Р.Содхүү, З.Энхтөр нарыг чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Р.Содхүү, З.Энхтөр нарыг чөлөөллөө

Р.Содхүү, З.Энхтөр нарыг чөлөөллөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.03.30/ Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

Р.Содхүү нь тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаас нь чөлөөлсөн гэсэн мэдээлэл байгаа бол З.Энхтөрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Засаг даргаас нь чөлөөлсөн аж.

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өмнө нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан З.Энхтөрийг огцруулах шийдвэр гаргаж, Р.Эрдэнэцогтыг Засаг даргаар сонгон, батламжлуулахаар Ерөнхий сайдад саналаа хүргүүлээд байсан юм. Харин Ерөнхий сайд саналыг нь хүлээн авч дээрх шийдвэрийг гаргажээ. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж