Т.Сэргэлэн: Дорлигийн дүр уучлагдаасай гэж бодож тоглосон | News.MN

Т.Сэргэлэн: Дорлигийн дүр уучлагдаасай гэж бодож тоглосон

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Т.Сэргэлэн: Дорлигийн дүр уучлагдаасай гэж бодож тоглосон

Т.Сэргэлэн: Дорлигийн дүр уучлагдаасай гэж бодож тоглосон

УДЭТ-ын залуу жүжигчин Т.Сэргэлэнтэй ярилцлаа. Тэрбээр олон үзэгчтэйгээр тэргүүлдэг “Гамлет“, “Ромео, Жульетта”, “Тэнгэрийн хүү” зэрэг жүжгийн араас бичигдэх “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлигийн дүрийг соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүхтэй ээлжлэн бүтээсэн юм. УДЭТ-т урилгаар орсон тэрбээр чөлөөт цаг л гарвал ном уншдаг, фэйсбүүк ч ашигладаггүй нэгэн. Мөн хайр сэтгэлд үнэнч байвал сэтгэл илчтэй, хайрыг нандигнаарай гэж байлаа.


-УДЭТ-ын ээлжит бүтээл “Би эндээс явахгүй” жүжгийн гол дүрийг бүтээлээ.  Энэ таны анхны гол дүр үү?

-Тийм ээ, УДЭТ-ын тайзнаа бүтээсэн миний анхны гол дүр Дорлиг байлаа. Өмнө нь олны хэсгээс эхлээд жүжгийн бүх хэсэгт тоглодог байсан.

-Дорлиг нь 40 нас гарсан эрэгтэй. Харин та залуу хүн. Олон насны зөрүүг хэрхэн гаргав. Мөн О.Гэрэлсүх ахаас тоглолтын хувьд юугаараа ялгарсан бэ?

-Энэ дүр дээр ажиллахад ажлын хамт олон маш их тусалсан. Миний хувьд өөрийгөө 40 настай хүн гэдгийг хүлээн зөвшөөрч, Дорлигийн дүр уучлагдаасай гэж бодож тоглосон. Мөн энэ дүрд миний тоглосон хэсэг О.Гэрэлсүх ахаас өөр хүнээр дамжиж байгаагаараа ялгаатай. Хэн нь ямар байсныг үзэгчид дүгнэх байх. Миний хувьд мэдрэмж, сурсан зүйлээ бүхнээ гаргасан. Үзэгчид их сайхан хүлээж авсан. Манай ажлын хамт олон ч мөн сайхан хүлээж авлаа.

-УДЭТ-тай хэрхэн холбогдсон бэ?

-2012 онд Д.Цэрэнсамбуу захирлын урилгаар УДЭТ-т ажиллах болсон.

-Урилга авахад юу нөлөөлсөн юм бол?

-“UBS” телевизийн нэгэн тэмцээнд амжилттай оролцсон юм. Энэ тэмцээний шагнал болгосон гэх юм уу даа.

-Ямар дүр бүтээхийг хүсэж, шунаж байна вэ?

-Тэр, энэ гэж хэлэхэд хэцүү байна. Оногдсон дүрээ л сайн бүтээхийг, хамт олныхоо итгэлийг дааж явахыг хүсэж байна.

-10, 20 жилийн дараа хэр хэмжээний жүжигчин болох бол?

-Амьдралд байдаг дүртэй илүү ойр, сайн боловсорсон, том дүрийг даацтай бүтээдэг болохыг хүсэж байна. Театрт байгаа олон мундаг жүжигчид шиг болохыг хүсэж байна.

-Залуу хүнтэй ярилцаж байгаа болохоор уншигчид таны хувийн амьдралыг сонирхож байгаа. Та үүнд хариулахгүй юү?

-Би аав, ээжээс хоёул. Гэр бүл нандин байгаасай, хайрыг зөв таниасай, хайр ирэхэд түүнийг зөвөөр хүлээж авах ухаантай байгаасай гэж боддог. Бусдаас хайр ирэхээс илүү бусдын хайрыг татах чадалтай байгаасай гэж боддог. Хайр сэтгэлд үнэнч байхад сэтгэл илчтэй гэж боддог нэгэн.

Р.Ренчиндулам

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-30 43.242.243.8

сайн тоглосон. Илүү их хичээж, сайн жүжигчин болоорой

Avatar

Uzegch 2018-03-30 27.123.214.113

Sain togloson. Ulam ih amjilt

Avatar

Зочин 2018-03-30 202.131.231.210

Гэрэлсүхээс хир тоглох болдоо гэж эмээж байсан, сайхан тоглосон байна лээ, өөлөх зүйлгүй

Avatar

jargal 2018-03-30 103.229.177.50

sain togloson shyyy. Bayar hyrgeye

Avatar

Иргэн 2018-03-30 103.14.36.6

Сайхан тоглож байсан. Мундаг сайн жүжүгчин болж сайхан амьдраарай.

Avatar

иргэн 2018-03-30 43.242.243.174

2 хүүтэй өрх толгойлсон гэхээр их залуудаа гэр бүл болж байсан бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж