"Өвлийн интоор" худалдааны төв зөвшөөрөлгүй барилга байжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

"Өвлийн интоор" худалдааны төв зөвшөөрөлгүй барилга байжээ

"Өвлийн интоор" худалдааны төв зөвшөөрөлгүй барилга байжээ

Кемерово хотын 64 хүний аминд хүрсэн ‘Өвлийн интоор’ худалдааны төвийн барилгын шатсан нурангид ОХУ-ны мөрдөн шалгах хорооны төлөөлөгчид ажиллагаа явуулж байна. Тэд тус худалдааны төвийн барилга зөвшөөрөлгүй баригдсан гэдгийг тогтоожээ.

Улмаар мужийн барилгын хяналт шалгалтын дарга Танзилия Комковаг саатуулсан байна. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, зөвшөөрөлгүй барилгад зөвшөөрөл олгосон нь олон хүний амиа алдах шалтгаан болсон хэмээн сэжиглэж байгаа юм байна.

‘Өвлийн интоор’ худалдааны төвийн барилгын нурангид мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Сануулахад, гуравдугаар сарын 25-нд Кемерово хотын дөрвөн давхар худалдааны төв гал гарч, улмаар 64 хүн амиа алдсан. Харамсалтай нь, тэдний 41 нь хүүхэд байсан юм.

Энэ хэрэгт холбогдуулан таван хүнийг сэжигтнээр татаад байгаа ажээ. 

 

А.АНИР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж