ЗГХК-ын хуралдааны үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Казахстаны Үндэсний Сангийн ‘Самрук-Казына’-ийн дарга А.Есимовтай уулзлаа. Уулзалтаар талууд уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Казахстан Улсын сайн жишгүүдийг салбарын бодлогод зохистойгоор ашиглах зэрэг асуудлаар санал солилцож, байр сууриа нэгтгэсэн юм.
Мөн энэ үеэрээ Казахстаны алт, мөнгө цэвэршүүлэх ‘Тау-Кен’ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. ‘Тау-Кен’ үйлдвэр нь өнгөрсөн жил 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлсэн байна. Тус үйлдвэр ирэх наймдугаар сад олон улсын зах зээлд металл борлуулах эрхээ авах аж.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ЗГХК-ын хуралдааны протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр ‘Манай хоёр улсад ижил төстэй олон салбарууд бий. Тухайлбал, уул уурхайн салбар дахь алт, уран, зэс, газрын тосны үйлдвэрлэлийн чиглэлд бид хамтран ажиллахад нэн тохиромжтой. Энэ талаар бид ярилцаж, тодорхой салбарууд дээр хамтарч ажиллах асуудлаар санал солилцож, байр сууриа нэгтгэлээ. Жишээ нь, алт цэвэршүүлэх үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулах асуудлыг ЗГХК-ын тогтоолд оруулж байна. Бид Казахстаны алт цэвэршүүлэх үйлдвэрлэлийн туршлага, холбогдох мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үүний дагуу хөрөнгө, санхүү, байршил зэрэг олон асуудлаа шийдэн ажиллах юм.
Казахстан Улс алт цэвэршүүлэлтийн өндөр технологийг нэвтрүүлж, улсынхаа бүх алтыг Төв банкиндаа хадгалж буй нь үндэстнээ бодсон, эх оронч шийдвэрүүд гаргажээ гэж дүгнэгдэж байна. Энэ жишгийг Монгол Улсад хэрэгжүүлэх, зөв явж буй дэвшилттэй салбаруудын туршлагыг нэвтрүүлэх чиглэлийг бид барьж ажиллана’ гэсэн байр суурийг илэрхийлэв.
Мөн тэрбээр ‘Бид ураны салбарт явуулж буй Казахстан Улсын туршлага, хөрш орнуудын оролцоог хэрхэн хангаж ажиллаж байгаа хэлбэрээс их зүйл сурч болохоор байна. Ер нь аливаа оронд гуравдагч хөршийн оролцоог тухайлсан салбарууд дээр ханган ажиллах нь ихээхэн чухал байдаг’ хэмээн тодотгосон юм.
Ш.ЧИМЭГ
Зочин 2018-03-30 182.160.4.3
Очиж очиж казакстан
Зочин 2018-03-30 202.9.40.146
сумьяабазар гайгүй ажиллаж байгаа шүү сайд нараас
Boogii 2018-03-30 23.233.111.209
Энгийн иргэд визгүй зорчдог орны тоог нэмэгдүүлээчээ. энэ гадаад яамныхан улс төрчид юугаа хийдэг байнаа, баахан л гадаадаар айлчлах юм. Бусад улсууд бие биенээ харилцан визнээс чөлөөлөөд л байх юм. Монгол улс уг нь олон улсад нэр хүндтэй, амгалан тайван л улс юмсан. Жишээ нь Гүрж, Катар гэх мэт орон бараг дэлхийн ихэнх орны иргэдийг визгүй оруулдаг. Яагаад Катар, Гүржтэй харилцан визнээс чөлөөлж болохгүй гэж? Ийшээ Тийшээ явах гэхээр л бараг Монголын иргэд шахуу визтэй байх юм. Латин, Өмнөд Америк, Африкийн зарим орон Намиби, Өмнөд Африк гэх мэт улстай өөрсдөө идэвхтэй байж визнээс чөлөөлөх санал тавьж яагаад болохгүй байгаа юм бэ? Төрийн дээр байгаа хүмүүс, Гадаад яамныхан идэвхтэй бай л даа, татварын мөнгөөр ийшээ тийшээ их л явах юм.
ЗОЧИН 2018-03-30 59.153.113.86
ЭНЭ ДҮНХҮҮ ЮУГАА ХИЙЖ КАЗАКУУДТАЙ УУЛЗДАГ БАЙНА , БҮР АЛТ УГААХ ТЕХНОЛОГИ , УРАНЫ САЛБАР ГЭЭД ХАДУУРЧ ӨГСӨН БАЙНАА . ХУЦАЛГҮЙ ОЮУ ТОЛГОЙГООС ГАРЧ БАЙГАА АЛТАА ЯЛГАЖ СОРЬЦОЛЖ ЗАРДАГ БОЛ .
2018-03-30 66.181.178.176
энэ хө лдүү толгой үзээд ойлгох биш. тэрний оронд нинжаа очсон болч хуулаад ирэх байсан юм.
Шуналдаа таталдсан н**ш 2018-03-30 112.72.14.8
Энэ [Хориотой Үг] амьсгаа юу хийж тоншуучилж яваа юм.Шатахууны үнийн өсөлт роснефтын асуудал гээд шийдэх асуудал зөндөө байх юм. Долгорсүрэнг дуурайсан шуналын тулам юу хайж тоншуур хийж яваа юм. Хог шаар
зөв бич 2018-03-30 202.9.40.146
доншуучилж явах…тоншуул гэвэл модны өт түүж иддэг байгалийн эмч гэгддэг хөөрхөн цүүцэн хошуутай шувууг хэлнэ kk
Зочин 2018-03-30 202.131.243.162
Далдаак мантуугийн ах махан толгой [Хориотой Үг] сумьяабазар уул уурхайн салбарыг авч явж чадахгүй байна. Огцруулах хангалттай үндэслэл гарч ирсэн. Бензиний үнийг зохицуулж чадаагүй, тэрнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багадаа 100-с 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Сая гадаад руу баахан зугаалж ирчихээд “Би тэгэж их олон хоног гадаад яваагүй, ихэнхи хугацааг агаарт өнгөрөөсөн” гэж зууны шилдэг онигоонд орох зүйл яриад сууж байна. Дэд сайдтайгаа хэл амаа олж чадахгүй иймэрхүү [Хориотой Үг] махан толгой уул уурхайн салбарыг яавч авч явж чадахгүй. Хүрэлсүх ээ, энэ [Хориотой Үг] махыг яаралтай огцруул!!!