Өнгөрсөн Пүрэв гаригт ОВУС-гийг гурав дахь шатны зээл болох 30 сая ам.доллар Монголбанкны дансанд орж ирсэн. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрэнэд хандивлагч орнуудаас зээл олгож байгааг тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хэлсэн бий.
Монголын гадаад ор МАН-ын засгийн үед 2.4 их наядаар нэмэгдэж, өрийн тааз хэтрээд байгааг талаар Ардчилсан намынхан шүүмжилдэг. Тэгвэл Сангийн яамны албан сайтад гарсан мэдээгээр Монгол Улсын Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 22.7 их наяд төгрөг болж, ДНБ-ийн 74.4 хувьтай тэнцэж байна. Үүний 18.6 хувийг дотоод өр, 74.1 хувийг гадаад өр, 7.3 хувийг өрийн баталгаа эзэлж байна.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ