
Махан идэштэнгүүдэд тооцогддог том гарийн “баагийнуудыг” барьж хорьсон нь хэд билээ. Нэг хэсэг УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаар баахан оролдсон. Дарга нь байгаад ч даанч бараагүй. Тэгвэл морь унасан толгойгүй газар хэн нэгнийг мориноос нь салгаж чадна гэдэгт нэг л итгэж өгөхгүй нь. УИХ-ын гишүүн Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа 2000-2007 онд өнөөгийн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржтой нийлж, хуйвалдаж байгаад “саалийн үнээ”-нээс 10 гаруй тэрбум төгрөг хувьдаа сааж орхисон гэх мэдээлэл АТГ-т ирсэн гэнэ. Дээрх мэдээлэл тус газарт нэг бус нэлээд хэдэн удаа ирж л дээ. Тэгээд л нөхдүүд их мөнгийн хувьдаа завшсан их гарын “махан идэштэн”-гүүдийг маамуу болгохоор шийдсэн бололтой. Гэвч үнэндээ АТГ-ынхан том гарын махан идэштэнгүүдийн оролдож байж тоглоомны тойргоосоо хасагдах вий. Тус газрынхан УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг сэжигтнээр татаж сэмхэн хэрэг үүсгэж байгаа ч энэ нь муур хулганын хөөцөлдөөн төдийхөн болоод л өнгөрөхгүй гэх аргагүй. Учир нь УИХ-ын гишүүн Х.Наранхүү Хятадад амарч яваа бол төв банкны тэргүүн ч амралтаа аваад аль хэдийнэ талийжээ. Тэдний бүхэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ирэх намрын УИХ-ын чуулганд өргөн барихаар зэхэж байгаа гэх мэдээлэл байна. Харж л байя. Учир нь АТГ газар байгуулагдаад цөөнгүй жилийг үдсэн ч гэлээ авлига авсан гэх төрийн томчуудыг шийтгэсэн нь хэд билээ. Шалгалаа л гэнэ, болилоо л гэнэ. Шалдаа уначихсан нэртэй, шалдан цэргүүд махан “идэштэнгүүд”ээр оролдож байгаад мад тавиулах вий дээ, харин. Эцэст нь хэлэхэд энэ том гарын “махан идэштэнгүүд”-ийг илчилж барах уу, АТГ-ынхан. Илчилж чадвал их л том шуугиан тарина даа. Нийгмийг доргиож чадвал нэмэх оноо та бүхэнд ирэх байх шүү. Дахиад асуучихъя, барах уу, барын идэштэнгүүдийг.