Ким Жон Ун тамирчдаа Токио, Бээжингийн олимпт оролцуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.31-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун тамирчдаа Токио, Бээжингийн олимпт оролцуулна

Ким Жон Ун тамирчдаа Токио, Бээжингийн олимпт оролцуулна

Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бах пүрэв гаригт (2018.03.29)-нд Пхеньянд айлчлахдаа тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзаж, Хойд Солонгосын тамирчдыг 2020 оны Токиогийн олимп, 2022 оны Бээжингийн олимпт оролцоход нь хамтарч ажиллана гэдгээ мэдэгджээ.

Хойд Солонгосын тамирчид БНСУ-ын Пёнчан хотод болсон өвлийн олимпийн наадамд оролцсон нь Солонгосын хойгт үүсээд байсан хурцадмал байдлыг намжаахад нэмэр болсон учраас Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч ийнхүү Пхеньянд гэнэтийн айлчлал хийсэн байна.

Томас Бах Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахдаа түүний энэ айлчлал бол хоёрдугаар сард болсон Пёнчаны олимпийн наадмыг энхтайвны бэлгэ тэмдэг болгож хувиргахад хувь нэмэр оруулсанд талархлаа илэрхийлэх зорилготой хэмээн мэдэгдсэн талаар тус улсын мэдээллийн агентлаг өнөөдөр мэдээлжээ.

Тэрбээр мөн Олон Улсын Олимпийн Хороо болон Хойд Солонгосын олимпийн хороо цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, тус улсад спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар тохиролцжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинд гэнэтийн айлчлал хийж, Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзсаны дараа түүнийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөсөн дээд хэмжээний уулзалтын өмнө зарим орны лидерүүдтэй уулзаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж