Флорида Пантерс хүнд байдалд орлоо

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Флорида Пантерс хүнд байдалд орлоо

Флорида Пантерс хүнд байдалд орлоо

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-н улирлын тоглолтууд өндөрлөхөд 5 хүрэхгүй тоглолтууд үлдээд байна. Өнөө өглөө Оттава Сенаторс багийн талбайд Флорида Пантерс баг зочлон улирлын ээлжит тоглолтоо хийлээ. Тус тоглолтонд талбайн эзэн Оттава Сенаторс баг нэмэлт цагт төвийн довтлогч Ж.Пажо хожлын гоол оруулсан. Ийнхүү Оттава Сенаторс баг өрсөлдөгчөө 3-2 харьцаатай хожиж байгаа бол плэй-оффын байрлалын төлөө өрсөлдөж байгаа Флорида Пантерс баг хүнд байдалд орж байна. 

Өнгөрсөн улиралд плэй-оффын гадна үлдсэн Флорида Пантерс баг Дорнод бүсийн Атлантик дивизионы 4-р байранд 86 оноотой бичигдэж байна. Тэд өчигдөр Торонто Мейпл Лифс багийн талбайд зочлон тоглож мөн хожигдсон. Сүүлийн 2 тоглолтонд хожигдсон нь Флоридаг плэй-оффт ороход хүнд байдалд оруулаад байна. 76 тоглолт хийснээс 39 оноотой 86 оноотой болж байгаа бөгөөд Нью-Жерси Девилс багтай плэй-оффын төлөө өрсөлдөж байна. 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж