Гарц гаднаас хайх уу. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү?

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Гарц гаднаас хайх уу. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү?

Гарц гаднаас хайх уу. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү?

Улирлын жамаар утаа сарнисан ч агаарын бохирдол бүрмөсөн алга болчихсон юм биш. Ирэх өвөл энэ асуудал эрх баригчдын толгойг гашилгаж эхлэх нь гарцаагүй үнэн. Сүүлийн арван жилд Улаанбаатарын утаанд 230 тэрбумыг зарцуулсан ч, мөнгө байхгүй, шийдэл байхгүй, үр дүн бас байхгүй. Уг нь  эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгч нартай  хамтраад шийдэл хайж, төр зоригтой хөдөлсөн бол гарцгүй асуудал гэж огт байхгүй. Тухайлбал,  AСЕМ-ийн  чуулганы үеэр цэвэрлэх байгууламжийн үнэрийг эрдэмтдийн боловсруулсан бүтээгдэхүүнээр нь дарж байсныг санаж байгаа байх. Утаа бууруулах санал шийдэл боловсруулах ажлын багийн тайлангаа Засгийн газарт өнгөрсөн оны 4-р сард  тавьсан  ч харамсалтай нь, үүнээс хойш төр засаг ямар ажил хийх нь тодорхойгүй болчихсон тул бидний ажил цаасан дээр буугаад л үлдсэн хэмээн ШУА-ийн ерөнхийлөгч Рэгдэл гуай ярьж байна.

Дээрх тайланд дурдсанаар  хамгийн үр дүнтэй арга нь орон сууцжуулах явдал гэжээ. Орон сууцыг дагасан асуудлын цаана барилгын материал, түүхий эдийн тухай яригдана.  Гэтэл  үнийн өсөлт инфляци, түүхий эдийн хомсдол, эрчим хүч, түлш шатахуун, тээврийн зардал гээд хөвөрсөн асуудалд үндэсний  үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид маань гинжлэгдээд байгаа тухай салбарынхан ярьсаар…

Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, түүнийгээ өөрсдөө борлуулаад зүтгээд байгаа хувийн хэвшлийнхэнд нэг асуудлаа шийдээд урагшлах гэхээр л дараагийнх нь тосоод байж байдаг.  Бүтээн байгуулалт хийнээ, дэмжнээ л гэдэг. Гэтэл нөгөө талаас нь үйл ажиллагааг нь дэмжихээсээ илүүтэй боймилсон тушаал шийдвэрүүдийг биелүүлэхээс өөр аргагүй байна.  Дээр дурдсан үнийн өсөлтийг дагаад л бүх юмны үнэ өсөж, эцсийн  бүтээгдэхүүнд нөлөөлөхөөс өөр аргагүй.  Энэ бол зах зээл.

Хамгийн гол нь салбарын бодлогууд уялдаад тухайн үеийн нийгмийн макроасуудлыг шийдэхүйц стратегийн онцгой бүтээгдэхүүн үйлчилгээндээ зохих хөнгөлөлт үзүүлээд, эрэлтийг нь нэмэгдүүлвэл үндэсний үйлдвэрлэгчид, тэр тусмаа аж үйлдвэрийнхэн сэргээд л ирнэ.  Энэ тохиолдолд л аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын тухай ярьж болохоор байна.

Ийнхүү ул үндэстэй судалгаан дээр суурилсан эдийн засгийг хөгжүүлэхгүй бол харамч хүн хоёр дахин илүү төлсөөр л байх болно.Төрийн мөнгө ёолдоггүй нь сайхан ч гэлээ, улс орны эдийн засаг болохоо байлаа шүү дээ. Ямар сайндаа л, эдийн засаг “бие муудлаа” гээд хашгирч байна. Энэ бүхний эцэст төр мах, сүү, барилга, зам, шатахуун гээд бүх салбарт оролцдог,үнэ тогтоодог байвал үндэсний үйлдвэрүүд чинь сүйрч мэдэхийг шинжлэх ухаан нь ч, хар ухаан нь ч сануулж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж