"УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн" талаар худал мэдээлэл тарааж байна"

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

"УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн" талаар худал мэдээлэл тарааж байна"

"УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн" талаар худал мэдээлэл тарааж байна"

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2018.03.30/ олон нийтэд хандаж, мэдээлэл хийлээ.  Мэдээллийн эхэнд Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа ийн ярив.

Тэрбээр “Манай төмөр замчид 2017 онд 22,8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргаж ачаа тээврийн хэмжээ 14 хувийн өсөлттэй байна. Ерөнхий хорооныхоо дэмжлэгтэйгээр 2017 онд дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийн үнийг бууруулж, Монгол Улсын нутгаар тээвэр хийх таатай нөхцлийг үйлчлүүлэгчиддээ бүрдүүлж өгсөн. Түүнчлэн өнгөрсөн онд “Транзит Монгол -2017” форумыг Бээжин хотод анх удаа зохион байгуулж, Хятадын талын үйлчлүүлэгчдэд Монгол Улсын нутгаар дамжин өнгөрүүлэхийн давуу талыг танилцуулж, эдийн засгийн үр ашгийг тайлбарласны үр дүнд сонирхох үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Тээврийн хэмжээ өсч орлого харьцангуй сайн байсан учраас ажилтнуудыхаа нийгмийн асуудлыг шийдэх болон бусад чиглэлдээ зарцуулах санхүүгийн чадамж тодорхой хэмжээгээр өссөн амжилттай байна.

Гэтэл төмөр замчдын энэ амжилт өмнө нь төмөр замд удирдах албан тушаал хашиж байсан, УБТЗ хувь нийлүүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байсан зарим хүмүүст үл таалагдаж, нийт төмөр замчдын мэргэжлийн эрх ашиг гэхээс илүүтэй хувийн ашиг сонирхол байна гэж харагдаж байна.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр УБТЗ-ын удирдлагыг харлуулж, гүтгэн, гүжирдэж байгаа үйлдэл нь төмөр замчдын дарга удирлагадаа итгэх итгэлийг алдагдуулах, тэднийг талцан хагаралдуулах хор уршиг тарих магадлалтай. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн талаар худал мэдээлэл тараагаад байна. Нэгжлэг хийж байна гэх мэдээлэл гараад байсан. Үнэн хэрэгтээ тийм юм болоогүй. Д.Жигжиднямаа эмнэлэгт хэвтэж байгаа. Оффист ирээд нэгжлэг хийгээд байсан юм байхгүй. Удирдлагын түвшинд томилогдсоноос хойш өмнөх хоёр даргаас илүү сайн ажиллаж байгаа гэж бодож байгаа” гэв.

 
Э.Бурам
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж