Шинэ зэвсгийн уралдаанд АНУ ялах болно гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Шинэ зэвсгийн уралдаанд АНУ ялах болно гэв

Шинэ зэвсгийн уралдаанд АНУ ялах болно гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хамгийн сүүлд утсаар ярих үедээ АНУ зэвсэглэлийн уралдаанд бэлэн гэдгээ мэдэгдсэн тухай NBC телевиз мэдээлж байна. 

"Хэрвээ та нар зэвсэглэлийн уралдааныг хүсч байвал бид үүнийг хийж болно. Гэхдээ бид л ялах болно" гэж Трамп хэлжээ. 

Хоёр улсын төрийн тэргүүн нар гуравдугаар сарын 20-нд утсаар холбогдсон юм. Трамп Путин руу сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж залгахдаа ийнхүү мэдэгдсэн ажээ. Трамп утсаар ярьж дууссны дараагаар зэвсэглэлийн уралдаан хяналтаас гарч байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд Путинтай уулзахдаа шийдэхийг хүсч байна гэдгээ хэлсэн байна.

Гуравдугаар сарын нэгэнд ОХУ-ын Ерөнхийлөгч дэлхийн дахинд шинэ цөмийн зэвсгээ танилцуулсан билээ. Ингэхдээ, тэрбээр "ОХУ-ыг хэн ч айлгаж чадахгүй. Бид хэн рүү ч дайрч, довтлох гээгүй. Харин шинэ бүтээлээ улс орныхоо аюулгүй байдлыг хангахад ашиглана’ гэсэн юм. 

А.АНИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж