Баянзүрх дүүргийн иргэд харааны үнэ төлбөргүй үзлэгт хамрагдлаа | News.MN

Баянзүрх дүүргийн иргэд харааны үнэ төлбөргүй үзлэгт хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн иргэд харааны үнэ төлбөргүй үзлэгт хамрагдлаа

Баянзүрх дүүргийн иргэд харааны үнэ төлбөргүй үзлэгт хамрагдлаа

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, төлөөлөгч Э.Эрдэнийн санаачилгаар тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хараа зүйн анхан шатны үнэ төлбөргүй үзлэг зохион байгуулагджээ. Тус үзлэгт Баянзүрх дүүргийн бүх хороодоос нийтдээ 130 хүүхэд, 70 ахмад настан хамрагдсан байна. Үзлэгийн үеэр БНСУ-ын Пусан хотын нүдний эмнэлгийн эмч нарын баг Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч нартай хамтран ажиллаж, туршлага солилцов. 

Өдөрлөгийг нээж Э.Эрдэнэ хэлсэн үгэндээ " Миний бие Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн хувьд дүүргийнхээ иргэдийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Пусан хотын нүдний эмч нарын баг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмч нартай хамтран иргэдийн харааг шалгах анхан шатны үзлэгийг зохион байгуулж байна. Техник технологи өндөр хөгжихийн хэрээр бидний ухаалаг утас, зурагт, компьютерийн хэрэглээ нэмэгдэж, бид дэлгэцийн өмнө цагийг өнгөрүүлж байна. Үүнтэй холбоотойгоор нүд, хараа зүйн эрүүл мэндийн байдал алдагдаж, ялангуяа үр хүүхдүүд маань харааны бэрхшээлтэй болох нь жилээс жилд нэмэгдэж байгаа нь эцэг эхчүүд бидний санаа зовнисон нэг асуудал болж байна. Үүнээс гадна, ахмадуудад маань харааны шилний хэрэгцээ их бий. Иймээс миний бие Пусан хотын нүдний эмч нарыг урин, хараа зүйн анхан шатны үзлэгийг зохион байгуулж байгаа юм. Ингэснээр тухайн хүүхэд, ахмадуудын харааг тодорхойлж, түүнд нь тохирсон шилийг бэлэглэж байна. Хүний амьдралын үнэ цэнэ, чанар харах мэлмийд оршдог. Иргэд та бүхэн үзлэгт идэвхтэй оролцож, хамгийн чухал эрхтэн болох нүдээ хайрлаж хамгаалахад анхаараарай.

Хилийн чанадаас сайхан сэтгэлээр биднийг зорин ирж, ард иргэдэд маань эрүүл мэндийн тусламжийг үзүүлж байгаа Пусан хотын хүндэт эмч нартаа гүн талархал илэрхийлье. Мөн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, бидэнтэй хамтран ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон та бүхэнд маш их баярлаж байна’ гэв. 

Энэхүү өдөрлөгийн хүрээнд харааны бэрхшээлтэй 250 хүүхэд болон ахмадуудад нийт 30 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий харааны шил бэлэглэж, хараа зүйн зөвлөгөө өгсөн юм. 

 

А.АНИР

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

jagaa Ganbaatar 2018-03-30 203.91.115.42

daxij xezee vzex we xogjliin berxsheeltei xvmvvsee xamruulj bx uu

Avatar

Оюун би охиноо үзлэгт хамруулж болох уу 4сарын2нд үзэх үү 2018-03-30 203.91.115.42

Миний охин нүдээ харвасан юм 4сарын2нд үзэх болуу

Avatar

Ard 2018-03-30 67.81.182.161

Sain ajil b.a

Avatar

Зочин 2018-03-30 66.181.178.176

болж байгаа юманд хэрэлдээд юүхэв. дээр гарсан түрүүний бөөс 76-г цааш хийх аргаа хай:.

Avatar

Г.Отгонбаатар 2018-03-30 66.181.160.56

Тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн танхимыг тохижуулж өгч байсныг санаж байна. Энэ удаа хараагаа шалгуулж шил хийлгэх сайхан ажил хийлээ. Нүдний үзлэг дахин хийх үү гэсэн асуулт нэлээд их байна лээ. Эрдэнэ төлөөлөгч ажлаа маш сайн хийдэг.

Avatar

Монгол 2018-03-30 112.72.11.110

Сайхан юм аа. Дүүргийн төлөөлөгч хүний үүрэг энэ байх даа. Юуны тулд дүүргээс сонгогдож байгаа билээ. Дүүрэг дүүрэгтээ хүмүүсээ бодсон үйл ажиллагаа төлөөлөгч нар маань явуулаад байвал 3хан сая хүн амтай Монгол маань дорхноо эрүүл, ажилтай Монголчуудаар дүүрэх байх даа.

Avatar

Монгол 2018-03-30 112.72.11.110

Сайхан юм аа. Дүүргийн төлөөлөгч хүний үүрэг энэ байх даа. Юуны тулд дүүргээс сонгогдож байгаа билээ. Дүүрэг дүүрэгтээ хүмүүсээ бодсон үйл ажиллагаа төлөөлөгч нар маань явуулаад байвал 3хан сая хүн амтай Монгол маань дорхноо эрүүл, ажилтай Монголчуудаар дүүрэх байх даа.

Avatar

Эзнээ олжээ 2018-03-30 202.179.25.169

Сайхан үйл хийжээ.. өнөөдрийн бидний байдал ямар байгаа билээ, ялангуяа харааны эрүүл биш байдал ихсэж байгаа үед хорооныхоо иргэдэд бодит дэмжлэг үзүүлсэн нь сайн болжээ. Э. Эрдэнэ танд амжилт хүсьев

Avatar

Зочин 2018-03-30 103.26.195.27

Эрүүл мэндээ алдвал бүхнийг алддаг гэж. Сайхан ажил байна. Амжилт хүсье

Avatar

Зочин 2018-03-30 103.26.195.27

Сайн үйлс ч хийж болохоо байцан хорвоо юм уу Бид гэж яриад байх юм ООРК-уудаа хэлээд байна уу та? Энэ чинь харин мэдрэл хог уу гүү юу харин ч баяралмаар юм даа

Avatar

Бидний үзэн яддаг улс шүүдээ 2018-03-30 202.21.102.178

Бидэнд ингэж тусалж байна

Avatar

Зочин 2018-03-30 66.181.177.22

bid solongosiig uzen yaddagui shuudee. harin avilgach hudalch uls turch tuluulugch gegchdiig u=yzen yaddagyum

Avatar

ХАха 2018-03-30 103.26.195.27

Яг яагаад үзэн ядаад байдаг юм? Чи ингээд шил хийгээд өгөх битий хэл хармайг нь суйлна биз! Монгол хүн муу солонгос хүн гоё юмуу? Хаа хамаагүй бузар амаа битий ангайж бай!!! Үнэхээр хэцүү хүмүүсд шил хийж өгсөн байна лээ баярлаж байгаа шүү! Шилгүй байх ямар хэцүү билээдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж