ОХУ-ын арми өчигдөр (2018.03.30)тив хоорондын шинэ баллистик пуужин туршсан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
“Сармат” нэртэй тив хоорондын шинэ баллистик пуужинг ОХУ-ын баруун хойд хэсэгт оршдог Плесецк хэмээх газраас хөөргөжээ.
Сармат бол барууны орнуудад “Чөтгөр” хэмээн нэрлэдэг Зөвлөлтийн үеийн тив хоорондын баллистик пуужин дундаас хамгийн томд тооцогддог “Воевода”-г орлох орчин үеийн загвар ажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын эхээр “Сармат” тив хоорондын шинэ баллистик пуужин 200 тонн жинтэй, “Чөтгөр”-өөс ч илүү хөнөөлтэй хэмээн ярьж байсан юм. Энэхүү зэвсгээр Умард эсвэл өмнөд туйлын хаана ч байсан байндаа тусч, устгах чадалтай ажээ.
Түүгээр ч зогсохгүй энэхүү шинэ төрлийн хүчтэй пуужинд цөмийн цэнэгт хошууг хэдийг ч байрлуулах бүрэн боломжтойгоор “Чөтгөр”-өөс илүү хүчтэй ажээ.
Путины баталж буйгаар “Сармат” нь пуужингийн довтолгоог эсэргүүцэн хамгаалах системээс бултах чадвартай гэнэ.
Эх сурвалж: Time.com