Барах уу? | News.MN

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Барах уу?

Өнөө цагт нэгэн үг моод болоод байгаа. Тэр нь барах уу, амжих уу. Яг үнэндээ энэ нь чадах уу гэсэнтэй агаар нэг л дээ. Алгын чинээхэн жаалаас эхлээд айлын өвөө хүртэл “барах уу” гэж таахалзах болсон. Морь унасан толгойгүй газар Монголд бий. Тэр нь Авлигатай тэмцэх газар. Тус газраас УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг шалгаж эхэлжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл анги буюу Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг хамтад нь шалгаж байгаа агаад “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөс хувьдаа завшсан гэж сэжиглэж байгаа бололтой.  Түүнчлэн тус газар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс ихээхэн хэмжээний мөнгө идэж уусан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа гэх. Сайн байна, Авлигатай тэмцэх газрынхан. Гэхдээ барах уу. Ингэж асуух нь эвгүй сэтгэгдэл төрүүлж байж болох л доо.  Гэвч амжих уу. АТГ-ынхан “махан идэштэн”-гүүдээр туг тахисан гэж би лав сонсоогүй юм  байна  Шулуухан хэлэхэд, АТГ-ынханд олзлогддог нь “өвсөн тэжээлтнүүду шүү дээ. Жижигхэн авлига авсан “өвсөн тэжээлтэнгүүд”-ийг өөчилж чадахаас “махан идэштэнгүүд”-ийг мад тавьж бардаг бил үү, хэ хэ. Өө, уучлаарай өөрсдийн чинь хэллэг шүү дээ. Төрийн албаныхан бага гарын авлигачдыг “өвсөн тэжээлтэн”, томчуудыг нь “махан идэштэнгүүд” гэж нэрлэдэг юм билээ.

 Махан идэштэнгүүдэд тооцогддог том гарийн “баагийнуудыг” барьж хорьсон нь хэд билээ. Нэг хэсэг УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаар баахан оролдсон. Дарга нь байгаад ч даанч бараагүй. Тэгвэл морь унасан толгойгүй газар хэн нэгнийг мориноос нь салгаж чадна гэдэгт нэг л итгэж өгөхгүй нь. УИХ-ын гишүүн Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа  2000-2007 онд өнөөгийн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржтой нийлж, хуйвалдаж байгаад  “саалийн үнээ”-нээс 10 гаруй тэрбум төгрөг хувьдаа  сааж орхисон  гэх мэдээлэл АТГ-т ирсэн гэнэ. Дээрх мэдээлэл тус газарт нэг бус нэлээд хэдэн удаа ирж л дээ. Тэгээд л  нөхдүүд  их мөнгийн хувьдаа завшсан их гарын “махан идэштэн”-гүүдийг маамуу болгохоор шийдсэн бололтой. Гэвч үнэндээ АТГ-ынхан том гарын махан идэштэнгүүдийн оролдож байж тоглоомны тойргоосоо хасагдах вий. Тус газрынхан УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг сэжигтнээр татаж сэмхэн хэрэг үүсгэж байгаа ч энэ  нь  муур хулганын хөөцөлдөөн төдийхөн болоод л өнгөрөхгүй гэх аргагүй. Учир нь УИХ-ын гишүүн Х.Наранхүү Хятадад амарч яваа бол төв банкны тэргүүн ч амралтаа аваад аль хэдийнэ талийжээ. Тэдний бүхэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ирэх намрын УИХ-ын чуулганд өргөн барихаар зэхэж байгаа гэх мэдээлэл байна.  Харж л байя. Учир нь АТГ газар байгуулагдаад цөөнгүй жилийг үдсэн ч гэлээ авлига авсан гэх төрийн томчуудыг шийтгэсэн нь хэд билээ. Шалгалаа л гэнэ, болилоо л гэнэ. Шалдаа уначихсан нэртэй, шалдан цэргүүд махан “идэштэнгүүд”ээр оролдож байгаад мад тавиулах вий дээ, харин. Эцэст нь хэлэхэд энэ том гарын  “махан идэштэнгүүд”-ийг илчилж барах уу, АТГ-ынхан.  Илчилж чадвал их л том шуугиан тарина даа. Нийгмийг доргиож чадвал нэмэх оноо та бүхэнд  ирэх байх шүү. Дахиад асуучихъя, барах уу, барын идэштэнгүүдийг.

А.Шархүү

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2011-08-18 180.149.97.1

АТГ-ын өмнөөс барахгүй гээд хариулчихяаэнэ батлагаатай шүүЯагаад гэвэл одоогийн УИХ-д одбаяр гэж шинэ хууль үйлчилж байгааНаранхүүПүрэвдорж нар дээрхи 10 тэрбум төгрөгийг хувьдаа завшихдаа үйлдэл дээрээ баригдаагүй учир УИХ-ын гишүүний хуяг дотор орчихсон байгаатэхлээр бүрэн эрхийг нь хөндөхгүй гэсэн үгийм болохоор би барахгүй гэж ам бардан хэлж байна

Avatar

иргэн 2011-08-18 180.149.97.1

АТГ-ын өмнөөс барахгүй гээд хариулчихяаэнэ батлагаатай шүүЯагаад гэвэл одоогийн УИХ-д одбаяр гэж шинэ хууль үйлчилж байгааНаранхүүПүрэвдорж нар дээрхи 10 тэрбум төгрөгийг хувьдаа завшихдаа үйлдэл дээрээ баригдаагүй учир УИХ-ын гишүүний хуяг дотор орчихсон байгаатэхлээр бүрэн эрхийг нь хөндөхгүй гэсэн үгийм болохоор би барахгүй гэж ам бардан хэлж байна

Avatar

Зочин 2011-08-18 182.160.13.110

elbegee hudulwul tachih l bh tehees busad ni amjhgui

Avatar

Зочин 2011-08-18 203.91.112.138

a*******n avilgalch MANiig ta nar barahguie hol hevtene

Avatar

Egduutsel 2011-08-18 27.123.214.2

Ajilaa hiij baigaa humuusiig chadah u barah u gej basamjlahiin orond demjih heregtei sh de Aliin bolgon luivarchinguudiig barahgui chadahgui geed davraaj baih yostoi yum be

Avatar

Зочин 2011-08-18 71.23.173.156

Америкд хамгийн чанартай барааг зөвхөн интернетээр л авдаг Америк хuмuuс дэлгuuр хэсэх нь багассан бөгөөд шаардлагатай бараануудаа интернетээр худалдан авдаг болжээ Энэ uзэгдэл нь улам бuр ихсэх хандлагатай байгаа юм Харин манай Монголд саяхнаас интернет худалдаа дэлгэрч эхлэж байна Монголын интернет дэлгuuрuuд дотроос хамгийн хямд нь w w w 1000захиа ком Манайх саяхнаас 606 -оор DELL -ийн i3 процессор-той нөтбuuк оруулж ирж байгаа Uнэхээр чанартай нөтбuuк тул та худалдаж авсандаа огт харамсахгuй w w w 1000захиа ком Монголын хамгийн хямд интернет дэлгuuр etrhehggsdfsd

Avatar

kkkkkk 2011-08-18 202.170.65.182

Tachihuu gedeg bolcon baina lee
Tachihuu aan neeree

Avatar

Зочин 2011-08-18 202.131.225.194

Barahgui ee Yostoi majihgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж