Хотын дарга С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж нэмэгдсэн юм.
Тухайлбал, дээрх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр захирамж гаргаж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу бидний нэрлэж заншсанаар Дөчин мянгатын 13 дугаар байрны дэргэдэх олон жил маргаантай байсан нийтийн эзэмшлийн талбайг /2245 м2/ “Дөчин мянгат 13” Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлж, тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж барих зориулалтаар ашиглах эрхийг баталгаажуулсан нь тухайн орон сууцны оршин суугч, иргэдийн талархалыг хүлээсэн үйл ажиллагаа болж байсан.
Гэвч нийслэлийн ихэнх орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй, эсхүл орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газарт аж ахуйн зориулалтаар газар олгосноос үүдэн оршин суугчдад зориулан ногоон байгууламж, тоглоомын талбай барьж, тохижуулах боломж хязгаарлагдмал байна.
Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 43,8 хувь буюу 621.637 иргэн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийт 1018 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж байна. Эдгээр холбоодоос дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь өнөөг хүртэл тухайн орон сууцны байшингийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг баталгаажуулж аваагүй байна.
Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, орон сууцны орчны газар ашиглалтыг сайжруулж, зөрчлийг арилгах, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг харьяалах Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлэх ажлыг зохион байгуулах “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” 1 сарын аяныг эхлүүлснээ зарлалаа.
“Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяны гол зорилго нь орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрхийг тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх замаар эзэнгүйдэж, эвдэгдэж, сүйтгэгдэх эрcдэлээс хамгаалах бөгөөд тухайн нийтийн эдэлбэрийн газарт зөвхөн оршин суугчдын эрх ашигт нийцүүлэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжууд барьж, дахин төлөвлөлт хийн, тохижуулах боломж бүрдэнэ гэдгийг Хотын дарга онцолж байсан юм. Мөн тэрээр энэхүү арга хэмжээнд нийслэлийн оршин суугч, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга дээрх аяны хүрээнд Сууц өмчлөгчдийн холбоодод ашиглуулахаар шийдвэрлэсэн орон сууцны орчны газруудад тохижилтын төлөвлөлт хийж батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад, орон сууцны орчны газар ашиглалттай холбогдон гарсан зөрчлийг арилгах ажлыг зохих журмын дагуу шуурхай зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Мөн газрын эрхийн бүртгэлийн иж бүрэн байдлыг хангах зорилгоор уг аяныг зохион байгуулах ажлын удирдамж, төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд дараахь зарчмыг баримталж ажиллана:
-Орчны газрын эрхийг олгох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, санал авах;
-Газар ашиглалтыг зөрчлийг арилгах;
-Сууц өмчлөгчдийн холбоодод тохижилт хийх, гэрээний үүрэг биелүүлэх шаардлага тавих;
-Нийтийн гаражуудын ашиглалтыг сайжруулах санал боловсруулах;
-Орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газарт газар эзэмших, ашиглах эрх олгогдсон тохиолдолд уг асуудал тус бүрийг судалж, зөрчлийг арилгах зэрэг болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
зочин 2018-03-30 202.9.43.163
сбд 3дугаар хороо 8дугаар байрын сэлэнгэ сөх гэж юу ч хийдэггүй газар шүү арга хэмжээ авч өгөөч ээ ядаж дэргэд байрныхаа 3 сөх өөс санаа авч ичээсэй.цэвэрлэгээ тохижилт байхгүй ганц сөх энэ шүү дээ. даргыг нь энхтайван гэдэг шиг санана
Батсайхан Х БГД-14 хороо 2018-03-30 202.21.110.94
Сайн байцгаана уу? ард иргэдээ бид СӨХ -гээд хичнээн жилийн нүүр үзэж байна. иргэдийн хэлж байгаа үнэн хэн нэгэн ах дүү хамаатан садан найз нөхөд гээд өчнөөн л асуудал гарлаа. Хэн түүнийг үүсгэсэн хэзээ гараад ийм болсон хэн ч мэдэхгүй хэдэн нөхөд зохиогоод л энэ СӨХ бий болсон бий сүүлийн арав гаруй жил хөдөлмөр хөлснөөсөө өгч байна ямар нэгэн өөрчлөлт алга юун иргэдээ дэмжих вэ? Банкнаас илүү мөнгө авч байна. Жнь: Сардаа сая хоёр зүүн мянган төрөгний цалинтай хүмүүс гэхэд 350000-гаас 420000 мянган төрөг СӨХ-д төлж байна. Цаана нь өчнөөн төлбөрүүд жагсаж байдаг. Харин иргэд мөнгөө өгөхгүй бол шүүхдэж байгаад авчихдаг, СӨХ-ийг шүүхэд өгвөл иргэн үндсэн хүүлийн заалтын дагуу бүруутайн болдог гэх мэт зөндөө л зүйл байх юм .үүнийг цэглэж байж л дараагийн асуудал хийх нь зөв юм уу. Мөн төрийн хяналтад авч залуу боловсон хүчнээр хийлгэвэл арай хариуцлага өндөр хүний төлөө их зүйл хийнэ. үнэн бодит байдал гэвэл Залуу хүнд ирээдүй хөгжил харагдана. ахимаг насныханд эд хөрөнгө мөнгө харагдана. тэтгэврийн насанд зөвхөн мөнгө харагдана.
Зочин 2018-03-30 27.123.214.104
СӨХ-н дарга хэдэн балиар авгай нар зараад зугатаад явчихгүй л бол зөв л шийдвэр байна. Дэмжий даа одоо
зочин 2018-03-30 66.181.184.108
огцор за
Зочин 2018-03-30 66.181.180.180
СӨХ оршин суугчдын төлөөлөл биш аль хэдийн зальтай эдгээдүүдийн бизнес болсон. Хаа хамаагүй газрын нэг луйварчин хүрч ирээд би энэ СӨХ- ын дарга гишүүн гээд мөнгө нэхдэг ажилтай болсон шүү.
Зочин 2018-03-30 64.119.25.1
Сөх нэрээр дахиад л ах дүү нартаа өгөх нь. Яасан ч дуусдаггүй олон хамаатантай юм, яасан ч ханаж цаддаггүй юм бэ? Бүх хамаатнаа дарга болгоод, идэж ууж цадахгүй юмаа
Зочин 2018-03-30 49.0.219.178
наад битүү хамарт чинь өнгөрсөн 2 жил тувт худлаа ярилаа, ерөөсөө гараас нь юм гарахгүймаа -юун батүүлтэй харцуулах– хаана нь хүрэхгүй юм, худлаа л тэгнэ ингэнэ гээд л байх юм, хийсэн юм нь хэдэн шоу- гадаад доншуучлал- өрөөгөө тохижуулсан нь орох байх даа, олон ч даргын нүүрийг нийслэл үзлээ- ийм хөлдүү амьтаныг ёстой харсангүйееееее,
Зочин 2018-03-30 182.160.5.100
Шал [Хориотой Үг] шийдвэр. СӨХ бол дампуу газар. СӨХ -тэй яаж ч хэрэлдээд байрны цэвэрхэн орчинг буй болгож чадахгүй. Одоо СӨХ -ынхөн ах дүүсээрээ энд тэндгүй ТҮЦ байгуулаад эхэлнэ дээ, яана даа. СӨХ -д голдуу луйварчин авгай нар ажилладаг. СӨХ -ын хуулиа сайжруулаачээ.
Зочин 2018-03-30 202.9.43.198
СӨХ-д өглөө гэдэг чинь оршин суугчдынх л биз дээ. СӨХ ямар үүрч яваад зарах биш. Хэн нэгэнд зарна гэвэл оршин суугчид нь мэдэж л таарна шүү дээ.
зочин 2018-03-30 66.181.180.180
СӨХ-д өгнө гэдэг чононд мах хадгалуулсан адил даа. СӨХ хэзээ ч оршин суугчдын эрх ашгийг хамгаалахгүй, харин яаж мөнгө саах вэ? гэж бодно. Үүнийг захын иргэн хэлээд өгнө. Хэрвээ орон сууцны дунд барилга барих гэвэл оршин суугчид л тэмцдэг., СӨХ амаараа хахтал мөнгө чихүүлчээд дугардагүй юм. ХОТЫН ДАРГАА АМЬДРАЛД ОЙРТ, ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗ. Тэгээд шийдвэрээ гарга, ажлаа хий.
Зочин 2018-03-30 202.179.26.142
Улс эх оронд хэрэгтэй хэд хэдэн гайгүй төсөл хөдөлж эхэлж байсныг энэ хүн болиулаад , өөрсдйин ах дүүгээр тойрон хүрээлүүлээд,өмнөхөө үгүйсгээд л суугаад байх юм . Үүнийг хийсэн гэх юм энэ хүнд алга даа
Зочин 2018-03-30 202.170.72.3
Есөн шидийг хууль дүрмээр оролдож суухаар одоо бодитой бүтээн байгуулалтаа эхлүүлэх цаг чинь болсоон Батболдоо. Хамаг хугацаа чинь урсаад дууслаа, түүхэн дэх хамгийн миа мээр болох дог шүү энэ янзаараа
зочин 2018-03-30 64.119.20.214
Орон сууцны доторхи нийтийн эзэмшлийн газруудыг тоолж бүртгэн талбайн хэмжээг тодорхой болгон оршин суугчдын эрх ашигт үл нийцсэн байдлаар ашиглахыг бүрэн хориглосон хуучин шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн нь дээр
Зочин 2018-03-30 103.9.90.50
Орон байрны орчны газруудыг СӨХ-ийн дарга нар зараад амьдралдаа хэрэглэчихдэг шүү дээ, бүгд СӨХ-д очоод дуусчихсан, нэг компанид зараад тэрнээсээ хувь хүртээд сууж байдаг шүү дээ
Зочин 2018-03-30 202.4.248.67
Зарим сууц өмчлөгчийн хороо нь бусадтай нийлж нийтийн эзэмшлийн газар дээр барилга барих бас газрыг нь бусдад зарсан тохиолдол гарч байсан. Тиймээс газрыг Сөх -ийн эзэмшилд шилжүүлэх бус харин дээр нь хийх тохижилтыг нь л хариуцуулах хэрэгтэй. Орон сууцны доторхи нийтийн эзэмшлийн газруудыг тоолж бүртгэн талбайн хэмжээг тодорхой болгон оршин суугчдын эрх ашигт үл нийцсэн байдлаар ашиглахыг бүрэн хориглосон хуучин шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн нь дээр. СӨХ нь маш муу ажилладаг зөвхөн мөнгө олдог хэрэгсэл болсон, СӨХ байх хэрэгтэй юу үгүй юу гэдэг нь асуудал болсон энэ үед дээрх шийдвэр маш оновчгүй шийдвэр болжээ.