Остапенко болон Стивенс нар шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Остапенко болон Стивенс нар шигшээд шалгарлаа

Остапенко болон Стивенс нар шигшээд шалгарлаа

АНУ-ын нарлаг Флоридад үргэлжилж буй Миами опен тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээ шатанд өрсөлдөх теннисчид тодорлоо. Шигшээ тоглолтонд өнгөрсөн оны Францын их дуулга тэмцээний аварга 20 настай Латва теннисчин Елена Остапенко болон өнгөрсөн оны Америкийн их дуулга тэмцээний аварга 25 настай Америк бүсгүй С.Стивенс нар шалгарсан байна.

Латвийн Е.Остапенкогийн хувьд Чехийн П.Квитова, Украйны Е.Свитолина нарын хүчтэй өрсөлдөгч нараа хожин хагас шигшээд АНУ-ын Д.Коллинзийг 2 сетэд 7-6, 6-3 харьцаатай хожсон. Харин түүнтэй шигшээ тоглолтонд тоглохоор шалгараад буй С.Стивенсийн хувьд Испаний Г.Мугуруза, Германы А.Кербер болон В.Азаренко нарын шилдгүүдийг буулган авч шигшээд шалгарсан юм.

Шигшээд шалгарсан 2 теннисчин 2018 он гарсаар ямар нэгэн цом хүртэж чадаагүй байгаа бөгөөд мөн анх удаагаа учраа таарч байгаа нь энэ ажээ. Шигшээ тоглолтонд С.Стивенс ялалт байгуулбал тус тэмцээний цомыг хүртсэн АНУ-ын 14 дэх теннисчин болох бол Е.Остапенко ялж чадвал тус тэмцээнд түрүүлсэн анхны Латви теннисчин болно. 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж