Айлын ганц хүүхдийг цэргийн албанаас чөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2018.03.31-нд нийтлэгдсэн

Айлын ганц хүүхдийг цэргийн албанаас чөлөөлдөг

Айлын ганц хүүхдийг цэргийн албанаас чөлөөлдөг

Засгийн газар энэ долоо хоногт Мягмар гаригт хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь цэргийн дүйцүүлэх албыг 2018 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөний хэмжээг 5,070,990.0 /таван сая далан мянга есөн зуун ер/ төгрөг байхаар тогтжээ.Цэргийн дүйцүүлэн хаах мөнгөний хэмжээг жил бүр Засгийн газраас өөрчлөн баталдаг. Ингэхдээ нэг хүн жилийн хугацаанд цэргийн алба хаахад хувцас, хоол гээд хэр хэмжээний зардал гаргаж байгааг дундажлан тооцож энэ мөнгөний хэмжээг тогтоодог байна.Хуульд зааснаар 18-25 насыг цэргийн нас гэж үздэг байна. Цэргийнхээ насанд цэрэгт яваагүй, чөлөөлөгдөх үндэслэл бүрдээгүй, цэрэг татлагаар ороогүй хүмүүст л мөнгөн төлбөр ногдуулдаг аж. Цэргийн дүйцүүлэх албаны мөнгийг 26 нас бүтэн хүрсэн хүн төлдөг бөгөөд тухайн жилд тогтоосон дүйцүүлэх албаны мөнгийг найман жилд нь хуваагаад хэдэн төгрөг төлөхийг салбарын яамнаас тогтоодог аж.Цэргийн албанаас чөлөөлөгдөх хэд, хэдэн үндэслэл байдаг аж. Эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөнө. Их, дээд сургуульд сурч байгаа хугацаанд чөлөөлнө. Гэхдээ оюутанд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн бол төлбөр төлсөн баримт, сургуулийн тодорхойлолт, зарлангаа аваад харьяа дүүргийнхээ Цэргийн штаб дээр өөрийн биеэр очиж чөлөөлөгдөх ёстой. Мөн 0-14 насны нэг хүүхэдтэй буюу эхнэр нь жирэмсэн бол чөлөөлөх үндэслэл болно. Цэргийн насандаа хоёр хүүхэдтэй болсон бол цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөдлөөр гаргавал чөлөөлөх үндэслэл болдог аж.. Ээж аав, ах эгч нь хөгжлийн бэрхшээлтэй, нэг, хоёрдугаар группт орсон тухайн цэргийн үүрэгтнээс өөр асран хамгаалагч байхгүй тохиолдолд чөлөөлнө. Мөн ээж юм уу, аавтайгаа хоёулхнаа амьдардаг айлын ганц хүүхдийг чөлөөлдөг байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж