ХЗХ-ны салбарын үндсэн журмуудын төслийг хэлэлцлээ | News.MN

ХЗХ-ны салбарын үндсэн журмуудын төслийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

ХЗХ-ны салбарын үндсэн журмуудын төслийг хэлэлцлээ

ХЗХ-ны салбарын үндсэн журмуудын төслийг хэлэлцлээ

Банкнаас бусад санхүүгийн салбаруудын зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, одоо мөрдөгдөж байгаа журам, дүрэм, зааврыг шинэчлэн боловсруулах, зах зээлийн ооролцогчид, иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх ажлын Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн хагас жил гаруйн хугацаанд үе шаттайгаар явуулж байна.

Өнөөдөр Хадгаламж зээлийн хоршооны салбарын үндсэн журмууд болох “ХЗХ-ны үйл ажиллагааны зохицуулалтын журам”, “ХЗХ-ны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам” болон “ХЗХ-дын үндэсний холбоонд тавигдах нөхцөл шаардлага”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо.

Зах зээлийн гол оролцогчид болох Хадгаламж зээлийн хоршоодийн 60 орчим төлөөлөл оролцож, төсөлд тусгагдсан зохицуулалтыг сайжруулах, мөн шинээр нэмж тусгуулах саналуудаа хэлж, зөвлөлдөн ярилцлаа. Тусгай зөвшөөрлийн хугацаа, сунгалтын үйл явцыг хялбарчлах, бичиг баримтын бүрдүүлэлтийг аль болох цөөлөх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хөнгөвчлөх талаар хэлэлцүүлэгч оролцогчид цөөнгүй санал хэлж байлаа. Хорооны Хадгаламж, зээлийн хоршооны газарт хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэгтгэхийн зэрэгцээ бусад хоршоод, салбарын оролцогчид, хамаарал бүхий этгээдүүдээс бичгээр санал авч, төслүүдийг эцэслэн боловсруулах юм.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хохиролгүй болгох 2018-03-30 103.229.121.76

Олон арван ХЗХ дампуурч ОЛОН ЗУУН хүмүүсийг хохироосон шүү дээ.Одоо тэдний хохиролыг нь барагдуулж өгөх арга хэмжээг шуурхай зохион байгуулж өгөхийг хүсье.

Avatar

Зочин 2018-03-30 64.119.21.1

Би л лав ХЗХ гэдгийг шууд ойлгохгүй. Чи ХЗХ гээн товчлол мэдэж байхыг бодвол ажлаа хийж чадахгүй даргадаа загнуулаад сэтгэгдэл бичиж стресээ тайлдаг тэнэг [Хориотой Үг] байна.

Avatar

Малчин 2018-03-30 103.57.93.45

Юун ХЗХ вэ. Бас баахан хүмүүсийн мөнгийг идэж уух боломжийг бий болгоод эхэллээ дээ. Банкны өндөр хүүг яая гэж байхад түүнээс өндөр хүүтэй /зээлийн/ ХЗХ-оор яана вэ. Хаширдаггүй юм байх даа. Санхүүгийн зохицуулах хороо энэ чухам хэний шахааны ажил вэ, шударгаар хариулах хэрэгтэй шүү. ХЗХ байгуулах хэрэг байгаа юм уу. Ингэж ядарсан ард иргэдээ шулах мөнгө хүүлэх ажлыг мөн ч их дэмжих юм даа. ХЗХ-г бүрмөсөн хаагаад энэ олон луйврын ЛОМБАРДаа цэгцэлдэггүй юм байх даа. [Хориотой Үг] нарын гар хөл болсон ломбардыг устгах юмсан. Банк бус санхүүгийн байгууллага гэж бас байна. Ийм олон мөнгө хүүлэгчид хэрэгтэй юм уу. Санхүүгийн зохицуулах хороонд хийх ажил байхгүй болчихоод ХЗХ-г сэргээж байгаа юм байх даа. Монголын төр гэж үнэхээр сүйрч байгаа юм байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж