Япон Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх хүсэлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Япон Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх хүсэлтэй гэв

Япон Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх хүсэлтэй гэв

Хойд Солонгостой олон жил дипломат харилцаагүй байсан орнууд гэв гэнэт Ким Жон Унтай уулзах хүсэлтээ илэрхийлж эхэлжээ.

БНСУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар товлосон үед бас нэгэн улсын лидер түүнтэй уулзах санал гаргасан нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ажээ. Солонгосын хойгийн нөхцөл байдалд томоохон өөрчлөлт ажиглагдаж буй ийм үед геополитикийн тавцангийн гадна үлдэхийг хүсэхгүй гэдгээ нуухгүй байгаа Япон Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт явуулах саналаа цухуйлгажээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн даваа гаригт Бээжинд гэнэтийн айлчлал хийж, Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзсан билээ.

Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж буй дараагийн хүн бол БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп.

Японы хэвлэлүүдэд “Токио Хойд Солонгосын яриа хэлэлцээний гадна үлдэхээс эмээж байна” гэсэн нийтлэл гарсны дараа тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихида Суга мэдэгдэл гаргаж, ‘Япон Хойд Солонгостой боломжит олон арга замаар, олон сувгаар харилцаж ирсний нэг нь Бээжин дэх Элчин сайдын яам” гэжээ.

Хойд Солонгос БНСУ-тай дипломат харилцаагаа сэргээж, Пёнчаны өвлийн олимпт тамирчдаа илгээснээс хойш  Солонгосын хойгт нөхцөл байдал эерэгээр эргэж эхэлсэн ч Япон яриа хэлэлцээний гадна үлдсэн билээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж