУСЫГ ЦУСААР , АМИЙГ АМИАР – ТЭР ТУСМАА ХҮҮХДИЙН – ЮУН ХҮНИЙ ЭРХ МЭРХ
zochin 2018-03-31 202.21.103.139
yaahlaaraa butddeggui yum hutsna bz chi chi huuhed huchirhiildeg s** bna l daa
Зочин 2018-03-31 150.129.142.93
Би хүүхэд хүчирхийлсэн хэрэг хийсэн хүнийг цаазар авах гэсэн боловч энэ их хурлын гишүүд сэргүүцсэн гэж нэг сайхан попорч Мөнхбаясгалангаараа хуццулна биз. Хэзээ ч бүтэхгүй хууль санаачлаад явдаг сайхан гар шүү.
Зочин 2018-03-31 202.21.120.147
Яг тйим л юм бодож сэтгэж ийм балай юм хийж байгаа байх