“Дүнжингарав-2018” уралдааны үеэр хүүхэд гэмтсэн асуудлыг шалгаж байна | News.MN

“Дүнжингарав-2018” уралдааны үеэр хүүхэд гэмтсэн асуудлыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

“Дүнжингарав-2018” уралдааны үеэр хүүхэд гэмтсэн асуудлыг шалгаж байна

“Дүнжингарав-2018” уралдааны үеэр хүүхэд гэмтсэн асуудлыг шалгаж байна

Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Лхагвагарамаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Говьсүмбэр аймгийн хэв журмын нөхцөл байдал ямар байна вэ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй онцлог ажлаасаа дурдвал?

-Аймгийн цагдаагийн хэлтэст энэ оны хоёрдугаар сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны  зөрчлийн шинжтэй  126 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалган хуулийн хугацаанд шийдвэрлэж ажилласан. Аймгийн хэмжээнд 2018 оны эхний хоёр сард 17 холбогдогчтой, 115 сая төгрөгийн хохиролтой, 33 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 17.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн өмчлөх эрхийн эсрэг болон мал хулгайлах гэмт хэрэг буурсан. Энэ нь аймгийн ГХУСАЗЗ болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулсантай холбоотой. Улаанбаатар Дорноговь чиглэлийн босоо тэнхлэгийн авто замд ‘Хөдөлгөөнт эргүүл’ өдөр бүр үүрэг гүйцэтгэснээр орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 66 хувиар буурсан дүнтэй байна. Хөдөлгөөнт эргүүлийг манай алба хаагчид  Автотээврийн төвийн үндэсний төвийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нартай хамтран зохион байгуулдаг.

-Танай аймагт болсон “Дүнжингарав-2018” хурдан морины уралдааны үеэр хүүхдүүд унаж гэмтсэн асуудлыг шалгаж байгаа гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Манай аймгийн Баянтал суманд Монголын морин спорт уяачдын холбооноос 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр “Дүнжингарав-2018” бүсийн уралдааныг зохион байгуулсан. Тухайн уралдааны үеэр “Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт таван хүүхэд мориноос унасан байдалтай ирлээ” гэсэн мэдээллийг авч, цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасагт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн 11.5.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Тэдгээр хүүхдийн гэмтлийн зэргийг тодорхойлох зорилгоор ШШҮХ, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанд хандсан, дүгнэлт хараахан гараагүй байгаа. Хурдан морины уралдааны үеэр цагдаагийн алба хаагчид хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж ажилласан.

 

Э.Ариун 

 

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-30 27.123.214.104

ЖООМ уралдуулахаар тохироо биздээ

Avatar

Зочин 2018-03-30 103.242.47.38

МОНГОл хүнд байж боломгүй хурдан хүлгээ заазалдаг хүн хэн бэ чамайг харин ялалмаар юм морь юу нь буруу юм чи толгойгоо ажлуул юманд ийм хандаж болохгүй чи монгол хүн мөнүү хариу танилцая

Avatar

иргэн 2018-03-30

Хамгын гол буруутан данжаадыг шийтгэж чадахгүй гэдэгт итгэлтэй байна гэж юу гэсэн үг вэ?Данжаад гэдэг чинь хятад хүн гэсэн үг биздээ,манайд ийм ихэрх мэдэлтэй хэн гэж данжаад хаана байдаг хэрэг вэ? тодолрхой хариу өгнө үү?

Avatar

Зочин 2018-03-30 66.181.178.176

өөрөө дур мэдэн уралдсан морьдыг заазалж хийамны үйлдвэрт өгөөд, эздийг нь хүн биш малын дансанд бүртгэж өвс усаар тэжээ.

Avatar

Зочин 2018-03-30 175.223.11.218

ХАМГИЙН ГОЛ БУРУУТАН ДАНЖААДЫГ ШИЙТЭЖ ЧАДАХГҮЙ ГЭДЭГТ ЗУУН ХУВИЙНИТГЭЛТЭЙ

Avatar

зочин 2018-03-30 64.119.25.100

Монголын хууль дүрмийн хэрэгжилт болон хяналтын ажлыг дүгнэх гэдэг асуудал огт байдаггүй. Хэн дуртай нь өөрсдөдөө ашигтайгаар хуулиа өөрчлөн хариуцлагаас бултаж хаацайлдаг нь энэ мэтхнээс харж болно. Нам нь дүрмээ хэрэгжүүлдэггүй түүнд нь дассан удирдлага нь урьдын бахиа байдгаараа л байдаг дүр зураг. Хууль нь гууль болсон улс чинь монгол шүү дээ гэж гадныхан зүгээр ч нэг хэлээгүй байх шүү.

Avatar

Зочин 2018-03-30 64.119.19.174

МӨНГӨ ЭРХ МЭДЭЛ ХОЁРЫН ӨМНӨ БӨХӨЛЗӨН АДИС АВЧ, БАРЛАГ НЬ БОЛСОН АТГ, ЦАГДАА, ШҮҮХ, ПРОКУРОРТ ҮНЭМШИХ АМЬТАН ЭН УЛСАД ҮЛДЭЭГҮЙ Ч БАЙЖ МЭДЭХ ЮМ

Avatar

Зочин 2018-03-30 64.119.19.174

Аль гуравдугаар сарын 18-ны өдөр болсон хэргийн гэмтлийн зэргийн дүгнэлт одоог хүртэл гараагүй байж байгаа. Юуг хүлээгээд 12 хонов. Хэн мөнгө гулгуулахыг хүлээж байгаа юм биш биз

Avatar

Зоч 2018-03-30 103.57.93.130

Монгол гэх үгүй болох байх !!! Хүний эрх гээд Монголын бүх зүйл гадны хүмүүсийн гарт орлоо.Тэрний төлөө орилооч !""

Avatar

Зочин 2018-03-30 202.21.100.210

Хурдан морины уралдааны үеэр цагдаагийн алба хаагчид хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж ажилласан. Хуулийн дагуу гэдгийг яаж ойлгох вэ. Төрийн цагдаагийн дэргэд хүүхэд бэртэл гэмтэл авсан байхад " Хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэж ажилласан" гэсэн хэллэгийг яг ойлгож чадахгүй байна. Хүүхэд хэрвээ амиа алдсан бол дээрх тодорхойлолтыг хэлж болох юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж