Шатсан автобус насжилт өндөртэй байв уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Шатсан автобус насжилт өндөртэй байв уу?

Шатсан автобус насжилт өндөртэй байв уу?

                    

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан “Зүүн салаа-МУБИС” 48 дугаартай автобус өчигдөр /2018.03.29/ хөдөлгөөнд оролцож байхдаа шатжээ. Тодруулбал, Гэсэр сүмээс дээш өгсөх үед автобусны хойд хэсэг шатсан байна. Автобусыг "Тэнүүн огоо" ХХК эзэмшдэг бөгөөд “Тэнүүн Огоо” ХХК-ийн  холбогдох утас руу залгасан боловч утсаа авсангүй.

Энэ талаар Нийслэлийн онцгой  байдлын ерөнхий газрын хэвлэлийн  ажилтнаас тодруулахад “Галын дуудлага өчигдөр 17:47 минутын үед ирсэн. Гал унтраах аравдугаар ангийн албан хаагчид шуурхай арга хэмжээ аван галын унтраасан. Шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа. Хариу нь 14 хоногийн дараа гарна” гэв. Автобусанд гал гарах үед дотор нь зорчигчид үйлчлүүлж явсан ч гэмтэж бэртсэн хүн байхгүй байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд нийтийн тээврийн газарт бүртгэлтэй 1200 гаруй автобус байдаг ч өдөр бүр 930-940 автобус иргэдэд үйлчилдэг байна.1200 автобусны 80 хувиас дээш хувь нь наймаас дээш жилийн насжилттай бөгөөд 12 жил хүрэхээр насжилттай автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасдаг байна. Одоо байгаа автобуснууд дөрвөн жилийн дараа үйлчилгээнээс хасагдана гэсэн үг. Насжилт өндөртэй автобус засвар үйлчилгээ их шаардана, тэр хэмжээгээрээ зардал мөнгө шаарддаг аж.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж