Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Вовк Виталий Михайловичийг өнөөдөр /2018.03.30/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чепурной Станислав Владимирович, Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн яамны Гадаад эдийн засгийн харилцааны ерөнхий газрын зөвлөх Павловский Павел Викторович, Гадаад хэргийн яамны Ази, Австрали, Африк, Латин Америкийн ерөнхий газрын Ази, Африк, Номхон далайн улсуудын газрын ахлах зөвлөх Ожигало Ольга Владимировна, “МАЗ” ХХК-ийн Зүүн өмнөд Азийн орнууд руу автотехникийг нийлүүлэх хэлтсийн дарга Ивашко Валерий Ярославович болон бусад албаныхан оролцов. Тус албаныхан нийтийн тээврийн салбар тэр дундаа цахилгаан тээврийн хэрэгсэл, хөдөө аж ахуй буюу хот тойрсон эрчимжсэн аж ахуйг сайжруулах, хот тохижилтын тоног төхөөрөмж, лифтны үйлдвэр бий болгох зэрэг асуудлаар хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.
Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Вовк Виталий Михайлович “Манай улсын зүгээс Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Бид Улаанбаатар хотын нийтийн тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтарч ажиллахаас гадна танай хотод лифтны үйлдвэр бий болгох, хот тохижилтын техник тоног төхөөрөмж зэргийг нийлүүлэхдээ таатай байх болно. Мөн манай улсын Засгийн газрын зүгээс 50 сая еврогийн тусламж үзүүлэх болсон талаар дуулгахад таатай байна. Энэ хүрээнд хоёр тал олон салбарт өргөн хүрээнд хамтарч ажиллах бүрэн боломжтой” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бид бүхэн таны саналыг маш таатайгаар хүлээн авч байна. Улаанбаатар хотод танай улсын “МАЗ” ХХК-ийн үйлдвэрлэсэн 20 автобус үйлчилгээнд явдаг. Эдгээр нь ямар нэгэн эвдрэл гэмтэл, асуудалгүй одоог болтол үйлчилгээнд явж байгаа. Тиймээс нийтийн тээврийн салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байна. Нийслэл хотод энэ салбарыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Лифт ашиглалтын асуудал Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудлын нэг. Хуучны байруудад лифт ашиглах нь маш эрсдэлтэй болсон. Олон жилийн эдэлгээнээс үүдэн хуучирч, ашиглалтын шаардлага хангахаа больсон. Тиймээс шинэчлэх ажлыг шат дараалан хийж байна. Одоогоор урд хөршөөс үнэтэй лифт оруулж ирж ашиглаж байна. Иймд найдвартай, боломжийн өртөг бүхий бага хэмжээний лифтны үйлдвэртэй болох талд хамтарч ажиллахад таатай байх болно. Хөдөө аж ахуйн салбарын хувьд Улаанбаатар хотын сүүний аж ахуй , хот тойрсон эрчимжсэн аж ахуйг сайжруулах талд хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй. Дээрх салбарт Бүгд Найрамдах Беларусь улстай хамтарч ажиллахад таатай байх болно. Хоёр улсын хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ
Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж тус улстай хамтарч ажиллах төсөл хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтэд анхаархаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зочин 2018-03-30 182.160.33.42
mersedes benziin avtobusuud 100 shirhegiig hotiin teevert avbal heden dollar boloh bol.
Зочин 2018-03-30 182.160.33.42
belarust niitiin teevert changa hogjim tavij yavdaggyi baih. teriig ni sudlaad mongold adilhan heregjyyleh heregtei. er ni avtobus niitiin teever hogjimgyi baival zohiltoi. uchir ni ondor hogjiltei ornuudiin niitiin teever hynii erhend zorchigchdiin erhend haldahgyi geed hogjim tavih horiotoi baidag.
Зочин 2018-03-30 27.123.214.104
Дарханыхаа төмөрлөгийн үйлдвэрийг түшиглээд ганц чиргүүлийн үйлдвэр рамны үйлдвэр байгуулчмаар байхын, төмөр рамаа ядаж өөрсдийхөө нөхцөлд тааруулаад цутгаад байвал дээр нь трактор машин автобус юу дуртайгаа угсарнаа даа алийн болгон гаднаас гар тосох вээ
Зочин 2018-03-30 66.181.190.182
Sunadag ulaan karaso ga
Зочин 2018-03-30 66.181.178.176
Чехээс автобус авах хэрэгтэй. Сунадаг улаан ч их сайн эд байлаа даа.
төмөр 2018-03-30 122.201.21.134
Монголдоо хийж байгаа Автобусаа дэмжээчээ эх орончдоо
Зочин 2018-03-30 27.123.214.120
Солонгосын шат өндөр, дотор зай багтай өвөл хүйтэн шахааны автобус авдагаа болиод Беларусь юм уу Чехээс автобус авах хэрэгтэй бн.Солонгос өвтобус нь шаардлага хангахгүй бн!
Зочин 2018-03-30 103.14.38.130
Багтаамжгуй, шатахууны баруул беларуссийн хогийг Уул шахсан. Одоо энэ юм мэддэггуй мал ургэлжлуулэх гэж байгаа юм уу даа. Авбал БЕНЗ хеделгууртэйг нь авах хэрэгтэй. Одоо явж байгаа нь еренхийдее шахааны хог. Орос ах нь голоод авахгуй байгаа шуу дээ.