“Мамма миа”-д дүрээ мөнхөлсөн дуурийн дуучин Ө.Уянга | News.MN

“Мамма миа”-д дүрээ мөнхөлсөн дуурийн дуучин Ө.Уянга

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

“Мамма миа”-д дүрээ мөнхөлсөн дуурийн дуучин Ө.Уянга

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Нийслэл хүү”, “Гарьд магнай”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг олон кинонд дүр бүтээсэн байдаг. Тэгвэл тус театрын дуурийн дуучдаас гадна балетын жүжигчид уран сайхны кинод тоглож, дүрээ мөнхөлсөн нь цөөнгүй бий. Энэ удаагийн “Мартагдашгүй танил” булангийн зочноор Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянгааг онцолсон юм. Тэрбээр одоогоос найман жилийн өмнө 2010 онд UBS телевизийн бүтээл “Мамма миа” мюзикл уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн. Ингээд түүнтэй дэлгэцийн бүтээлийн талаар ярилцсанаа хүргэе.

Э.УЯНГААД КИНОНД ТОГЛОХ БОДОЛ БАЙГААГҮЙ Ч

UBS телевизийн олонд хүрсэн “Universe best Songs” гадаад дууны уралдаанаас олон уран бүтээлчид төрөн гарсан. Тэгвэл энэхүү уралдааны 2010 оны шилдэг оролцогчид дэлхийн олон оронд янз бүрээр толилуулж байсан алдарт “Мамма миа” мюзиклийг дэлгэцийн бүтээл болгож чадсан юм. Энэхүү мюзиклын гол дүрд “Макс” продакшны жүжигчин Б.Жавхлан, “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга, Улсын драмын театрын жүжигчин Т.Хулан, бүжигчин Г.Ган-Очир болон “Universe best Songs” наадмын ялагч Б.Жавхлантөгс нар тоглосон. Мөн эдгээр уран бүтээлчдийн дунд дуурийн гоцлол дуучин Ө.Уянга багтаж, гол дүрийг амилуулсан.

Тэрбээр кинонд тоглох талаар ер нь төсөөлж яваагүйгээ хуучилсан юм. 2010 оны хавар UBS телевизээс түүнд хандан кино зураг авалтад орохыг хүсчээ. Тухайн үед кинонд тоглох ямар ч төсөөлөл байгаагүй түүнд хөгжмийн зохиолч Л.Балхжав санал тавьсан ажээ. Анх удаа кино пробонд орсон түүний хувьд тухайн үед ямар нэгэн төсөөлөлгүй байсан гэдэг. Харин хэд хоногийн дараа UBS телевизээс түүнд “та тэнцсэн байна” гэдэг саналыг хэлснээр дээрх мюзиклд тоглохоор болсон юм байна.

ДЭЛГЭЦИЙН УРАН БҮТЭЭЛ ХҮНД ГЭДГИЙГ МЭДЭРСЭН ЗУН

2010 оны хавар кинонд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалт явагдаж, зун нь киноны зураг авалт эхлэх байсан. Тэр үед  Засгийн газрын тогтоолоор Монголын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч, Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тэмдэглэн өнгөрүүлсэн. Ө.Уянгаагийн хувьд энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд хамгийн түрүүнд байх ёстой хүний нэг. Тэрбээр кино багийнханд араас нь очихоо хэлээд нутгийн зүг явжээ. Наадмын баяр наадам өнгөрөөд хотод ирээд Тэрэлжийг зорьсон Ө.Уянгаагийн хувьд жинхэнэ шалгууртаа орсон байна.

АВВА хамтлагийн 20 гаран дууг англи хэл дээр дуулж, бичүүлж бас жүжиглэлтийн сургуулилт хийж нэг мэдэхэд зунаас намарт шилжжээ. Тэрбээр тайзан дээр дуулахаас илүү дэлгэцийн бүтээл өөр гэдгийг тэр зун мэдэрсэн гэдэг. Гэхдээ олон туршлагатай жүжигчидтэй хамт тоглосон учраас “Мамма миа” мюзиклын ард гарчээ. Түүнийг рок поп, дуурийн аль ч чиглэлээр дуулчихдаг болохоор сонгосон байх гэж тэр хуучлав.  Энэхүү кинонд тоглосны үр дүнд маш их зүйл сурч бас үеийнхээ уран бүтээлчдээс их зүйл сурч чаджээ. Тэрбээр уран бүтээлч хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд өөр өөр зүйлд хүчээ сорьж байх нь чухал гэдгийг кинонд тоглосны дараа сайн ойлгож авсан гэв.

ДУУРИЙН АЛТАН ҮЕИЙНХЭН ДЭЛГЭЦЭНД МӨНХӨРСӨН НЬ ТҮҮНД ЭРЧ ХҮЧИЙГ ӨГЧЭЭ

Сүүлийн жилүүдэд дуурийн театрын залуу уран бүтээлчид уран сайхны кинонд цөөнгүй тоглодог болсон. Гэхдээ бидний өмнөх алдарт уран бүтээлчид маань “Нийслэл хүү”, Гарьд магнай“, “Мартагдашгүй намар”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг тоглосон болохоор бидэнд их л ахдах мэт байлаа. Харин надад залуу насандаа алдарт “Мамма миа” мюзиклийг дэлгэцийн бүтээл болгоход гол дүрд тоглох хувь тохиосон. Эргээд харахад найман жил болсон байна. Гэтэл би бас өөрийн залуу насны дүрээ дэлгэцэд мөнхөлж чадсандаа бахархаж суудаг хэмээн хуучилсан юм.

Түүний өрөөний хананд “Хэлтгий заяа” киноны Мөнгөн арслангийн гэргийн дүрд тоглосон дуурийн дуучин Ардын жүжигчин А.Долгор, “Ардын элч”-ийн Ариунаа, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” киноны гол дүр Долгорын дүрийг бүтээсэн дуурийн дуучин, гавьяат жүжигчин П.Пүрэвсүрэн  Цэвэлсүрэн  нарын уран бүтээлчдийн зураг бий. Тэрбээр эдгээр том уран бүтээлчид дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлснийг олон удаа үзэж байсан. Гэхдээ түүнд кинонд тоглох тийм хүсэл тэмүүлэл байгаагүй. Магадгүй олон төрөлд хүч сорьж байсан нь нөлөөлсөн байх гэж байв. Киноны найруулагчдын санаа маш өөр байдгийг “Мамма миа”-с олж харжээ. Уг нь зураг авалт аваад байдаг. Гэтэл яг киногоо үзсэн чинь их өөр болчихсон. Дэлгэцийн бүтээл хийнэ гэдэг амаргүй гэдгийг тэрбээр энэхүү кинонд тоглохдоо ойлгожээ.

“Мамма миа”-ийн найруулагчаар Б.Жаргалсайхан, Б.Чингүүн нар ажилласан бөгөөд киноны нээлт 2010 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр болж байв.

Ө.УЯНГАА ДУУРИЙН ДАРААГИЙН ТОМООХОН БҮТЭЭЛД ХАНЦУЙ ШАМЛАН ОРЖЭЭ

2003 онд СУИС-ийг төгсөөд дуурийн театрт дуучнаар ажилд орсон Ө.Уянга Төрийн соёрхолт Шаравын “”Чингис хаан” дурийн Сорхогтан хатны дүрд анх тоглож байжээ. Тэр цагаас хойш тэрбээр дэлхийн олон алдартай бүтээлийг амилуулаад байна. Мөн түүнийг 2015 онд Улаан-Үдэд Италийн суут хөгжмийн зохиолч “Тоска”-д гоцлон дуулж байхад “Буриадын театр дахь Монгол хоолой” хэмээн нийтлэл гарч байжээ. Мөн тухайн үед ОХУ-ын урлаг судлаачид түүнийг өндрөөр үнэлж байсан байна. Тэгвэл Ө.Уянга энэ оны эхэнд Буриадын театрт Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай хамтран “Тоска” дуурьт дуулсан юм.

“Травиата” дуурийн Виолетта, Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Розина зэрэг дэлхийн алдартай олон бүтээлийг бүтээж буй Ө.Уянга дараагийн том бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Тэрбээр хамгийн сүүлд Ламбугайн нулимс дуурийн Цэрэнлхамын дүрийг бүтээжээ. Одоо тэр дараагийн томоохон бүтээлийн дүрдээ ханцуй шамлан орсон байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-30 103.229.123.178

Хүчтэй хоолойтой мундаг дуучин. Атаархагчид юу ч гэж хэлж болно. Түүнийг битгий тоо, зорилгынхоо төлөө зүтгээд байна. Жингийн цуваа явж л байна, Жингэр нохой хуцаж л байна гэж үг бий

Avatar

Зочин 2018-03-30 202.180.220.81

Тунгалаг таимр киноны Долгор, Ардын элчийн Ариунаад Пүрэвсүрэн биш, Гавъяат жүжигчин Цэвэлсүрэн гуай тоглосон юмсан яагаад хүний нэр худлаа бичээд байгаа юм бэ

Avatar

Зочин 2018-03-30 103.57.95.217

цэвэлсүрэн

Avatar

Дуурь сонирхогч 2018-03-30 202.9.43.34

Энэ нэг сэжгийн шаамий авгай бас дахиад өөрийгөө тагтуулаад унах чинь. Нэг цол тэмдэг горьдоод хөдөө царайлаад байгаа юм байх даа. Ариунбаатар, Мөнхцэцэг шиг олон улсын нэр хүндтэй том тэмцээнд түрүүлж ирчихсэн бол ч яаяа гэхсэн. Даанч тийм юм үзээд өгий гэсэн ч байхгүй л дээ.

Avatar

irgen 2018-03-30

ardiin elchiin ariunaad purevsurenb gedeg hun togloogui.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж