Монгол Казахстаны ЗГХК-ын хуралдаан болж байна | News.MN

Монгол Казахстаны ЗГХК-ын хуралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Монгол Казахстаны ЗГХК-ын хуралдаан болж байна

Монгол Казахстаны ЗГХК-ын хуралдаан болж байна

Казахстаны нийслэл Астана хотноо Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын долдугаар хуралдаан энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хуралдаанд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэргүүтэй холбогдох албаны төлөөлөгчид оролцож байна.

Хоёр улсын ЗГХК-ын хуралдаан анх 1993 онд Казахстан Улсын Алмата хотод зохион байгуулагдаж байжээ. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаан нь долоо дахь удаагийнх бөгөөд 2014 оноос хойш хуралдаан зохион байгуулагдаагүй аж. Тиймээс энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанд хоёр талаас ихээхэн ач холбогдол өгч, худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуралдааны үеэр Комиссын Монголын хэсгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Өнгөрсөн жил бид Монгол­-Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэ хугацаанд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байна. Хоёр орны хамтын ажиллагааны чухал механизм болсон Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаанд манай Засгийн газар өндөр ач холбогдол өгч ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын хоёр ч гишүүн оролцож буй явдал юм” хэмээгээд 2014 онд болсон зургадугаар хуралдаанаас хойш хоёр орны харилцаанд олон чухал үйл явдал болсныг онцлов.

Хоёр талын харилцааг бүх чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд улс төрийн харилцаа чухал ач холбогдолтой бөгөөд цаашид хоёр улсын хоорондын дээд болон өндөр түвшний уулзалт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, холбогдох яам, газруудын харилцаа холбоог өргөжүүлэхэд анхаарахыг онцоллоо.

 

Ш.ЧИМЭГ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Казахстанд нэгдчихсэн нь дээр юм байна дөө. 2018-03-30 122.201.21.187

Мулгуу монголчууд нэгдвэл таарна. Оросын гар хөл болохоос цаашгүй тархинууд.

Avatar

Зочин 2018-03-30 103.10.23.89

Хоёр-улс-цэрэг-эдийн-засагийн-харилцан-туслацах-гэрээ-байгуулах-хэрэгтэй-юм-биш-үү
мөрөөр-нь-орох-нэгдэх-Монгол-овогтон-олон-би

Avatar

Зочин 2018-03-30 66.181.176.158

ок

Avatar

Зочин 2018-03-30 66.181.176.158

Чинзориг сайдаа 2019 онд ахмадын тэтгэвэрийг нэмж өгнө гэж байсан амлалтаа биелүүлээрэй, угаасаа МАН нам ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа энэ амлалтаа биелүүлдэг юм шүү 27000 бол үнэхээр бага байна

Avatar

shine uls shude 2018-03-30 202.179.31.84

Mongol odoogoor medegdej bga tuuhiin sudar deer 4000 jiliin umnu dr дунху хунду geed bichsen bdag ym bnle harin kazaktan 1990 ond uls bson odooo mash ih mungutei bson uls garaanaas hamt garsan 1990 ond harin odoo unendee tuuhee shn zohiogood bicheed ehelsen 2008 onoos hoish orosuud hurtel ineegd bgashde unendee end nar chin Mongolchuuud tureg heltei gd getel bid hna yavj bnda bodoh tsag bson shu nom ih unshaasai gj huseh ym Mglchuudaasaa kazakiin anhnii haan Зүч haaniii shuud udamiin 5 uyiin hun bdag altan uragiin hun kazakuud bugd heldeg bas ter загалтайний шашинтай bsan ter uyed хэрэйд найман жалайр geed obog odooch bgashde barag ihenh elituud n iim owogtoi ym bnle udahgui ukrani chuud shig bid jinhene oros gd guriideg shig bid jinhene Mongol gd yavj bh shu

Avatar

Зочин 2018-03-30 202.21.106.113

Бөх байхдаа баахан гадаадаар дэмий тэнэж дэвжээний шал арчичхаад одоо бас зугаалж ханаагүй юм байхдаа

Avatar

Зочин 2018-03-30 202.131.243.162

Далдаак мантуугийн ах махан толгой [Хориотой Үг] сумьяабазар уул уурхайн салбарыг авч явж чадахгүй байна. Огцруулах хангалттай үндэслэл гарч ирсэн. Бензиний үнийг зохицуулж чадаагүй, тэрнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багадаа 100-с 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Сая гадаад руу баахан зугаалж ирчихээд “Би тэгэж их олон хоног гадаад яваагүй, ихэнхи хугацааг агаарт өнгөрөөсөн” гэж зууны шилдэг онигоонд орох зүйл яриад сууж байсан. Одоо ч бас л гадаадад дэмий тэнэж явна, өөрийнх нь хэлдгээр ихэнхи хугацааг агаарт өнгөрөөж байгаа бололтой. Дэд сайдтайгаа хэл амаа олж чадахгүй иймэрхүү [Хориотой Үг] махан толгой уул уурхайн салбарыг яавч авч явж чадахгүй. Хүрэлсүх ээ, энэ [Хориотой Үг] махыг яаралтай огцруул!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж