Анхаар: Байгалийн гамшигт үзэгдэл болж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.31-нд нийтлэгдсэн

Анхаар: Байгалийн гамшигт үзэгдэл болж болзошгүй

Анхаар: Байгалийн гамшигт үзэгдэл болж болзошгүй

Ус цаг уурын хүрээлэнгээс байгалийн гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна. Тодруулбал, өнөөдөр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар салхины хурд 28-30 метр секунд, Говь-Алтайн хойд,  Завхан, Хөвсгөлийн өмнөд нутгаар 18-20 метр секунд, зарим газраар 24 метр секунд хүртэл шорон шуурга шуурна.  Тиймээс малчид байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн гал түймрийн аюулаас анхааруулж байна. Дөрөвдүгээр сарын эхээр Монгол орны ихэнх нутгаар хур тунадас орж, цаг агаар хүйтрэхийг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Баруун аймгуудын нутгаар: 26-нд нутгийн хойд хэсгээр, 27,29,31-нд зарим газраар, 28,30-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас цас орно. Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд зарим газраар 16-18м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүрч дулаарна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим нутгаар, 29,31-нд нутгийн баруун хойд хэсгээр, 30,1-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27,31-1нд зарим газраар түр зуур 16-18м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 26,30-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 26,31-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 15-20 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Ерөө голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх ч 1-нд бүх нутгаар эрс хүйтрэх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар: 27-нд зарим газраар, 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, 1-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 27,1-нд зарим газраар 16-18м/с, зарим үед түр зуур 20-24м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 26, 30-31-нд зарим газраар 12-14 м/с хүрч зөөлөн шороогоор шуурна. 27-28-нд бага зэрэг сэрүүснэ. 26,29-31-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус хүрч дулаарна. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

Говийн аймгуудын нутгаар: 30-нд зарим газраар, 1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26,30-31нд Арц Богдын өвөр хоолойгоор, 27,1-нд зарим газраар түр зуур 16-18м/с, 1-нд зарим үед 20-24м/с хүрч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүн байх ч бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус хүрч дулаарна. Зөвхөн 1-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж