Ким Ү Ён: Монголоос найман хүн Бусанд мэргэжил дээшлүүлсэн

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Ким Ү Ён: Монголоос найман хүн Бусанд мэргэжил дээшлүүлсэн

Ким Ү Ён: Монголоос найман хүн Бусанд мэргэжил дээшлүүлсэн

БНСУ–ын хоёр дахь том хот болох Бусан хот­­ын хэрэгжүүлэгч агентлаг, Бусаны аялал жуулчлал­ын газрын “BTO Улаанбаатар” Монгол дахь төлөөлөгчийн газар албан ёсны нээлтээ хийлээ. Энэ үеэр Бусаны аялал жуулчлалын төрийн өм­чит корпорацийн хэлтсийн дарга Ким Ү Ёнтай ярилцлаа.

 – Солонгосын хоёр дахь том хот болох Бусан хотын тухай мэдээллийг манай уншигчдад өгөөч?

– Бусан бусад хотыг бодвол уур амьсгалын хувьд харьцангуй тогтвортой, дулаан уур амьсгалтай. Үүнээс гадна жуулчид Хэ Үн Дэ наран шарлагын газрыг зорьж очих нь бий. Мөн Тэ Жүн Дэ далайн хавцал, Наг Дун гол зэрэг далай, уул, гол нэг дор цогцолсон байгалийн үзэс­гэлэнтэй хот. Энэ хэрээр аялал жуулчлал хөгжсөн, хөл хөдөлгөөн ихтэй.

 – Байгалийн үзэсгэлэн­гээс гадна дэлхийд алдар­тай хавдрын эмчилгээний төвтэй гэж сонссон?

– Бусан хот нь БНСУ–даа хамгийн шилдэгт тооцогдох хавдрын эм­чил­­гээний төвтэй. Энэ төвийг зорьж эмчлүү­лэх жуулчдын цуваа тасар­даггүй. Манай төлөө­лөг­чийн газар Монголд нээлтээ хийснээр танай иргэд ч энэ төвд ирж эмчлүүлэх бүрэн эрхтэй боллоо. Бусан болон Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болсон. Долоо хоногт дөрвөн удаагийн нислэг хийж байна. Хоёр хотын удирдлагууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаас хойш хоёр жилийн хугацаанд монголоос найман хүн­ий бүрэлдэхүүнтэй баг Бусанд мэргэжил дээшлүүлсэн. Өнгөрсөн жил 360 гаруй иргэн эмчлүүлэх, алжаал тайлах зорил­гоор Бусаныг зорьсон байна.

– Манайхан ихэвчлэн Сөүл рүү явж эмчлүүлдэг байсан. Бусанд очсоноор илүү үр дүнг амалж чадах болов уу?

– Сөүлтэй харьцуула­хад Бусаны эмчилгээний төвүүд тусгайлсан, нарийн мэргэжлийн гэдгээрээ ялгарна. Зөвхөн нэг өвч­ний оношийг бүхлээр нь авч үзэхгүй салгаж, нар­ийн шинжилгээ, тус­гайлсан эмчилгээ хий­дэг. Хавдраас гадна нурууны өвчлөлийн мун­даг эмчил­гээний багтай.

– Үе мөчний өвчтэй охиныг аваачиж эмчилсэн байх аа?

– Бусан хотоос зайлш­гүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчтөнг сон­гон үнэ төлбөргүй эмчил­гээ хийх зэргээр нийгэмд хандсан сайн үйлсийн ажлыг хийдэг. Өнгөрсөн жил үе мөчний өвчнөөр шаналж байсан бяц­хан охиныг сонгож эмчил­сэн. Эмэгтэй хүнийхээ хувьд өвчнөөсөө болоод насан туршдаа сэтгэлийн шархтай амьдрахаар бай­сан ч одоо эрүүл бол­чихсон гүйж явна. Энэ тухай монгол сэтгүүлчид очиж баримтат кино хүр­­тэл хийсэн.Энэ жил ч ялгаагүй нэг өвч­төнг сонгож, амьдрал бэлэг­лэхээр төлөвлөж байна.

– “BTO Улаанбаатар” Монгол дахь төлөөлөгчийн газрыг нээснээр хоёр орны аялал жуулчлалын салбарт ямар ахиц гарна гэж харж байна?

– Хоёр хот хамтын ажил­лагааны санамж би­чг­ийг үзэглэснээр сүүл­ийн хоёр жилийн хугацаанд олон талт харилцаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн. Үүнд эрүүл мэнд, аялал жуулчлалын төсөл хөтөлбөрийг голлон заасан байдаг. Бусанд аялснаар хотын аялал жуул­члалын гол бүс бо­лон эмнэлэг эмнэлгийн байгууллагатай танилцах, маркетинг аялалд хам­рагдах боломжтой. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Бусаны эр­үүл мэндийн аялал жуулчлалын танилцуулга, олон улсын арга хэмжээ болон ижил чиглэлээр зохион байгуулж буй бүх хурал цуглаанд дэм­жин оролцох, ний­гэм рүү хандсан хүмүүнлэг­ийн сайн үйлсийн аян­д хамрагдаж, Бусан хотод үнэгүй эмчилгээ, оношилгоонд хамрагдах зэрэг аялал жуул­члалын салбарт олон ахицтай алхам хийх нь ажиг­лагдаж байна.

– Шууд нислэгтэй бол­сон гэдэг сайхан мэдээ байна. Ингэснээр жуулчид хугацаа алдахгүй Бусан­тай танилцах боломж бүрджээ?

– Монгол Улсаас БНСУ–ын Бусан хотод суу­гаа Консулын газар 2016 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа анх эхэлснээр хотуудын хооронд мягмар, баа­сан гаригт  шууд нислэг үйлдэх болсон юм. Харин 2017 оны хоёрдугаар сар­д Бусан хотын аялал жуулч­лалын газар МИАТ компанитай гэр­ээ хийж, Улаанбаатар–Бусан чиглэлийн нэ­мэлт нислэгийг долоо хоног­ийн пүрэв, бямба гаригт хийж байна. Ингэснээр монгол жуул­чид цаг алдахгүйгээс гадна харьцангуй хямд тарифаар Бусантай танил­цах боломж бүрдсэн.

– Эмчилгээ хийлгэхээс гадна аялал жуулчлалын журмаар явахад ямар таатай нөхцлүүд бүрдэж байна?

– Эмчилгээний аяллаас гадна “Wellness” аялал буюу Бусаны цогц аяллыг хөгжүүлэхэд анхаарч байна. Энэ хөтөлбөр ам­жилт­тай хэрэгжвэл Солон­гос, Монголын аялал жуулч­лалын салбарт олон таатай боломж нээгдэх юм.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж