ЭЕШ-ийн монгол, англи, орос хэлний шалгалтын сонсох даалгаврын хугацааг уртасгажээ

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ийн монгол, англи, орос хэлний шалгалтын сонсох даалгаврын хугацааг уртасгажээ

ЭЕШ-ийн монгол, англи, орос хэлний шалгалтын сонсох даалгаврын хугацааг уртасгажээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар үргэлжилж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 42 мянган хүүхэд төгсөж байгаа аж. Мөн монгол, англи, орос хэлний шалгалтын сонсох даалгаврын хугацааг уртасгаж, сэтгэх даалгаврыг нэмж оруулсан байна.

Харин шалгалтын бүртгэлийн хураамжид өөрчлөлт ороогүй бөгөөд нэг шалгалтын үнэ 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг хэвээр байх юм. Шалгалтын бүртгэл 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны 18.00-00.00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүйг холбогдох газраас анхааруулсан.

Түүнчлэн ирэх жилээс Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг газар дээр нь засаж, шалгалтын дүнг өдөрт нь гаргадаг системийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад эхэлжээ. Энэхүү системийг албан ёсоор 2019 оноос бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж