НИТХ-ын ээлжит бус III хуралдаан Хангарьд ордны 14 давхарын хурлын танхимд эхэллээ. Хуралдаанд 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 31 төлөөлөгч хүрэлцэн ирснээр, хурлын ирц 69 хувьтайгаар үргэлжилж байна.
Энэ удаагийн хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны нэгдүгээр улиралд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг сонсоно. Түүнчлэн Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, ажлын хэсгийн танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Өөр нэгэн анхаарал татсан асуудал нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулгыг сонсох аж. Дээр нь, НИТХ-ын бүтцийг өөрчлөх, ‘Хуралдааны дэг’-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцуулж, төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцэх асуудлыг баталж, хэлэлцэхээр тогтлоо.
Л.ХАЛИУ
Зочин 2018-03-30 27.123.214.104
Эзэд нь их омогтой ху жаа нар бий дээ дийлэхгүй л болуу даа зодуулаад хөөгдөх байх их ч мөнгөтэй сайн ч зодолддог би ч олон зодолдлоо доо одоо танидаг болсон болхоор тэд нар чамтай зодолдохгүй ээ яршиг гээд байдын хахаха
Зочин 2018-03-30 112.72.14.214
Дүүрэг дүүрэгт тарааж эвтэйхэн газар олоод шилжүүлж болмоор юм. Төр засаг л мэдэж дээ.
Зочин 2018-03-30 202.179.26.142
Энэ ажилыг маш хурдавчлах хэрэгтэй байна . Танилцаад , Танилцуулаад сууж байтал хотыг хүн амын ихэнх нь багтраа өвтэй болж химийн хорт бодисонд хордож дууслаа . Үүнийг хийхгүй бол дээгүүр байгаа энэ хүмүүс санаатайгаар ард түмнийг хордуулсан хэрэгт буруутгая , Хэрвээ хийчихвэл бүгдйиг нь дараагийн сонгуулиудад улируулан ажиллуулах санал гаргая