Монгол Казахстаны ЗГХК-ын хуралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Монгол Казахстаны ЗГХК-ын хуралдаан болж байна

Монгол Казахстаны ЗГХК-ын хуралдаан болж байна

Казахстаны нийслэл Астана хотноо Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын долдугаар хуралдаан энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хуралдаанд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэргүүтэй холбогдох албаны төлөөлөгчид оролцож байна.

Хоёр улсын ЗГХК-ын хуралдаан анх 1993 онд Казахстан Улсын Алмата хотод зохион байгуулагдаж байжээ. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаан нь долоо дахь удаагийнх бөгөөд 2014 оноос хойш хуралдаан зохион байгуулагдаагүй аж. Тиймээс энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанд хоёр талаас ихээхэн ач холбогдол өгч, худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуралдааны үеэр Комиссын Монголын хэсгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Өнгөрсөн жил бид Монгол­-Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэ хугацаанд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байна. Хоёр орны хамтын ажиллагааны чухал механизм болсон Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаанд манай Засгийн газар өндөр ач холбогдол өгч ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын хоёр ч гишүүн оролцож буй явдал юм” хэмээгээд 2014 онд болсон зургадугаар хуралдаанаас хойш хоёр орны харилцаанд олон чухал үйл явдал болсныг онцлов.

Хоёр талын харилцааг бүх чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд улс төрийн харилцаа чухал ач холбогдолтой бөгөөд цаашид хоёр улсын хоорондын дээд болон өндөр түвшний уулзалт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, холбогдох яам, газруудын харилцаа холбоог өргөжүүлэхэд анхаарахыг онцоллоо.

 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж