Хөлбөмбөгийн дэлхийн аваргад Британи шүүгч багтсангүй | News.MN

Хөлбөмбөгийн дэлхийн аваргад Британи шүүгч багтсангүй

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн дэлхийн аваргад Британи шүүгч багтсангүй

Хөлбөмбөгийн дэлхийн аваргад Британи шүүгч багтсангүй

Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-н шүүгчдийн зөвлөлөөс ирэх зургадугаар сард эхлэх XXI дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-нийг дэнслэх 36 шүүгч болон туслах 63 шүүгчийг албан ёсоор зарлалаа. ФИФА-н харъяа тив тивийн зургаан холбоодын 46 орны 99 шүүгч баг багтсан байна.

Энэхүү сонгон шалгуур нь 2014 оны есдүгээр сараас эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд сонгон шалгаруулалтанд шүүгчийн ур чадвар, зан төлөв болон хөлбөмбөгийн талаархи ойлголт, тоглолтыг унших чадвар зэргийг харгалзан үзэж сонгосон байна.

Гэхдээ энэ удаагийн сонгон шалгаруулалтанд хөлбөмбөгийг зохиосон ард түмэн гэж өөрсдөөрөө бахархдаг Британи арлаас ганц ч шүүгч багтсангүй. Энэ нь 1938 оны ДАШТ-нээс хойш 80 жилийн дараа тохиолдож байгаа үйл явдал болж байна. Британи арлын Англи, Шотланд, Уэльс болон Умард Ирландын алинаас нь ч багтаж чадсангүй.

Британи арлаас хамгийн боломжит нэр бол 2016 оны Европын АШТ-ний шигшээ тоглолтыг дэнсэлсэн Марк Клаттенбург боловч тэр 2017 оны хоёрдугаар сард УЕФА-д харъяалагддаг Европын шилдэг лигүүдийн нэг Английн Премьер лигээс албан ёсоор явж Саудын Арабын хөлбөмбөгийн холбоонд ажиллах болсон. Энэ нь түүнийг ФИФА-н шүүгчдийн сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй болгосон байна. Хамгийн сүүлд 2010, 2014 онд Британиас Ховард Уэбб дэлхийн аваргыг дэнсэлж байсан юм. Х.Уэбб зүгээр нэг тоглолт шүүгээгүй, бүр 2010 оны ДАШТ-ний шигшээ тоглолтыг шүүж байсан юм.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж