Манай улсын нуур тойрмын 28 хувь нь ширгэжээ | News.MN

Манай улсын нуур тойрмын 28 хувь нь ширгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Манай улсын нуур тойрмын 28 хувь нь ширгэжээ

Манай улсын нуур тойрмын 28 хувь нь ширгэжээ

HҮБ-аac жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Ус нь хүний амьдралын амин чухал хэрэглээ, юугаар ч орлуулшгүй чандмань эрдэнэ билээ. Усны үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүйд оршино.

Дэлхий дээр байгаа нийт усны дөнгөж нэг хувь нь цэвэр ус байдаг. Цэвэр усны нөөцийн асуудал хүн ам ихээр суурьшсан томоохон хотуудын хамгийн гол санаа зовоосон асуудлуудын нэг болоод байна. Харин Монгол орны усны нөөц нь 608 км/куб жил байна. Үүнээс гадаргын ус 70 хувийг, газрын гүний ус 30 хувийг эзэлдэг. Туул голын сав газар нь Улаанбаатар хотын долоон дүүрэг, таван аймгийн 37 сумын нутаг дэвсгэрийг хамардаг бөгөөд нийт 1.4 сая хүн ам, 4.3 сая малыг усаар хангадаг. Туул гол нийт 717 км урсаж Орхон голд цутгадаг юм.

Манай улсын хэмжээнд 2007 оны усны тооллогоор 5,128 гол горхи урсдаг байснаас 852 нь, 9,306 булаг шандын 2,277 нь, 7,474 нуур цөөрмийн 1,181 нь, 429 рашаан усны 60 нь ширгэж үгүй болсон байна. Гүний усны түвшин 3-5 метр доошилсон бол Мөнх цаст уулын 40 хувь нь хайлжээ. Өөрөөр хэлбэл нийт гол мөрний 16 хувь, булаг шандын 21.8 хувь, нуур тойрмын 28 хувь нь ширгэж үгүй болсон гэсэн мэдээ байна.

Нарны хурц тусгал нь далай, тэнгисийн усыг халааж ууршуулдаг. Уур нь агаар мандалд дэгдэж, эргээд цас бороо болж байгаль дэлхийг усалдаг. Үүнийг усны мөчлөг буюу усны эргэлт гэдэг. Усны эргэлт алдагдсанаар байгаль экологийн тэнцвэргүй байдал үүсэж олон сөрөг үзэгдлүүд гарч байна Хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгалийн баялаг ой мод байсан газар хожуул болж, ой түймэрт өртөн шатсаар байна. Ингэж байгалийг сүйтгэсний улмаас хуурайшилт ихсэж, гол, горхи усны эх тасардаг. Ой модны экологийн ач холбогдол нь ус цуглуулах, усыг жигд хуваарилах, тунадсыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулдаг.

Гэтэл том хэмжээний усан онгоцноос хаягдаж буй хаягдлууд болох бактери, эмнэлгийн хог хаягдал, тос, хүнд метал, угаалгын нунтаг зэрэг нь усан дахь амьдралыг хордуулах гол шалтгаан болж байна. Мөн химийн үйлдвэрүүдийн утаа нь агаарт дэгдсэнээр ‘агаар мандалд" байгаа ус нь тодорхой химийн бодисууд /нүүрс хүчлийн хий, хүхэрлэг хий гэх мэт/-тай холилдоход маш хүчиллэг нэгдлүүд үүсдэг.

Гол мөрөнд ус, ундааны сав, хаяснаас жилд 1 сая гаруй шувуу болон хөхтөн амьтан пластик хог хаягдлын нөлөөнд өртөж, устаж үгүй болж байна. Цөлжилт, хуурайшилт, элсний нүүдэл, Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт, хэт халалт усны хомсдол үүсгэх шалтгаан болдог.

Мэдээж хотжилт, үйлдвэржилт, хүн амын эрчимтэй өсөлтөөс шалтгаалж агаарын болон хөрсний бохирдол үүсгэдэг. Хөдөө орон нутагт ч уул уурхайн олборлолт хийсний дараа нөхөн сэргээлт хийдэггүй.

Гадаргын болон гүний усны тэжээгдлийн мужид хууль бус ашигт малтмал, хайрга олборлох, гол горхи болон гадарган усыг ахуйн бохирдлоор бохирдуулж буй үйлдлүүд юм. Иймд усаа хайрлаж, гамнаж, зөв зохистой ашиглаж байхаар 2018 оныг дэлхий нийтээрээ “Ус ба байгаль” уриатай зарлажээ. Харин манайд гурван сарын аян зохиогдож эхэллээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-30 150.129.140.27

Удахгүй усаа алтаар худалдаж авах цаг ойртож байна.

Avatar

Зочин 2018-03-30 202.179.24.94

далан барияео энд тэндгүй

Avatar

Зочин 2018-03-30 202.170.80.25

Тэр жил 2002-2004 оны үед хэрэгжих байсан Бат-Эрдэнэ аваргын зогсоосон Хэрлэн Туул төслийг яаралтай сэргээх хэрэгтэй . Тус 2 голын хамгийн урд цүлхийсэн хэсэгт далан хаалт барьж усан сан нуур цөөрөм байгуулах усан тохируулга хийх . Улмаар говийн аймгуудын хүн амын хэрэгцээг хангах гм . Говь-Алтайн Тайширын Гэгээн нуурыг хардаа ямар сайхан устай загастай эко орчин бүрдэвээ . Ямар их эсэргүүцэл байлаа .. Төсөлд ажиллаж байсан найзын тооцооллоор OT TT аас 7-8 дотор зардлаа нөхөх байсан гэдэг . Хаварын энэ их шар ус хил гараад л явчиж байгаан ..

Avatar

aa 2018-03-30 103.229.177.18

odoo usnii yaamaa tatan buulga. Usgui bolson yum chin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж