Химийн халдлагад өртсөн экс тагнуулчийн охин эмнэлэгт ухаан оржээ

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Химийн халдлагад өртсөн экс тагнуулчийн охин эмнэлэгт ухаан оржээ

Химийн халдлагад өртсөн экс тагнуулчийн охин эмнэлэгт ухаан оржээ

Их Британид химийн хортой бодисын халдлагад өртсөн Оросын экс тагнуулч Сергей Скрипалын охин Юлия эмнэлэгт ухаан орж, ярьж эхэлжээ. Эмч нарын хэлснээр Юлиягийн биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Харин Сергей Скрипалын биеийн байдал ноцтой хэвээр байгаа тул 24 цагийн асаргаа сувилгаа шаардлагатай  гэнэ.

Эмч нар Сергейг аврахад шаардлагатай бүхнийг хийж байгаа боловч химийн бодисын хордлого яваандаа ямар үр нөлөө авчрахыг мэдэхгүй гэжээ.Сергей Скрипал, түүний охин Юлия нарыг гуравдугаар сарын 4-нд Солсбери хотын худалдааны төвийн үүдэн дэх сандал дээр ухаангүй хэвтэж байхад нь олж, эмнэлэгт яаралтай хүргэсэн ажээ.

Их Британийн цагдаа нар Сергейг Солсбери дэх гэртээ мэдрэлд нөлөөлөх хортой бодист хордсон байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм. Шинжилгээний дүгнэлтээр түүний гэрийн хаалганы орчмоос тэрхүү мэдрэлд нөлөөлөх хортой бодисын ялгарал хамгийн их байсан гэнэ.

Мэдрэлд нөлөөлөх химийн хортой бодис Солсбери хотын хэд хэдэн газраас илэрсэн боловч ялгарал нь бага байжээ.

Их Британийн Засгийн газар Солсбери хотод болсон химийн хортой бодисын халдлагад ОХУ-ын Засгийн газрыг хардаж, буруутгаж байгаа боловч Москва энэ халдлагатай ямар ч хамаагүй гэж үгүйсгэсэн юм.

 

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж