Зөвхөн Монголд байдаг монгол бөхөн өнгөрсөн жил мялзангаар өвчилж 11 мянгаас 4900 болтлоо хорогдсон. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар “Монгол бөхөнг хэрхэн аврах, цаашид зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ” хурал өнөөдөр /2018.3.30/ боллоо. Энэ үеэр албаны хүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Ш.Энхтүвшин: Хятадын 2013, 2014 оны вирустэй ижил байсан
-Мялзан өвчнөөс болж Монгол бөхөн 54 хувиар хорогдсон. Үүний гарал үүслийг тогтоосон уу?
-Монгол Улсад бог малын мялзан гэдэг өвчин 2016 оны наймдугаар сард бог малд буюу хонь, ямаанд илэрсэн. Хариу арга хэмжээ авахаар Ховд, Говь-Алтай аймгийн 12 сая малд дархлаажуулалт буюу вакцинжуулалт хийсэн. Гэвч 2016 оны арванхоёрдугаар сард монгол бөхөн үхэж эхэлсэн. Лабораторийн оношилгоогоор монгол бөхөн нь бог малын мялзангаар үхэж байгаа нь тогтоогдсон. Бог малын мялзан нь Африкаас гаралтай, хивэгч малын өвчин. Африк тивд уг өвчнөөр өвчлөөд мал үхсэн тохиолдол байхгүй байсан. Улмаар уг өвчин Африкаас Араб, Турк, Азид тэр дундаа 2013 онд Хятадад орж ирсэн байдаг. Энэ өвчин нь 2016 онд Хятадаас Монголд орж ирсэн. Шинжилгээ хийхэд энэ нь Хятадын 2013, 2014 оны вирустэй ижил байсан. Нэгдүгээрт бог малын мялзан нь хил дамнасан халдварт өвчин. Хоёрт, гарал үүслийн хувьд бог малын өвчин. Уг өвчин зэрлэг амьтанд халдварлах, маш их хэмжээгээр үхэлд хүргэдэг гэдэг нь монгол бөхөн дээр дэлхийн хэмжээнд батлагдсан. Тиймээс мал эмнэлэг, байгаль орчны бүх судлаач, шинжээчид хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Бог малын мялзан монгол бөхөн дээр илрээд зогсоогүй хар сүүлт, аргаль, янгир зэрэг бусад зэрлэг амьтдад илэрсэн.
-Одоогоор бог малын мялзангийн халдвар ямар байна вэ?
-Бөхөн өвчлөх нь зогссон. Өнгөрсөн зургадугаар сард янгир хамгийн ихээр өвчилсөн. Энэ өвчний голомт зэрлэг амьтдад байдаг мэтээр ойлгож болохгүй. Энэ нь малын өвчин. Малаа вакцинд хамруулсан тохиолдолд дэргэд тань зэрлэг амьтад мялзангаар үхэж байсан ч айх шаардлагагүй. Яагаад гэвэл танай мал дархлаажсан. Мөн энэ өвчнөөр өвчлөөд эдгэсэн малд дархлаа тогтсон байгаа. Түүнтэй адил зэрлэг амьтад богино хугацаанд өвчлөөд эмзэг хэсэг нь үхэж үлдсэн хэсэгт байгалийн дархлаа тогтсон. Вакцинжсанаас ялгаагүй дархлаатай болсон гэсэн үг. Тиймээс зэрлэг амьтдаас ямар нэгэн өвчин илрэхэд орон нутгийн иргэд тэднийг ад үзэх хэрэггүй. Энэ талаарх үнэн зөв мэдээллийг малчдад шуурхай түгээх хэрэгтэй байдаг.
Л.Амгалан:Малчидтай хамтран ажиллах хэрэгтэй байна
-Монгол бөхөнгийн хорогдолд мялзангаас өөр юу нөлөөлж байна вэ?
-1980 оноос хойш ШУА-ын биологийн хүрээлэн монгол бөхөнд судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар 1983-1984 онд зуд болж 70-80 хувь нь хорогдож байсан түүхтэй. 2003 онд ган болж, өвөл нь цас их орсноос болж монгол бөхөн идэх зүйлгүй болж олноор хорогдсон. Монгол бөхөнгийн хорогдолд гурван зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, байгаль, цаг агаар. Хоёрт, хууль бус наймаа, гуравт, халдварт өвчин нөлөөлдөг болж байна.
-Ямар хэсэг нь түлхүү хорогдоод байна вэ?
-Байгаль, цаг агаарын нөлөөнд ч хууль бус наймаанд ч эр бөхөн илүү өртөж байна. Эр амьтад цөөрч байгаа нь үржил төлжилтөд нөлөөлж, устах аюул дагуулж байгаа юм. Үүнд онцгой анхаарч, хамгаалах шаардлагатай гэдэг дээр бид ярилцаж байна.
-Зөвхөн Монголд байдаг бөхөнг хэрхэн хамгаалах вэ?
-Өмнө нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр байгаль хамгаалагчид, бөхөн хамгаалагчид гэж томилон ажиллуулдаг байсан. Энэ орон тоог сэргээх хэрэгтэй байна. Мөн цаг агаарын хүнд нөхцөлд иргэдтэй хамтран тэмцэх хэрэгтэй. Ялангуяа, бөхөнгийн тархац нутаг Шар хүйсийн говь, малчид малаа төллүүлдэг гол цэгт бөхөн байдаг. Үүнээс улбаалан хавар, намрын улиралд бэлчээрийн давхцал болдог. Тиймээс энэ тал дээр малчидтай хамтран ажиллах хэрэгтэй байна. Мөн бидний судалгаагаар Монгол бөхөнгийн тархац нутгийн 20 хувь нь л тусгай хамгаалалтад байдаг. Манай улс тусгай хамгаалалттай газар гэж цаасан дээр бичихээс хэтэрдэггүй. Тиймээс тусгай хамгаалалттай газрын статусыг нарийвчлах хэрэгтэй байгаа.
Р.Ренчиндулам
Зочин 2018-03-30 202.179.25.213
Нар дутмаг гэхээсээ хоол ундны дутмагаас болж нарсанд буюу шоронгийн нөхцөлд уушигны сүрьеэ өвчин хамаагүй илүү байдаг. Мал амьтны элдэв халдварт өвчин мөн л бэлчээрийн цөлжилт буюу шимт тэжээлийн дутагдал буюу биеийн эсэргүүцэх чадварын доройтолттой шууд холбоотой. Иймээс иймхэн юм мэдэхгүй байгаа энэ малаанзуудаас болж бөхөн хорогдсон гэсэн үг.
Зочин 2018-03-30 27.123.214.104
Шүлхийг зохиомлоор тараадгаа болимоор юмаа одоо төр засаг вакциныхаа худалдан авалтанд анхаарч өөртөө авахгүй бол болохоо байлаа шүү. Нэг авахдаа хэдэн сая тунгаар нь авдаг болхоор цөм унацтай наймаа гэдэг нь тод болсоон Тагнуулыхаан анхааралдаа аваад нэг өнгийгөөд харчаарай хөлд нь улс орон болохоо байлаа
Зочин 2018-03-30 112.72.11.117
Зөвхөн монголд байдаг. Яаж мэдэж ярьж байна аа. Цаад бөхөн нь зөвхөн монголдоо л гэдэг юм байлгүй дээ.
Зочин 2018-03-30 150.129.140.111
bohon olon orond bii, mania ulsad 2 zuil bohon bgaad 1 n buren ustsan, gants uldsen n zuil n Mongoloos oor orond baidaggui zuil baigaa yum. Ene zuil bohon MGL-d ustval delhiid ugui boloh yum.
Амар 2018-03-30 202.179.24.114
Нар дутмаг гэхээсээ хоол ундны дутмагаас болж нарсанд уушигны халдварт өвчин хамаагүй илүү байдаг. Мал амьтны элдэв халдварт өвчин мөн л бэлчээрийн цөлжилт буюу шимт тэжээлийн дутагдал буюу биеийн эсэргүүцэх чадварын доройтолттой шууд холбоотой. Иймээс иймхэн юм мэдэхгүй байгаа энэ малаанзуудаас болж бөхөн хорогдсон гэсэн үг.
Amar 2018-03-30 202.179.24.114
Нар дутмаг гэхээсээ хоол ундны дутмагаас болж [Хориотой Үг] уушигны халдварт өвчин хамаагүй илүү байдаг. Мал амьтны элдэв халдварт өвчин мөн л бэлчээрийн цөлжилт буюу шимт тэжээлийн дутагдалтай холбоотой. Иймээс үүнийг мэдэхгүй байгаа энэ малаанзуудаас болж бөхөн хорогдож байгаа хэрэг.
За 2018-03-30 103.57.93.56
Хятадаас зориуд тараагаад байна уу даа. Судлаад шийдэх. Вирус нь адилхан. Нутгийн гүнд яагаад эхэлж байна гэдгийг бодууштай.
Зочин 2018-03-30
ХЭХЭ тарааж байгаа.
Зочин 2018-03-30 202.21.106.131
ЭДИЙН ЗАСГИЙН ДАЙН ЭХЭЛЧИХСЭН БОЛОЛТОЙ. НҮДЭНД ХАРАГДАХГҮЙ ДОВТОЛГОО УРД ХӨРШӨӨС ИРЖ АЛСДАА ТАМИРДУУЛАХ БОДЛОГОО ЗОГСООХГҮЙ БОЛОЛТОЙ.
Хятад 2018-03-30 182.160.35.61
урд хөрш руу нүү
Zulaa 2018-03-30 66.181.186.243
Unen gdj uu. Bid uund anhaarah heregtei.
Зочин 2018-03-30 202.179.25.135
Хятадууд бол Монголоор Монголын эдийн засгаар тоглож байна даа.
Зочин 2018-03-30 202.21.106.161
энэ хавьталаар үүсдэг өвчин анх Ховд аймгийн аймгийн Мянгад Дөргөн сумд анх удаа гарсан бүр хятадын хил биш нутгийн гүнд тэгэхээр энд үүсгэгчээр халдварлуулсан гэдэг нь тодорхой байгаа юмаа ХААЯ вакцины наймаачдын үйлдэл бараг л мөн дөө
Зочин 2018-03-30 202.131.245.243
ХЭХЭ л мал, амьтанд өвчин халдаагаад байгаа юм аа.
Зочин 2018-03-30 182.160.3.14
хүйтэн өвөл байдагдаа баярлаж байна.
Зочин 2018-03-30 202.131.245.243
ХЭХЭ л мал, амьтанд өвчин халдаагаад байгаа юм аа.