“Боловсрол ба хүмүүжил” сэдэвт хэлэлцүүлэг болов | News.MN

“Боловсрол ба хүмүүжил” сэдэвт хэлэлцүүлэг болов

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

“Боловсрол ба хүмүүжил” сэдэвт хэлэлцүүлэг болов

“Боловсрол ба хүмүүжил” сэдэвт хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Иргэний танхим”-д өнөөдөр “Боловсрол ба хүмүүжил” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар оролцлоо. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдлагууд, Боловсролын хүрээлэн, багш бэлтгэдэг төрийн ба төрийн бус их дээд сургууль, боловсролын чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын болон иргэдийн төлөөллүүд оролцов.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД: “2017 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар боловсрол болоод хүмүүжил, боловсролын гүн ухааныг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ дагуу цуврал уулзалт, хэлэлцүүлэг эхэлж байна.

Монголын гэлтгүй аль ч нийгэм нь хүмүүсийн үнэт зүйлсийн нэгдэл байх ёстой байдаг. Хувь хүний үнэт зүйл хүүхдийн хүмүүжлээр дамжин бий болж, нийгмийн ёс суртахууныг тодорхойлдог. Улс орны ирээдүйг авч явах иргэдээ бэлтгэх нь аль ч төрийн бодлогын төвд байдаг зүйл. Үүний хамгийн чухал хэсэг нь боловсролын салбар байдаг. Ямар ч эцэг, эх үр хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг мөртлөө түүнийгээ багш, сургуулийн орчинд найдаж, даатгадаг буруу зуршил манай улсад бий. Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд мэдээж сургууль, багш анхаарал хандуулах ёстой ч эцэг, эхийн оролцоо заавал байх ёстой.

Үе үеийн Засгийн газрууд боловсролын салбарт боломжийн хэрээр их мөнгө төсөвлөж, зарцуулж ирсэн ч бодитой ахиц дэвшил, эерэг өөрчлөлтөд төдийлөн хүрэхгүй байгаа. Манай төсвийн нэг их наядаас дээш төгрөгийн төсөв авдаг цорын ганц салбар нь боловсролын салбар. Татвараар 6-7 их наяд төгрөгийн орлого олоод түүнийхээ нэг их наяд гаруй төгрөгийг боловсролын салбарт зарцуулдаг. Гэвч, үр дүн нь сайн биш байгаа. Шалтгаан нь зөвхөн мөнгөндөө бус боловсролын удирдлага, зохион байгуулалт нь улс төрийн сонгуулийн үр дүнгээс хамааралтайгаар өөрчлөгдөж, удаан хугацаанд тогтвортой явах боломжгүй байгаа гэж харж байна.

Харамсалтай нь өнөөгийн Монголын нийгэм, ёс суртахууны уруудал доройтолд орсныг гэрчлэх олон жишээ бий.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүссэн нөхцөл байдлыг нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл гэж үзээд, олон нийтийн оролцоотой өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж, нийгмийг хамарсан ёс суртахууны хандлага төлөвшил, соён гэгээрлийн давалгаа бий болгох нь энэ асуудлыг шийдвэрлэх арга зам гэж харж байгаа.

Та бүхэн хүмүүжил, ёс суртахууны асуудал, цаашлаад сургалтын чанар, эцэг эхийн болон төрийн оролцооны талаар сайтар ярилцаж, боломжтой шийдэлд хүрээсэй гэж хүсэх байна. Би эхлээд төрийн гэж хэлэлгүй эцэг эхийн гэж хэлснийг та бүхэн анзаарч байгаа байх. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд хамгийн их үүрэгтэй шүү. Дараа нь боловсролын салбар. Нэг ийм гадаад үг байдаг. “Хүүхдийн хүмүүжлийг тосгоныхон бүгд хариуцдаг” гэж. Мөн “Муу бүхнийг өөрсдөө үйлдээд, цагийг муу хэмээх” гэсэн үгс бий. Бараг л Монголын нөхцөлд таарсан гэж хэлж болохоор үгс байна. Хүүхдийн хүмүүжил, нийгмийн ёс суртахуун бол хэн нэгэн рүү түлхэх асуудал биш, хүн бүрийн үүрэг хариуцлага, үйлдэл, үлгэр дуурайл юм гэдгийг сануулсан үгнүүд байгаа биз.

Өнөөдөр Монголд ёс суртахуунтай, эх оронч хүмүүжилтэй иргэд, зөв үлгэр дуурайл юу юунаас чухал болоод байна. Үүний төлөө нийгмээ оношлох, бодлого тодорхойлох, зөв шийдэл гаргах, эмчилж эрүүлжүүлэх цаг нь болжээ. Та бүхэнд амжилт хүсье” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр 26 тоот захирамж гаргаж, “Монголын язгуур суртахуун, уламжлалт соёл, бусад орнуудын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг харьцуулан судлах, Монгол Улсын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг тодруулан оновчлох, асуудлын хүрээнд хэлэлцүүлэг, судалгааны ажлыг зохион байгуулан гүйцэтгэж, төрөөс хэрэгжүүлбэл зохих бодлогыг боловсруулан танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм.

Энэ ажлын хэсэг нь боловсролын бодлогын хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу ард иргэдийн оролцоотойгоор судалж байгаа юм байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд боловсролын бодлогын хувьсгал хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг бусад орныхтой харьцуулан үзжээ.

Өнөөдрийн байдлаар Монголын боловсрол цаашид тогтвортой хөгжихүйн үндсийг тодруулан тодорхойлох ажлыг судалж байна. Энэ асуудлыг цаашид гүнзгийрүүлэн судалж, олон нийтийн санаа бодлыг тусгах шаардлагатай тул сонирхлын бүлгүүдийн оролцоог хангасан уулзалт, ярилцлага зохион байгуулж байгаа юм.

Цуврал хэлэлцүүлэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Иргэний танхим”-д эхэлж, “Боловсрол ба хүмүүжил” сэдвээр болсон нь энэ юм.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-03-30 49.0.218.234

ЕР НЬ ЭНЭ БОЛОВСРОЛ ГЭДЭГ ЧИНЬ ЗӨВ ЗАМААРАА ЯВЖ БАЙГАА ЮМ УУ? ГАНЦ НЭГ ЭРДЭМТЭН ОРОЛЦЖЭЭ.ТЭД ХУДАЛ ҮНЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХЭЭВНЭГ ХЭНХЭГ, УЛИГ ДОМОГ БОЛСОН ЮМАА Л ЯРЬЖ ХАРАГДАНА6

Avatar

багш нар 2018-03-30

хүүхдэд зориулсан сайхан уран бүтээл захиалан хийлгэж хүүхдийн уран бүтэээлчдийг их дэмжих хэрэгтэй энэ чинь шалан дээр уначихаар хэрэггүй хогийн юм их сурах юм

Avatar

Зочин 2018-03-30 182.160.3.176

Дандаа эмээ өвөө нар очиж яагаад залуучууд байдаггүй юм. 10 жилийн өмнөх юмаа ярьсан нүд хурсан юм хийх юм

Avatar

Зочин 2018-03-30 103.57.95.132

Өнөөгийн монголчуудын үнэт зүйлийг судлах хэрэгтэй. Ёс зүй хамгийн гол сэдэв болоод байна аа. Юунаас болж хямраад байна ёс сур.ы хүмүүжил дорой сул. Эх захгүй. Энд зарим нэг судлаач л очиж.

Avatar

Багш 2018-03-30 103.26.195.248

Хамгийн том алдааны нэг бол боловсролыг хүмүүжил, ёс суртахуунаас салгасан явдал юм. Эх оронч үзэл, монголын түүх, уран зохиолын хичээлүүдийг сургалтын хөтөлбөрөөс хааж, хассан явдлаас эхэлсэн. Одоо сурагчид, залуучуудыг хүмүүжүүлэх эх оронч үзэл санаа, ёс зүй, дээдлэх үнэт зүйлс нь тодорхойгүй байгаа нь хүндрэл учруулж байна. Нэгдсэн үзэл санаа, юунд тэмүүлэх нь тодорхой байж түүний үндсэн дээр ёс зүй, хүмүүжил олгоно бид дээ. Энхболд дарга аа.

Avatar

Anu 2018-03-30 67.81.182.161

Sanalaa bichne uu
anutorgon@gmail.com

Avatar

Anu 2018-03-30 67.81.182.161

Mon ahlah angid ni oydolchin,gutalchin,esguurchin,nehmelchin,togooch,uilchlegch,hudaldaa,business,jolooch,tsahilgaanchin
Geh met mergejil olgomoor,ajliin bair zuuchildag baih heregtei

Avatar

Anu 2018-03-30 67.81.182.161

Mongol surguuliin programmiig undeseer ni oorchloh tsag bolson
Eronhii erdem,shinjleh uhaanii tsagiig bagasgan,amidrald hereg boloh hicheel zaaya
Eruul mend,yaraltai tuslamj,belgiin/ zob humuujil,ys/ zamiin obchinoos sergiileh,huseeigeegui,jiremslelees,baigali hamgaalah,haritsah,mal a a,gazar tariulan,ayulaasgaraar sergiileh ym hiih,huviin uildverlel,ger ahui ,sport,hool hiih urlag,oros,hyatag,angli songon suraltsah,tech setgelgee,computer chuhal

Avatar

С.БАТ. ...ХАМГИЙН ЧУХАЛ АЖИЛ БАЙНА ШҮҮ 2018-03-30 112.72.14.31

Энэ ажлын үр дүн л монгол улсыг аварна,бас" цензургүй яриа"нэвтрүүлэгт оролцож байсан Болор/ инженер, эдийн засаг, санхүүгийн боловсролтой хүн байсан байх,бас оффшор -ын тухай ярьж байсан/ шиг тархиа угаалгаагүй,зөв сэтгэдэг хүмүүсийнхээ хүч,нөөцийг ашиглах нь чухал болоод байна шүү .Бидний бүх насны монголчуудын 80-аад % нь "тархиа угаалгасан" хүмүүс болчихсон байх магадлал өндөр байна…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж