Бага насны хүүхдүүд хүчирхийлэл өртсөн хэргүүд шил дараалан гарч буйг эсэргүүцсэн жагсаал өнөөдөр /2018.03.31/ 11:00-15:00 цагт орон даяар зохион байгуулагдана. Иргэд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо төрд хүргэхээр ийнхүү жагсч байна.
Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа байхгүй юм.
Б.БАТ