ХЗХ-ны салбарын үндсэн журмуудын төслийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

ХЗХ-ны салбарын үндсэн журмуудын төслийг хэлэлцлээ

ХЗХ-ны салбарын үндсэн журмуудын төслийг хэлэлцлээ

Банкнаас бусад санхүүгийн салбаруудын зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, одоо мөрдөгдөж байгаа журам, дүрэм, зааврыг шинэчлэн боловсруулах, зах зээлийн ооролцогчид, иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх ажлын Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн хагас жил гаруйн хугацаанд үе шаттайгаар явуулж байна.

Өнөөдөр Хадгаламж зээлийн хоршооны салбарын үндсэн журмууд болох “ХЗХ-ны үйл ажиллагааны зохицуулалтын журам”, “ХЗХ-ны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам” болон “ХЗХ-дын үндэсний холбоонд тавигдах нөхцөл шаардлага”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо.

Зах зээлийн гол оролцогчид болох Хадгаламж зээлийн хоршоодийн 60 орчим төлөөлөл оролцож, төсөлд тусгагдсан зохицуулалтыг сайжруулах, мөн шинээр нэмж тусгуулах саналуудаа хэлж, зөвлөлдөн ярилцлаа. Тусгай зөвшөөрлийн хугацаа, сунгалтын үйл явцыг хялбарчлах, бичиг баримтын бүрдүүлэлтийг аль болох цөөлөх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хөнгөвчлөх талаар хэлэлцүүлэгч оролцогчид цөөнгүй санал хэлж байлаа. Хорооны Хадгаламж, зээлийн хоршооны газарт хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэгтгэхийн зэрэгцээ бусад хоршоод, салбарын оролцогчид, хамаарал бүхий этгээдүүдээс бичгээр санал авч, төслүүдийг эцэслэн боловсруулах юм.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж