Януковичид бичсэн ил захидал: Тимошенког суллана уу!

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Януковичид бичсэн ил захидал: Тимошенког суллана уу!

Украйны Ерөнхий сайд асан Тимошенког баривчлан хориод байгааг эсэргүүцэн Бельгийн уран зохиол, франц хэлний академийн насан туршын ерөнхийлөгч. Жак де Декер, Францын Боловсролын сайд асан Люк Ферри нарын нэр хүндтэй хүмүүс ерөнхийлөгч Януковичид хандан ил захидал илгээсэн байна. Ингээд уг захидлыг орчуулан хүргэж байна.

Парис – Брюссель, 2011 оны наймдугаар сарын 15

Ноён ерөнхийлөгч өө,

Украины “улбар шар хувьсгалын муза  Юлия Тимошенког Киевийн шүүх наймдугаар сарын 5-нд “эрх мэд­лээ хэтрүүлсэн” гэх учир битүүл­гээр хууль бусаар хорьсныг Хүний эрхийн төлөөх нэрийн өмнөөс, үг хэлэх болон үзэл санааны эрх чөлөөг хүндэтгэх үүднээс чөлөөлөхийг Та­най Засгийн газарт уриалснаас хойш долоо хоног өнгөрөөд байна. Энэ шийдвэр буюу хэрэг нь шийдэгдээгүй сонсголд сайн дураараа хүрэлцэн ирсэн хүнийг баривчлан хорьсон нь танай оронд ч ялгаагүй эрүүгийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Эв нэгдэл ба хүлцэнгүй байдлын үнэт зүйлсийг дэлгэрүүлэхийн төлөө Европын холбооноос маш их хүчин чармайлт гаргаж байгаа ч ийм үйлдэл нь жинхэнэ ардчилагч хүн бүрийн сэтгэл санааг доромжилж байна. 

Түүгээр ч барахгүй Сталины дарангуйллын хүмүүнлэг биш цагдаа­гийн болон шүүхийн практи­кийн өнгөрсөн үеийн аймшгийг санаг­дуулж байна. Дашрамд дурь­дахад Вышинскийн гунигт үйлд­лийн үеэр таны нутаг нэгтнүүд олон хү­нийг хөдөлмөрийн лагерь руу тууж байсан билээ. Үүнийг зөвт­гөхийнхөө тулд Та, ярихдаа засаг­лалыг хуваах зарчмыг дэмждэг бө­гөөд улс төрийн зүтгэлтнийхээ хувьд хуулийн эрх мэдэлд оролцохгүй гэж бай­сан шүү дээ. Өршөөгөөрөй, ноён ерөнхийлөгч, харин бид үүнд чинь эргэлзэхээр болж буйгаа хэлье. Бидний сайн мэдэж байгаагаар Украи­ны өнөөгийн засаг зөвхөн ганц­хан зарлигаар чинь явж бай­на. Жишээлбэл, таны хувийн “ерөн­хийлөгчийн зарлигаар” (2010 оны долдугаар сарын 12) таны өөрийн чинь соёл, үзэл сурталд тааруулан жил бүр танай шилдэг жүжигчид зохиолчдыг (тэдний тоонд дэлхийд алдартай Николай Гоголь, Михаил Булгаков ба Сергей Прокофьев нар бай­гаа) шагнадаг Тарас Шевчен­когийн (танай үндэсний агуу яруу найрагчийн дурсгалд зориулсан) нэ­рэмжит нэр хүндтэй шагналын хороо­ны бүрэлдэхүүнийг өөрчилж байлаа.

Үүнээс бид чөлөөт ертөнцийн нүдэн дээр таны гаргаж байгаа гэнэтийн санаатай дипломат ал­дааг тодруулсан цензурын булай практикийг харж байгааг танд хэлэхийг зөвшөөрнө үү. Зөвлөлтийн үеийн ийм ичгүүр­гүй цэвэрлэгээг шууд таны захир­гаа­ны Дотоод хэргийн яаманд харьяа­лагддаг Украины тусгай албадын сор­гог хяналтын дор төдийгүй танай Хууль зүйн яамны явуулгаар хийж байгаа нь ардчилсан гэж нэрлэгдэх ямар ч оронд хүлээн авах аргагүй хэрэг юм!

Харин одоо Юлия Тимошен­ко­гийн талаар илүү чухал асуудалд эргэн орье. Бидний түүнийг дэмжсэн хоёр дахь мэдэгдэл нь наймдугаар сарын 12, 15-нд Киевийн даван заалдах шүүх түүнийг урьдчилан хорихоос чөлөөлөхөөс татгалзсанаар тайлбарлагдана.

Энэ шүүх ажиллагааны ард, ноён ерөнхийлөгч өө, шүүхэд нэр хүндээ хамгаалах  иргэн бүрийн үндсэн эрхэнд ичгүүргүйгээр халдсан халдлага байна. Ямар ч хууль зүй, үндсэн хууль ба ардчиллын зарчимд харшилсан дургүйцэл төрүүлэх үйлдэл байж боломгүй бөгөөд үүнээс гадна дэлхий даяар танай орны имижид ноцтой үр дагавар дагуулж болох тухай яриа өрнөж байна.

Тэгш эрх шүүхийн системээр зөрчигдөж байгаа гунигт эсвэл хөөрхийлөлтэй байдлын улмаас “Тимошенкогийн хэрэг”-ийн талаар Европын зөвлөлийн (Страсбург) салшгүй хэсэг институт болох Хүний эрхийн Европын шүүх ба Европын холбооны шүүхэд (Люксембург) хандахаас өөр арга бидэнд алга.

Үүний зэрэгцээ бид Европын холбооны Гадаад хэргийн дээд төлөөлөгч хатагтай Кэтрин Эштонд (Брюссель) хандан Украины статусыг өнөө болон ирээдүйд эргэн харж үзэхийг уриалах болно.

Хэрэв энэ бүгд нь таны нутаг нэгтэн эмэгтэйг хорьсон шударга бус нөхцөлд таны байр суурийг өөрчилж чадахгүй бол бид Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (ФИФА)  эхлэн тохиролцсоны дагуу 2012 оны зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 1 хүртэл танай ороны нутаг дэвсгэрт явагдах Европын аваргын тэмцээнийг зохион байгуулахаас татгалзахыг шаардах болно.

Энэ бүх санаачлагыг гаргах шийдвэр бидэнд тийм амар байгаагүй гэдгийг ноён ерөнхийлөгч та ойлгоорой. Гэхдээ Юлия Тимошен­когийн өнөөгийн хэрэг нь шүүхийн ёгтлол болж байгааг хараад хүнлэг хүн бүрийн нүднээ жинтэй харагдах цорын ганц шүүх бол бидний санаа бодол, бидний үнэт зүйлс бидний нандин чанарын шүүх байх болно!

Илгээлтэд гарын үсгээ зурсан:

Жак де Декер (Jacques De Decker), зохиолч, Бельгийн уран зохиол, франц хэлний академийн насан туршын ерөнхийлөгч.

Люк Ферри (Luc Ferry), гүн ухаантан, Францын Боловсролын сайд асан.
Александр Жарден (Alexandre Jardin), зохиолч.

Даниэль Месгиш (Daniel Mesguich), жүжигчин, найруулагч, дра­мын урлагийн үндэсний консер­ваторийн захирал.

Мишель Перро (Michelle Perrot), түүхч, гавьяат багш.

Даниеэль Сальваторе Шиффер (Daniel Salvatore Schiffer), гүн ухаантан, зохиолч, Льежийн Дүрслэх урлагийн хаантны академийн дээд сургуулийн багш бөгөөд Бельгийн шинжлэх ухаан, уран зохиол, дүрслэх урлаг академийн ивээлийн Коллеж де Франсийн уригдсан профессор.

Жак Сожшер (Jacques Sojcher), гүн ухаантан, Ah! Сэтгүүлийн захирал (Брюсселийн чөлөөт их сургууль).

Анни Сюжье (Annie Sugier), эрдэмтэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлийн олон бүтээлийг зохиогч.

Мишель Вивьорка (Michel Wieviorka), нийгэм судлаач, Парисийн нийгмийн ухааны дээд сургуулийн багш.

Эх сурвалж: Lettre ouverte а Viktor Ianoukovitch,
prйsident de l’Ukraine – Appel а la libйration de Ioulia Timochenko
 Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж