Айлын ганц хүүхдийг цэргийн албанаас чөлөөлдөг | News.MN

Айлын ганц хүүхдийг цэргийн албанаас чөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2018.03.31-нд нийтлэгдсэн

Айлын ганц хүүхдийг цэргийн албанаас чөлөөлдөг

Айлын ганц хүүхдийг цэргийн албанаас чөлөөлдөг

Засгийн газар энэ долоо хоногт Мягмар гаригт хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь цэргийн дүйцүүлэх албыг 2018 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөний хэмжээг 5,070,990.0 /таван сая далан мянга есөн зуун ер/ төгрөг байхаар тогтжээ.Цэргийн дүйцүүлэн хаах мөнгөний хэмжээг жил бүр Засгийн газраас өөрчлөн баталдаг. Ингэхдээ нэг хүн жилийн хугацаанд цэргийн алба хаахад хувцас, хоол гээд хэр хэмжээний зардал гаргаж байгааг дундажлан тооцож энэ мөнгөний хэмжээг тогтоодог байна.Хуульд зааснаар 18-25 насыг цэргийн нас гэж үздэг байна. Цэргийнхээ насанд цэрэгт яваагүй, чөлөөлөгдөх үндэслэл бүрдээгүй, цэрэг татлагаар ороогүй хүмүүст л мөнгөн төлбөр ногдуулдаг аж. Цэргийн дүйцүүлэх албаны мөнгийг 26 нас бүтэн хүрсэн хүн төлдөг бөгөөд тухайн жилд тогтоосон дүйцүүлэх албаны мөнгийг найман жилд нь хуваагаад хэдэн төгрөг төлөхийг салбарын яамнаас тогтоодог аж.Цэргийн албанаас чөлөөлөгдөх хэд, хэдэн үндэслэл байдаг аж. Эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөнө. Их, дээд сургуульд сурч байгаа хугацаанд чөлөөлнө. Гэхдээ оюутанд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн бол төлбөр төлсөн баримт, сургуулийн тодорхойлолт, зарлангаа аваад харьяа дүүргийнхээ Цэргийн штаб дээр өөрийн биеэр очиж чөлөөлөгдөх ёстой. Мөн 0-14 насны нэг хүүхэдтэй буюу эхнэр нь жирэмсэн бол чөлөөлөх үндэслэл болно. Цэргийн насандаа хоёр хүүхэдтэй болсон бол цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөдлөөр гаргавал чөлөөлөх үндэслэл болдог аж.. Ээж аав, ах эгч нь хөгжлийн бэрхшээлтэй, нэг, хоёрдугаар группт орсон тухайн цэргийн үүрэгтнээс өөр асран хамгаалагч байхгүй тохиолдолд чөлөөлнө. Мөн ээж юм уу, аавтайгаа хоёулхнаа амьдардаг айлын ганц хүүхдийг чөлөөлдөг байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-31 66.181.161.45

Deere dorwon egchte ailin gants hvvhed tseregt awdiin bolu

Avatar

дорж 2018-03-31 66.181.161.125

энэ яаг үнэн бодит уу би 25 хүрч байна 4 сартай охинтой. би яаг яаах еостой вэ яваамргүй байна

Avatar

Зочин 2018-03-31 202.126.89.10

Emchiin vzlegeer tentseegvi tedtel hurandaatai am zorson tul tentsvvlsen ehner bs jiremsen yaah uu yawah bolomjgvi

Avatar

Би 2018-03-31 103.10.22.44

Айлын ганц хүүхдийг чөлөөлдөггүй юм бна лээ.худлаа

Avatar

Зочин 2018-03-31 78.156.32.233

Бүсгүйчүүд цэргийн алба хааж байхад Энхийн цагт бүх эрчүүд цэргийн албыг заавал хаах ёстой.

Avatar

Зочин 2018-03-31 64.119.20.105

Цэргийн албыг бүх эрчүүд хаах ёстой. Одоо ганц хүүтэй, олон охидтой айл зөндөө. Дайны цагт биш энхийн цагт алба хаагаад ирэхэд үхчих гээд байна уу, эсвэл офицер нь [Хориотой Үг] гээд байна уу. Дэлхийн ертөнцийн байдал их эвгүй болж байна. Бүгд явах ёстой.

Avatar

Зочин 2018-03-31 202.9.40.146

аав ээжтэйгээ амьдардаг айлын ганц хүүг яадаг вэ?

Avatar

Зочин 2018-03-31 202.9.40.146

айлын ганц хүүг чөлөөлөх нь зөв

Avatar

зочин 2018-03-31 66.181.160.57

Аавын хүүг алаг үзэхгүй л гэдэгсэн…. Утга агуулгын хувьд юу гэж ойлгох вэ ? . Олон хүүхэдээс нэг нь үрэгдэж болноо гэж байгаа юм уу ?

Avatar

Зочин 2018-03-31 182.160.1.223

Хэцүү ч юмдаа. Ядуу ард түмнээ мөнгөөр дарамталдаг. Залуус минь гадагшаа явсан нь дээрдээ. Энэ аймаар орноос явж сайн сайхан газар үр хүүхдээ өсгөх хэрэгтэй.

Avatar

Irgen 2018-03-31 27.123.212.137

Buruu bna da

Avatar

РАВДАН 2018-03-31 66.181.160.59

ЗАЛУУС ИЙМ ҮГ СОНСООД ГОМДОХ ХЭРЭГГҮЙ! ЗАЛУУ НАС ЧИНЬ ЭНЭ БҮХНИЙГ ЦАЙРУУЛНА! ГОЁ ШД! ИНЭЭД ХӨӨРТЭЙ!

Avatar

РАВДАН 2018-03-31 66.181.160.59

БАС ПЕРДААДЧИХСАН ГЭДЭГ БАЙЛАА! АВТО БАТАЛЬОНЫХНЫ ҮГ Л ДЭЭ ПЕРДА ДИСКЭЭРЭЭ ЭРГЭЧИХСЭН!

Avatar

Зочин 2018-03-31

Иймэрхүү гоожууруудыг "дамартсан", "дамраараа эргэсэн" л гэдэг байлаа.

Avatar

Зочин 2018-03-31

Байгаа хувцсаа л аятайхан өмсвөл барав, гоожуурууд.

Avatar

Зочин 2018-03-31

Хувцас ямар хамаатай юм бэ? Ямар загварын тайзан дээр гарах гэж байгаа юм уу?

Avatar

иргэн 2018-03-31 64.119.27.206

загнахаасаа өмнө сайн хар л даа наадуул чинь оюутан цэргүүд бна хаяж бхаар нохойд өгчихье гэдэг шиг агуулахад хадгалагдаж бсан дээр үеийн гутал хувцас малгай хэрэглэлийг өмсөөд л хирээрээ хичээж яваа хүүхдүүд. харин төсөвлөсөн мөнгийг хүргэх гээд үү хэмнэх гээд үү идэх гээд үү агуулахад 20-30 жил хадгалсан хувцсыг залуу хүүхдүүдэд өмсүүлж бгаа ш дээ ёстой аав чинь өгөөгүй арми өгч бна өмсөөд жагс гээд л алхаж явна хөөрхийс

Avatar

РАВДАН 2018-03-31 66.181.160.59

РАВДАН МИНИЙ ХАРСНААР БОЛ ЖИНХЭНЭ ГООЖУУРУУД БАЙНА! АНГИЙН НЭР ГУТААГААД Л!

Avatar

Зочин 2018-03-31 202.21.106.140

та нэг реклам үзээд 60 цент өгнө .өдөрт 50-70 доллар олох боломжтой.маш амархан
найдвартайажлын сайт .энэ хаягаар ороод бүртгүүлээрэй https://goo.gl/RWMGjN

Avatar

Зочин 2018-03-31 202.179.26.26

Тэр чинь харин Хятадад заагаад өгчихмөөр туршлага уу.

Avatar

Хотын залуу 2018-03-31 43.228.131.110

Чааваас даа. Бидний үед ингэж жагсаж явсан бол ёстой алуулсан. Ямар ч байсан 3 өдөр жагсаалын талбай дээр өдөржин жагсаалын бэлтгэл хийнэ. Хөл нь тахир, гар итгэлтэй биш, харц жигд биш, хувцас засаагүй гээд л баахан банга хүртэх байлаа. Ядаж байхад энэ юун туг юм бэ. Ямар ч арчаагүй иштэй туг вэ. Ангийн туг юи бол хоёрлосон хамгаалалттай тусдаа жагсаалын өмнө явмаар юм.

Avatar

иргэн 2018-03-31 64.119.27.206

ийм дайны мэдлэгтэй цэргийн алба хаасан хүн шиг л бх юм цэрэг ийм жагсаал хувцас өмсөхөө болиод удаж бгааг мэдэж бгаа биз дээ

Avatar

иргэн 2018-03-31 103.57.93.95

Тугныхаа ишийг сольчих ухаан алга уу?яасан арчаагүй юм бэ?тэгээд бас ичихгүй ийм зураг тавиад байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж