Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах саунд бусдын биеийг үнэлүүлж байсан этгээдийг илрүүлэн шалгаж байна.
Энэ гэмт хэргийг Чингэлтэй дүүргийн 13-р хороонд оршин суугаа хаягтай 32 настай, О гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд бусдын биеийг үнэлүүлж байсан нь тогтоогджээ. Одоогоор уг этгээдийг Эрүүгийн хуулийн 13.1-р зүйлд зааснаар шалгаж байгаа аж.
Э.Ариун