Гарц гаднаас хайх уу. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү? | News.MN

Гарц гаднаас хайх уу. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү?

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Гарц гаднаас хайх уу. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү?

Гарц гаднаас хайх уу. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү?

Улирлын жамаар утаа сарнисан ч агаарын бохирдол бүрмөсөн алга болчихсон юм биш. Ирэх өвөл энэ асуудал эрх баригчдын толгойг гашилгаж эхлэх нь гарцаагүй үнэн. Сүүлийн арван жилд Улаанбаатарын утаанд 230 тэрбумыг зарцуулсан ч, мөнгө байхгүй, шийдэл байхгүй, үр дүн бас байхгүй. Уг нь  эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгч нартай  хамтраад шийдэл хайж, төр зоригтой хөдөлсөн бол гарцгүй асуудал гэж огт байхгүй. Тухайлбал,  AСЕМ-ийн  чуулганы үеэр цэвэрлэх байгууламжийн үнэрийг эрдэмтдийн боловсруулсан бүтээгдэхүүнээр нь дарж байсныг санаж байгаа байх. Утаа бууруулах санал шийдэл боловсруулах ажлын багийн тайлангаа Засгийн газарт өнгөрсөн оны 4-р сард  тавьсан  ч харамсалтай нь, үүнээс хойш төр засаг ямар ажил хийх нь тодорхойгүй болчихсон тул бидний ажил цаасан дээр буугаад л үлдсэн хэмээн ШУА-ийн ерөнхийлөгч Рэгдэл гуай ярьж байна.

Дээрх тайланд дурдсанаар  хамгийн үр дүнтэй арга нь орон сууцжуулах явдал гэжээ. Орон сууцыг дагасан асуудлын цаана барилгын материал, түүхий эдийн тухай яригдана.  Гэтэл  үнийн өсөлт инфляци, түүхий эдийн хомсдол, эрчим хүч, түлш шатахуун, тээврийн зардал гээд хөвөрсөн асуудалд үндэсний  үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид маань гинжлэгдээд байгаа тухай салбарынхан ярьсаар…

Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, түүнийгээ өөрсдөө борлуулаад зүтгээд байгаа хувийн хэвшлийнхэнд нэг асуудлаа шийдээд урагшлах гэхээр л дараагийнх нь тосоод байж байдаг.  Бүтээн байгуулалт хийнээ, дэмжнээ л гэдэг. Гэтэл нөгөө талаас нь үйл ажиллагааг нь дэмжихээсээ илүүтэй боймилсон тушаал шийдвэрүүдийг биелүүлэхээс өөр аргагүй байна.  Дээр дурдсан үнийн өсөлтийг дагаад л бүх юмны үнэ өсөж, эцсийн  бүтээгдэхүүнд нөлөөлөхөөс өөр аргагүй.  Энэ бол зах зээл.

Хамгийн гол нь салбарын бодлогууд уялдаад тухайн үеийн нийгмийн макроасуудлыг шийдэхүйц стратегийн онцгой бүтээгдэхүүн үйлчилгээндээ зохих хөнгөлөлт үзүүлээд, эрэлтийг нь нэмэгдүүлвэл үндэсний үйлдвэрлэгчид, тэр тусмаа аж үйлдвэрийнхэн сэргээд л ирнэ.  Энэ тохиолдолд л аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын тухай ярьж болохоор байна.

Ийнхүү ул үндэстэй судалгаан дээр суурилсан эдийн засгийг хөгжүүлэхгүй бол харамч хүн хоёр дахин илүү төлсөөр л байх болно.Төрийн мөнгө ёолдоггүй нь сайхан ч гэлээ, улс орны эдийн засаг болохоо байлаа шүү дээ. Ямар сайндаа л, эдийн засаг “бие муудлаа” гээд хашгирч байна. Энэ бүхний эцэст төр мах, сүү, барилга, зам, шатахуун гээд бүх салбарт оролцдог,үнэ тогтоодог байвал үндэсний үйлдвэрүүд чинь сүйрч мэдэхийг шинжлэх ухаан нь ч, хар ухаан нь ч сануулж байна.

Б.БАТ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

6 удаа 2018-03-30 103.229.121.76

Аргагүйдээ 6 удаа сэхээнд орсон хүн шиг болсон монголын эдийн засаг хүндэвтэр байна даа.

Avatar

"бие муудлаа" 2018-03-30 103.229.121.76

"Сэхээнд орсон " эдийн засаг "бие муудлаа" гэж хашгирах ч энүүхэнд байх шүү. Амьсгал хураачихгүй л байгаасай гэж ард түмэн залбирахаас өөр яаалтай билээ.

Avatar

иргэд 2018-03-30 103.57.93.95

Айлаас эрэхээр авдраа уудал гэж хуучны үнэн үгтэй юм шүү?

Avatar

АЯА 2018-03-30 103.229.121.76

АЯА- ажилгүйдэл -ядуурал -архидалт Монголыг мөхөл сүйрэл рүү түлхсээр…..

Avatar

6 2018-03-30 103.229.121.76

1990 оноос хойш Монголын эдийн засаг 6 удаа дампуурч ОУВС-аас түргэн тусламж авч сэхээнд орсоныг бүгд мэдэж байгаа. АЯА -ажилгүйдэл- ядуурал-авилгал арай дэндүү газар авсан байна. Сайн засаглалтай болох цаг болжээ.

Avatar

Anu 2018-03-30 67.81.182.161

Sanalaa bichne uu,bayarlalaa
anutorgon@gmail.com

Avatar

Anu 2018-03-30 67.81.182.161

Omnoh sanaluud bugd boddog l,demjmeer sanaluud b.a
Mongol d uhaantai humuus bas uldjee
Tor,tom company uudtaigaa,erdemted,uhaantanuudtaigaa ih huraldai hiimeer boljee
Mon gadnii,olon ulsiin demjleg heregtei b.a
Bidend olon ulsad asuudaliig tavij bieluulj chadah,heltei,ym uzsen,bolovsroltoi udirdagch chuhal b.a

Avatar

Gartsiig bi medne 2018-03-30 67.81.182.161

1 Oros Hyatadiin dund tavigdsan hiin hooloinoos abah,uunii toloo bugdiig hiih
2 salhi,narnii,atomiin geh met erchim huch tei boloh
3 usgui bolj b.gaa tul oron suuts barih ni ur ashiggui,harin geruudiig ue shattai nuulgeh,mongo ogoh

Avatar

ЗОЧИН СУДЛААЧ 2018-03-30 202.9.42.230

МАНАЙ Д НЭГ ДУТАГДАЛТАЙ ТАЛ НЬ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИЗНЭСМЕНҮҮД ЮМАА БАГА ЗАРДАГ ,,ТЭГЭЭД ӨӨРСДӨӨ ҮЙЛВЭР НЬ ДОГОЛДООД БАЙДАГ,,ӨӨДӨЛДӨГ Ч ҮГҮЙ,,ҮЭНЭТЭЙ ЗАРААЧ ГЭХЭЭР БОРЛОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ,,ТИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ Л ДЭЭ,,,НӨГӨӨ ТАЛААСАА УРДААС ОРЖ ИРДЭГ БАТАЛГААГҮЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН Д НАМ ДАРУУЛААД БАЙГАА,,ТИЙМЭЭС ГАДНААС
БАРАА БҮТЭЭГДЭХШҮҮН ХҮНС ИМПОРТЛОГЧИД НЬ ЗААВАЛ КОМПАНИ БАЙХ БӨГӨӨД ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ БҮРЭН ХЯНАЛТАД БАЙХ ЁСТОЙ,,,,ЮМНЫ ҮНЭ ЧАНАРГҮЙ ХЯМД БАЙГАА НЬ ИРГЭДИЙГ ЗАЛХУУ БОЛГОЖ БАЙГАА,,МАНАЙ УЛС АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ДУТАГДАЛД ОРООД БАЙГАА

Avatar

Зочин 2018-03-30 202.170.72.3

ШУА-ынхаан. Баахан доктор, профессор, ш/у-ны доктор, академич нарын тоогоороо бол монгол дээгүүр явах байх л даа. Улс л ерөөсөө дэмжихгүй байна гэж ярьцгаахын оронд ш/у, техник, технологийн тал дээр бодитой үнэхээр даацтай юм хийж болдоггүй юмуу. Академич Стив Жобс тач/технологийг, профессор Билл Гейтс ком/програмуудыг, доктор өвгөн Мазуда мазда машиндаа зориулж хурдны өөр зарчмаар ажиллах дотоод шаталтын хөдөлгүүрийг зохиосон гэж сонссон уу. Айхтар урт цээжилхэд ч төвөгтэй элдэв цол, гуншингуудын араас өөрсдөө ч хөөцөлдөж, өрөөлийг ч тэгэхгүй бол болохгүй гэж байхын оронд бүтээлч санаа гаргаж энэ ядарсан улс орныхоо эдийн засгийг өөд нь хандуулахад гар бие оролцоочээ.

Avatar

Mn 2018-03-30 106.102.128.115

МАНАН хоёр х****л идсэн нам аль нь ч засгийн эрхэнд гарсан ялгаагүй шинжлэх ухааныг огт хөгжүүлдэггүй. Бусад улсуудад 21 дүгээр зуунд шинжлэх ухааны салбараа хөгжүүлсэн улс л хөгжлөөрөө тэргүүлнэ гэдгийг аль эрт мэдээд засгийн газар нь ч иргэд нь ч бас шинжлэх ухаан, үндэсний үйлдвэрлэл, шинэ технологийн дэвшлийг санаа нэгтэй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Монголд бол иргэд нь түрийвчээ даллаж мөнгө дуудаад, агуу суу ухаан, 800 жилийн өмнө ингэсэн тэгсэн гэж ярьсаар 19 дүгээр зууны үеийн байдалтай 21 зууны үзмэр, музей улс болчхоод байна. Манай Монгол эхлээд иргэд нь гадаадын бараа бүтээгдэхүүн юу ч байсан шүтдэг хүй нэгдлийн үеийн хоцрогдлоосоо салж, х****л идсэн намуудаас үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг шахаж шаарддаг тийм ухамсартай болчихвол улс хөгжиж эхлэх гээд байгаа юм. Даанч ялзарсан намууд ч тэр, иргэдийн ухамсар ч тэр өөрчлөгдөхийг нь харъя гэвэл одоогийн бидний үеийнхэн байтугай ач зээ, гуч жич маань хүртэл нас нь хүрэхгүй юм шиг байна.

Avatar

Зочин 2018-03-30 202.170.72.3

Гэр хорооллоор дүүрэн ажилгүйчүүдийн арми байна. Юун байр, юун ипотект орох манатай өдрийн хоолоо ч олж идэхийн тулд мах, төмс, тос зэргийг граммаар нь зээлээр авч байдаг. Нүүрсээ ч авч чадахгүй тааралдсанаа түлж байгаа. Яаж байранд оруулах вэ. Яаж. Улс үнэгүй байр бариад, үнэгүй оруулах уу, орсон хойноо ч тог, ус, халаалтаа ч төлж дийлэхгүй, утааг арилгахын тулд байранд л оруулбал болно гэдэг хэр үнэн бэ. Амьжиргаа дээшлээгүй цагт утаа байтугай, гэмт хэргээс авахуулаад бас бус сөрөг үзэгдэл хэзээ ч салахгүй. Хөрш Хятадыг л жишээлээд харахад ядуусын армийг эрс багасгана гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа. Ядууралтай тэмцэнэ гэдгээ худлаа хурал, зөвлөгөөн дээр шоудаж зарлаж байхаар бодитойгоор тооцоо, судалгаатай хэрэгжүүлэх цаг нь болсоон. Үгүй бол утаатайгаа 100 биш 1000 жил ч болно.

Avatar

Зочин 2018-03-30 66.181.182.168

АСЕМ-н үеэр хятадаас химийн хор авчраад их хэмжээгээр цацсан. Маш их мөнгө гарсан гэж тухайн үед ярьж байсан. Харин манай эрдэмтэд үнэхээр боловсруулсан бол өдийд аль хэдийнээ шуугиад түүнийг хэрэгжүүлээд явах байсан. Манай эрдэмтэд гэж улстөрийн бохир ажилд оролцоод явдаг болжээ. Уг нь ШУ гэдэг зүйлээ хийгээд байж байвал дээрсэ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж