Хүчирхийллийн эсрэг “Цэцэгс хайрлагдах ёстой” коллекци гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Хүчирхийллийн эсрэг “Цэцэгс хайрлагдах ёстой” коллекци гаргалаа

Хүчирхийллийн эсрэг “Цэцэгс хайрлагдах ёстой” коллекци гаргалаа

Дизайнер Д.Отгонжаргал охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хавар, зуны “Цэцэгсийн хайрла” коллекци гаргажээ. Тэрээр загварынхаа талаар “Өнөөгийн нийгэмд хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой болгон FLOWERS MUST BE LOVED нэртэй цуглуулгаа танилцуулж байна.

Монголын бүх хүүхэд эмэгтэйчүүд өнгийн цэцэгс шиг үзэсгэлэнтэй өнгөлөг байгаасай. Хүнд хэцүү нийгмээс ч өнгөлөг, хүчирхэг, зорилготой, зоригтой цэцэгс ургаж чадна гэсэн утга санааг энэхүү цуглуулгаараа илэрхийлэхийг зорилоо.

FLOWERS MUST BE LOVED энэхүү урианы утга санаа маш өргөн тул өөр өөрсдийнхөөрөө ойлгох, ухаарах орон зайг танд үлдээж байна. Монголын минь цэцэг шиг хүүхэд, эмэгтэйчүүд айдсын харц тээж, нүдэндээ нулимстай, сэтгэлдээ айдастай хэзээ ч бүү байг” хэмээн нүүр номондоо бичжээ.

Харин загварыг өмссөн  Б.Цэцэг “Эмэгтэйчүүдийн эрх хамгаалах өдөр бид бэлэг горьдоод л суух зуур төв талбай дээр бидний ээж, эгч шиг хүмүүс эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нүцгэн илэрхийлээд зогсож байсан санагдана. Сошиал ертөнцөөр хүүхэд бузарласан мэдээ гарахад бүгд пүү паа цааз л гээд л хуруу гараа сарвайгаад л шэйр коммэнт бичиж бусдын өмнөөс амь тавьж байсан бусуу. Одоо яах уу. Ямар хэцүү нийгэм юм бэ. Бидний хүүхдүүд яах болоо гээд л утсаа маажсаар суухуу. ингэж хүчирхийллийг эсрэгүйцдэггүй юм энэ тэр гээд элдвийг бичиж суугаа та нийгэмдээ ямар дуу хоолой хүргэв. Юу хийв. Дуулдаг бол дуу хийхсэн… Зурдаг бол зурахсан…. Ээж хүн л юм болсон хойно хийж чадах зүйлээрээ дуу хоолойгоо нийгэмд, таньд хүргэх гэж зорьсон дизайнер бүсгүйн бүтээлд ҮГҮЙ гэж хэлж зүрхлэх сэтгэл надад байгаагүй. Та уншигч биш, оролцогч нь байх ёстой” гэж байр сууриа илэрхийлжээ.

С.САРУУЛ

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж