Нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү, Ахлах мэргэжилтэн Т.Алтансүх, Тээвэр, холбооны салбарын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Байгалмаа нар өчигдөр /2018.03.30/ эдийн засаг нийгмийн өнөөгийн байдлын талаар хэвлэлийнхэнд мэдээллээ.
2017 оны эцсийн байдлаар:
-Улаанбаатар хотын хүн ам 1 сая 417.4, байнга оршин суугаа хүн амын хувьд 1 сая 462.9 мянга аж.
-Нийслэлийн 386 мянга 218 өрхийн 44.3 хувь нь байшин хороололд, 55.5 хувь нь гэр хороололд амьдарч байна.
-Нийслэлд 661 цэцэрлэг, 241 сургууль үйл ажиллагаа явуулдаг.
-Нийслэлд шилжин ирэгсдийн тоо 2017 оны байдлаар 10.3 мянга байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 50 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм.
-Нийслэлд 2017 онд 10 мянга 399 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 2 мянга 448 хос гэрлэлтээ цуцлуулжээ.
-Улаанбаатар хотын нийт ААН-ийн тоо 2017 оны байдлаар 114 мянга 671 байна. Үүнээс үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн тоо 50 мянга 467 юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 мянга 314-өөр өссөн үзүүлэлт юм.Улаанбаатарт хөдөлмөрийн насны 901 мянга 122 хүн бий. Үүнээс 512.2 мянга нь ажилтай бол 41.4 мянга нь идэвхтэй ажил хайж байна гэж мэдээллээ.
э.ариун