Баянзүрх дүүргийн иргэд харааны үнэ төлбөргүй үзлэгт хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн иргэд харааны үнэ төлбөргүй үзлэгт хамрагдлаа

Баянзүрх дүүргийн иргэд харааны үнэ төлбөргүй үзлэгт хамрагдлаа

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, төлөөлөгч Э.Эрдэнийн санаачилгаар тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хараа зүйн анхан шатны үнэ төлбөргүй үзлэг зохион байгуулагджээ. Тус үзлэгт Баянзүрх дүүргийн бүх хороодоос нийтдээ 130 хүүхэд, 70 ахмад настан хамрагдсан байна. Үзлэгийн үеэр БНСУ-ын Пусан хотын нүдний эмнэлгийн эмч нарын баг Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч нартай хамтран ажиллаж, туршлага солилцов. 

Өдөрлөгийг нээж Э.Эрдэнэ хэлсэн үгэндээ " Миний бие Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн хувьд дүүргийнхээ иргэдийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Пусан хотын нүдний эмч нарын баг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмч нартай хамтран иргэдийн харааг шалгах анхан шатны үзлэгийг зохион байгуулж байна. Техник технологи өндөр хөгжихийн хэрээр бидний ухаалаг утас, зурагт, компьютерийн хэрэглээ нэмэгдэж, бид дэлгэцийн өмнө цагийг өнгөрүүлж байна. Үүнтэй холбоотойгоор нүд, хараа зүйн эрүүл мэндийн байдал алдагдаж, ялангуяа үр хүүхдүүд маань харааны бэрхшээлтэй болох нь жилээс жилд нэмэгдэж байгаа нь эцэг эхчүүд бидний санаа зовнисон нэг асуудал болж байна. Үүнээс гадна, ахмадуудад маань харааны шилний хэрэгцээ их бий. Иймээс миний бие Пусан хотын нүдний эмч нарыг урин, хараа зүйн анхан шатны үзлэгийг зохион байгуулж байгаа юм. Ингэснээр тухайн хүүхэд, ахмадуудын харааг тодорхойлж, түүнд нь тохирсон шилийг бэлэглэж байна. Хүний амьдралын үнэ цэнэ, чанар харах мэлмийд оршдог. Иргэд та бүхэн үзлэгт идэвхтэй оролцож, хамгийн чухал эрхтэн болох нүдээ хайрлаж хамгаалахад анхаараарай.

Хилийн чанадаас сайхан сэтгэлээр биднийг зорин ирж, ард иргэдэд маань эрүүл мэндийн тусламжийг үзүүлж байгаа Пусан хотын хүндэт эмч нартаа гүн талархал илэрхийлье. Мөн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, бидэнтэй хамтран ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон та бүхэнд маш их баярлаж байна’ гэв. 

Энэхүү өдөрлөгийн хүрээнд харааны бэрхшээлтэй 250 хүүхэд болон ахмадуудад нийт 30 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий харааны шил бэлэглэж, хараа зүйн зөвлөгөө өгсөн юм. 

 

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж