Япон Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх хүсэлтэй гэв | News.MN

Япон Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх хүсэлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Япон Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх хүсэлтэй гэв

Япон Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх хүсэлтэй гэв

Хойд Солонгостой олон жил дипломат харилцаагүй байсан орнууд гэв гэнэт Ким Жон Унтай уулзах хүсэлтээ илэрхийлж эхэлжээ.

БНСУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар товлосон үед бас нэгэн улсын лидер түүнтэй уулзах санал гаргасан нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ажээ. Солонгосын хойгийн нөхцөл байдалд томоохон өөрчлөлт ажиглагдаж буй ийм үед геополитикийн тавцангийн гадна үлдэхийг хүсэхгүй гэдгээ нуухгүй байгаа Япон Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт явуулах саналаа цухуйлгажээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн даваа гаригт Бээжинд гэнэтийн айлчлал хийж, Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзсан билээ.

Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж буй дараагийн хүн бол БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп.

Японы хэвлэлүүдэд “Токио Хойд Солонгосын яриа хэлэлцээний гадна үлдэхээс эмээж байна” гэсэн нийтлэл гарсны дараа тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихида Суга мэдэгдэл гаргаж, ‘Япон Хойд Солонгостой боломжит олон арга замаар, олон сувгаар харилцаж ирсний нэг нь Бээжин дэх Элчин сайдын яам” гэжээ.

Хойд Солонгос БНСУ-тай дипломат харилцаагаа сэргээж, Пёнчаны өвлийн олимпт тамирчдаа илгээснээс хойш  Солонгосын хойгт нөхцөл байдал эерэгээр эргэж эхэлсэн ч Япон яриа хэлэлцээний гадна үлдсэн билээ.

Эх сурвалж: CNN

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-30 66.181.161.7

Aguu Kim muusain samuraig took haritsahgui biz.

Avatar

Зочин 2018-03-30 66.181.161.116

Уулзах нь битгий хэл харж ч чадахгvй байсан гарууд одоо болохоор уулзах гээд дараалал vvсгээд эхэллээ!! Том балиустай хvн сайхан юмаа!!

Avatar

Paвcaл 2018-03-30 174.216.17.79

Босстой нь уулзах гэж байхад эрх мэдэлгүй хөл нүцгэн шaлдан самурай битгий урдуур гүйгээд бай.

Avatar

Зочин 2018-03-30 66.181.166.24

АНУлс хойд солонгостой харилцаагаа муутгавал япон дууриагаад харилцаагаа муутгана АНУ хойдуудтай хэлэлцээ хийнэ гэвэл япон дууриагаад хэлээлцээ хийнэ гэм биш зан

Avatar

Зочин 2018-03-30 202.21.106.113

Юун дипломат харилцаа сэргээсэн бэ? Огт тийм харилцаа тогтоож байгаагүй улсууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж