Монгол, Маврикийн тоглолт тэнцээгээр өндөрлөв | News.MN

Монгол, Маврикийн тоглолт тэнцээгээр өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Монгол, Маврикийн тоглолт тэнцээгээр өндөрлөв

Монгол, Маврикийн тоглолт тэнцээгээр өндөрлөв

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд эдгээр өдрүүдэд ээлжлэн дэлхийн хотуудад зохиогдсоор байна.

Өчигдөр /2018.03.29/ хөлбөмбөгийн талбайд Монгол, Маврикийн шигшээ багуудын хоёр дахь тоглолт болж, 1:1 онооны харьцаагаар тэнцлээ. Энэхүү тоглолтод 11 дэх минутад Б.Балжиннямын дамжуулалтаар О.Мөнх-Оргил мөргөж гоол оруулан хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Зочин багийн ахлагч Лангуэ 54 дэх минутад торгуулийн талбайн гаднаас гоол оруулж, тоглолтыг 1:1-ээр тэнцүүлсэн юм.

Энэхүү тоглолт албан бус тоглолт байсан хэдий ч манай хөлбөмбөгчид ур чадвараа харууллаа.

Африк тив төвийгүй ДАШТ-д оролцдог хүчирхэг багуудтай нөхөрсөг тоглолт хийдэг туршлагатай, чадварлаг тоглогчдоос бүрдсэн Маврикийн залуус гурав хоногийн өмнө Монголын шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолтыг хийж, 2:0-оор хожсон билээ.

Маврикийн шигшээ баг нь зөвхөн Африк тив төвийгүй ДАШТ-д оролцдог хүчирхэг багуудтай нөхөрсөг тоглолт хийдэг туршлагатай, чадварлаг тоглогчдоос бүрдсэн шигшээ баг юм. Багийн ахлагч Кевин Бру нь Английн “Ибсвич” клубт, Адель Ланге “Парис ФС” клубуудэд харьяалагддаг бол Англи гаралтай довтлогч Гари Ноель, Бельгид төрсөн хамгаалагч Кильян Ярнард нар Маврикийн бүрэлдэхүүнд тоглодог. Маврикийн шигшээ баг одоогоор ОУХБХ-ны түвшинд 158-д эрэмблэгдэж байгаа, харин  Монголын шигшээ баг 189-д бичигдэж байна.

Монголын баг эхний тоглолтоо гуравдугаар сарын 22-ны өдөр Малайзын талбайд зочлон тоглож, 2:2-оор тэнцсэн билээ. Тэгвэл энэхүү тоглолтоос тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 27-ны өдөр өөрийн талбайд Африкийн төлөөлөл Маврикийн шигшээ багтаж тоглож, 2:0-оор хожигдсон юм. Харин өчигдөр /2018.03.29/ албан бус тоглолтод 1:1-ээр тэнцлээ.

 

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-30 103.57.93.45

Болорчулуун 29-ний мэдээндээ: Африк тив төвийгүй ДАШТ-д оролцдог хүчирхэг багуудтай нөхөрсөг тоглолт хийдэг туршлагатай, чадварлаг тоглогчдоос бүрдсэн Маврикийн залуус хоёр хоногийн өмнө Монголын шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолтыг хийж, 2:0-оор хожсон билээ. Тэгвэл тэд өнөөдөр 18:00 цагаас Хөлбөмбөгийн талбайл U23 залуучуудын шигшээ багтай албан бус нөхөрсөг тоглолтыг хийх юм./ гэж ёичсэн бол энэ мэдээндээ: Монголын баг эхний тоглолтоо гуравдугаар сарын 22-ны өдөр Малайзын талбайд зочлон тоглож, 2:2-оор тэнцсэн билээ. Тэгвэл энэхүү тоглолтоос тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 27-ны өдөр өөрийн талбайд Африкийн төлөөлөл Маврикийн шигшээ багтаж тоглож, 2:0-оор хожигдсон юм. Харин өчигдөр /2018.03.29/ албан бус тоглолтод 1:1-ээр тэнцлээ./ гэжээ. Нөгөө залуучуудын шигшээ баг нь Монголыг шигшээ баг тоглосон болгоод биччихсэн байх юм. Хоёр дох тоглолтонд Монголыг шигшээ баг, нөгөө залуучуудын шигшээ багийн аль нь тоглож 1:1 -ээр тэнцсэн юм бол гэж чамаас асууж байна хөгшин ах нь. Чи заавал хариулаарай.

Avatar

Зочин 2018-03-30 103.57.93.45

Болорчулуун аа, ингэж мэдээ бичихгүй шүү дээ. За чи энэ мэдээгээ дахиад сайн нягтал даа. Жишээ нь: Африк тив төвийгүй ДАШТ-д оролцдог хүчирхэг багуудтай нөхөрсөг тоглолт хийдэг туршлагатай, чадварлаг тоглогчдоос бүрдсэн Маврикийн залуус гурав хоногийн өмнө Монголын шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолтыг хийж, 2:0-оор хожсон билээ. гэсэн бол төгсгөлд нь бас Монголын баг эхний тоглолтоо гуравдугаар сарын 22-ны өдөр Малайзын талбайд зочлон тоглож, 2:2-оор тэнцсэн билээ. Тэгвэл энэхүү тоглолтоос тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 27-ны өдөр өөрийн талбайд Африкийн төлөөлөл Маврикийн шигшээ багтаж тоглож, 2:0-оор хожигдсон юм гэх мэтчилэн ингэж улиг болтол нь давтах хэрэг байгаа юм уу. Уншигч бид чиний бичсэн мэдээг хэдэн өдөр дараалан, нэг санаагаа давтсан юм уншихаас залхаж байна шүү. Бид хоёр дахь тоглолтын өөр сонин мэдээллийг хүлээж байлаа. Үнэхээр чамд авъяась чадвар алга, хүү минь.

Avatar

aa 2018-03-30 202.9.40.241

ene tegeed heden udaa toglohiin. hojin hojitloo togloh yum uu.

Avatar

Зоч 2018-03-30 103.57.93.130

Юмыг битгий муу талаас нь харж бай !!! Амжилт залуусаа

Avatar

zochin 2018-03-30 66.181.161.58

Мэдээ зөв бичиж чадахгүй бол зайлчих хэрэгтэй, ЗОЛБИН СЭТГҮҮЛЧ

Avatar

Medeegee hynaach. 2018-03-30 103.26.193.21

Yun ch bicheed baigaan.2 2 gecheed 1 1 eer tentslee ch geh shig.

Avatar

Зочин 2018-03-30 202.179.2.147

Galzuuchuudad zoriulsan taavar yumuu haashaa yu. esvel aldaa oloh test yumuu

Avatar

Манай көл бэмбэг 2018-03-30

Харж чаддаг хүмүүс бас байнаа. Хошин шогорхуу л юм даа.

Avatar

Зочин 2018-03-30 66.181.161.62

Sagsnii dyrem manaid yilchilsiin. 1 goal hiihed 2 oor. MAVRIC IINH YNDSEN DYRMEEREE…

Avatar

xxx 2018-03-30 202.70.33.171

Эхэн хэсэгтээ 2:2-р тэнцсэн гэчихээд сүүлд нь 1:1-р тэнцлээ гэх юм.

Avatar

иргэн 2018-03-30 202.21.100.210

Малайзтай нутаг дээр нь 2;2-р тэнцсэн. Мавриктай албан бус тоглолтонд 1:1-р тэнцсэн. гэж ялгаж ойлго…

Avatar

зочин 2018-03-30 202.170.70.16

манай багийн урмыг бодсон юм байлгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж