Замын түгжрэл, дээр нь “Нарантуул”-ын гол хаалга хүртэлх хүний хөл, шахаж тавьсан машин тэрэгний хооронд сүлжих шахам явсаар зах руу орлоо. Хаалгаар оронгуут сүрчиг үнэртэх нь таатай. Харвал, төрөл бүрийн үнэртэн өрчихсөн явуулын бяцхан лангууны дэргэдээс “Брэндийн усаа граммаар аваарай” хэмээн нэгэн эмэгтэй хашгирч харагдана.
Хэдий 17.00 цаг өнгөрсөн боловч ‘Нарантуул’ захын хашаанд машин ирэх нь улам ихсэж байв. Хот, хөдөөнийх гэлтгүй бүгд л үнэ хямдыг нь бодож тус захаар үйлчлүүлдэг. “Нарантуул” захад арван мянган хүн өвлийн хүйтнийг, зуны аагим халууныг үл ажран, амьдралаа залгуулахын тулд лангуу түрээслэн ажилладаг.
Тус захыг зорих болсон шалтгаан бидэнд бий. Учир нь, нийслэлийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн шинэчлэлтэй холбогдуулаад Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын замыг 1.6 жил буюу 2020 он хүртэл хаахаар болсон
Мөн нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор:
Сондгой буюу Даваа, Лхагва гаригт 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, тэгш буюу Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, харин Баасан гаригт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төв, захуудыг ажиллуулахгүй амраах саналыг гаргасан
Харин хоёрдугаар хувилбар нь,Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст Даваа, Лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, Баасан гаригт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах саналтай байгаа юм.
Дээрх саналыг иргэдийн санал асуулгаар шийдэх юм. Эдгээр саналын дэмжигдсэн хувилбар дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Харин манай агентлагийн зүгээс баасан гарагт томоохон худалдааны төв, захуудыг амраах саналыг дэмжиж байгаа эсэх талаар лавлахаар “Нарантуул” захын худалдаачдыг зорьсон нь энэ.
“Нарантуул” захын хяналт зохион байгуулалтын албаны зохион байгуулагч Г.Ууганцэцэг “Захын хөл хөдөлгөөн урд урьдын жилүүдийг бодвол багассан. Нүдэн баримжаагаар харахад Баасан,Бямба,Ням гаригт хүмүүс илүү ихээр үйлчлүүлж зах хөдөлгөөнд ордог. Бусад үед урсгалаараа шахуу л байж байдаг. Манай ажилчид баасан гарагт амарна гэхээр дургүй л байгаа. Ихэнх худалдаачид мягмар гаригт амраад сурчихсан” гэв.
Энэ үеэр арав гаруй жил гутал зарж буй худалдаачин Ж.Цэвэгсүрэн ийн ярилаа.
Тэрбээр “Ихэнх захын худалдаачид дээрх саналыг эсэргүүцэх нь тодорхой шүү дээ. Бүгд л өртэй зээлтэй байна. Ийм байхад гайгүй орлого олдог баасан гаригт амраачихаар алдагдалтай. Хөдөөгөөс нааш зорьж ирэх хүмүүс ч олон байдаг” гэв.
Н.Цэрэнханд “Уг нь мягмар гаригт амрахад зах ч ачаалал багатай сийрэг байдаг болохоор амар байдаг юм. Харин баасан гаригт амарна гэхээр улсууд их дургүй байна лээ. Баасан гаригт ажиллаж байвал хэдэн төгрөг ч гэсэн хэрэгтэй л юм даа. Дэмжигдээд гараад ирэх юм бол журмыг нь дагахаас өөр яах вэ дээ” гэв.
н.Энхтуяа “Би гэхэд байрны лизинтэй. Хамгийн наад захын зовлон гэхэд энд зээлгүй хүн нэг ч байхгүй. Сарын эхэнд авдар тээшний мөнгө,сарын дунд болохоор байрны лизин, сарын 15 дөхөөд ирэхээр байрныхаа мөнгийг өгнө. Эргээд сарын 20 болохоор лангууны түрээс нэхэгдэнэ.Ерөөсөө өрнөөс өрийн хооронд л амьдарч байна. Бид нар өвөл орлого муутай болохоор зүгээр түрээсээ төлөөд л явдаг. Дулаараад худалдан авалт овоо сайжрах байх гэж бодтол баасан гаригт амраана гэх санал гараад байх юм” гэлээ.
Бухимдсан худалдаачид “Төрийн түшээд дөрвөн жилдээ ганц сонгууль дөхөхөөр л ирж царайгаа харуулдаг. Сайхан сайхан амлалт өгч чихэн дээр цэцэг ургуулдаг. Тэгсэн хэрнээ усанд хаясан чулуу шиг алга болно. Амласан амлалтаа ч биелүүлдэггүй.Бид нарыг энд хүйтэнд хөрж, халуунд халж яаж таван төгрөг олж байгааг тэд мэдэхгүй. Тэнгэрийн юм ярьсан улс байх юм” гэцгээж байв.
Захын худалдаачдыг ажиглаад байхад ихэнх худалдаачид 40 наснаас дээш насныхан байх аж. Тэдний дунд баасан гаригт томоохон худалдааны төв, захуудыг ажиллуулахгүй амраах саналын талаар огт мэдээгүй хүмүүс байхад, долоо хоногт хоёр удаа амарна хэмээн буруу ойлголттой хүмүүс ч олон байсныг нуух юун. Тиймээс ч энэ удаагийн саналыг худалдаачид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хүчтэй илэрхийлсээр байсан юм. Харин иргэдийн зүгээс захуудын амралтын хуваарьт өөрчлөлт орсон ч ямар ч ялгаа байхгүй гэв.
Irgen 2018-03-29 66.181.169.202
Нарантуул захад худалдаа эрхлэгчдийн амьдралыг сайн мэдэхгүй болохоор тэр талаар юу ярих вэ. Харин бусад иргэдийн хувьд тээврийн хэрэгсэлтэй холбоотой татваруудыг бүтэн жилээр нь тооцож төлдөг хэрнээ ашиглалтын хувьд долоо хоног бүр 1 өдөр дутуу, баяр ёслолын өдрүүдэд тэгш сондгойгоороо хуваагдаад мөн 1 өдөр дутуу эрхээ хязгаарлуулдаг. Хязгаарлуулсан өдрөө таксинд мөнгөө төлж үйлчлүүлдэг. Хэрвээ цаашид 1-2 өдрөөр тээврийн хэрэгслээ эзэмшиж ашиглах эрхээ хязгаарлуулах юм бол анх дугаарын хязгаарлалт хэрэгжүүлж эхэлсэн хугацаанаас эхэлж тооцоод төлсөн татварын зөрүүг минь буцааж олго.
зочин 2018-03-29
нарантуулынхан 30 хувь нь зээлтэй байж магад. Олон жил наймаа хийсэн нь боломжтой амьдардаг ш дээ. зээлгүй хэд хэд байртай том том машин унасан хүмүүс зөндөө. найзын худ хүртэл жишээнд байна. яах гэж ингэж 100 хувь наймаачид өр зээлтэй гэж худлаа яриад байдгын. наймааны буянаар амьдралаа дээшлүүлээд сайн сайхан амьдарч байж.
иргэд 2018-03-29
иргэд минь хийж бүтээхэд нь оролцдоггүй юм аа гэхэд хийхэд нь саад болохгүй байя аа, бид хөгжил яриал юм хийгүй байна гэж шүүмжилж чаддаг атлаа ххийе гэхээр нь дандаа болохгүй бүтэхгүй гээд байж болохгүй нээ Иргэдээс асууж болно эцсийн шийдвэрийг нийтийн эрх ашгийн үүднээс гаргаад саналыг хангаагүй үндэслэлээ эсрэг саналтайд нь мэдэгдээд л хийх ажлаа төр засаг нь хийх хэрэгтэй бидэнд сайхан орчин түгжрэл багатай зам хэрэгтэй байна.
ардын нэг 2018-03-29 66.181.160.118
автомашинаа унаж ашиглах боломж бүр л хумигдах бололтой, иймд жилд төлдөг автомашины татвараас унахгүй өдрөө тооцоод хасуулах шударга шаардлага гарч ирнэ дээ, хүмүүсээ бид дарга нарын амыг дагаж байдагаа болих цаг аль эрт өнгөрсөн биш үү
Зочин 2018-03-29 66.181.176.144
ХӨДӨӨГИЙХӨН ХӨДӨӨНӨӨСӨӨ ЭНД ЗАХАД ИРЖ БОЛСОН ЮМ,ХОТЫНХОН ХОТЫНХОО ЗАХ РУУ ЗАХ ДЭЭР ОЧИЖ БОЛНООДОО ХААЯА ДЭЭР ОЧИХОД 11 ХҮРТЭЛ ХУДАЛДАГЧ НЬ ИРЭХГҮЙ ТОХИОЛДОЛ БАЙНГА БАЙДАГ ТЭР ХҮМҮҮСИЙГ БОЛОМЖТОЙ Л ЮМ БЙНА ГЭЖ БОДДОГ НЭГ Ч ГЭСЭН ОРЛОГО ОЛОЁ ГЭСЭН НЬ АЛЬ ЭРТ ИРСЭН БАЙДАГ
Зочин 2018-03-29 66.181.176.144
ЖАРГАЛЫН УДААН ,ЗОВЛОНГИЙН ТҮРГЭН ГЭДЭГ ҮГ БАЙДАГ ТҮР ТЭВЧЭЭД АРГА ЭВЭЭ ОЛООД ТЭР ГҮҮРЭН ГАР,Ц НҮХЭН ГАРЦЫГ НЬ БАРИХАД ХОТЫН ИРГЭД БОЛОМЖООРОО САНАА ТАВИХ Л ХЭРЭГТЭЙ .
Зочин 2018-03-29 64.119.26.149
Би 7-гийн тоо харахгүй байна уу эсвэл 7р төгссөн дугаар бүх өдөр явах юм уу
zochin 2018-03-29 202.170.68.38
Zakh khotiin zakhad baikhad l tokhiromjtoi,Narantuul zakh ajilladaggui opdruuded zam khichneen saikhamn chuluutei baidag bilee.
Зочин 2018-03-29 202.21.115.82
Захаас хөдөөнийхөн л бараа авдаг шүү дээ. Нарантуул мэт захуудыг хотын зүүн, баруун талд гаргачихвал аль алиндаа амар юмсан. Зах дээр наймаа хийж насаа барах дуртай хэд нь захаа дагаад хашаа байшингаа тэнд нь барина. Тэгээд нөгөө дагуул хот, тосгод чинь бий болно.
Зочин 2018-03-29 66.181.178.61
zahiig hotoos garga
zochin 2018-03-29 66.181.176.118
Замаа хаадгаараа хаагаад дугаарын хязгааралалт зуны хуваарьтаа ороод яваад үзье л дээ. Хэр түгжрэл гарах нь уу. Захуудын амралтын өдөр солигдоход ялгаа байна уу. Захуудын худалдаачдын эрх ашиг уу, эсвэл машинтай хүмүүсийн эрх ашиг уу, эсвэл нийтийн эрх ашиг уу, хотын хөгжил, ирээдүйн түгэрэл багасах энэ тэр асуудлаа бодолцож оновчтой шийдээрээ. Ямар ч журам гарсан дэмжинэ.
Манд 2018-03-29 112.72.14.156
Зөвөөө түгжрэл нь гайгүйл болох юм бод бол хийх л рэрэгтэй
зочин 2018-03-29
ЗАХ БОЛ ЗАХАД Л БАЙХ ХЭРЭГТЭЙ, ЗАХУУДЫГ ХОТЫН ЗАХРУУ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ!!! Захын худалдаачдын эрх ашгаар нийт иргэдийн эрх ашгийг зөрчөөд байж болохгүй байх шүү. 13-р хороололд оршин суудаг иргэн хүний хувьд, захаас болж байнга зам түгжрэлтэй амьдрахад үнэхээр ая тухгүй байдаг. Хотын захиргаа Нарантуул захыг нүүлгэчихээд, дараа нь тэр гүүрний талаар ярь.
Ulzii 2018-03-29 202.70.40.50
Zahiig hot-n zahruu garga
зочин судлаач 2018-03-29 202.9.42.230
ЗАХЫГ ГАДАГШ ГАРГАХААР ТҮГЖРЭЛ БАГАСАН ГЭЭД ЯРИАД БАЙХ ЮМ,,ТЭР ЗЭХРУУ ЧИНЬ БАСЛ ЗАМААР ХОТЫН НЭГ ЗАХААС НӨГӨӨ ТТАЛРУУ ХӨНДЛӨН ТУУХ НЬ БАС Л БӨӨН БӨГЛӨРӨЛ,,ЗАМАА ШИЙДЭСНИЙ ДАРАА Л ТЭР БӨГЛӨРӨЛ ХААНА ХААНА АА БАЙХГҮЙ БОЛНОШҮҮДЭЭ,,,ЗАМАА САЙЖРУУЛАХЫГ БҮГД ДЭМЖИЦГЭЭЕ
Зочин 2018-03-29 64.119.23.101
төлсөн татварынхаа хагасыг буцааж авья
dorj 2018-03-29 202.131.231.210
ene ih tugjreen dund buhimdaj yavsnaas tegsh sondgoigoor namar hurtel, ter baitugai bainga yavsan ni deer dee
Зочин 2018-03-29 27.123.212.140
Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтанд орохоор буянт ухаагийн барилга , талбайгаа яахаа мэдэхгүй улс бна гэсэн энэ Нарантуулийг тийшээ нүүлгээч ээ хэдэн сэндвичэн барилга босгоод за да гадаа бсан улсууд тоохгүй дээ
зочин 2018-03-29 43.228.129.167
ЗАХ БОЛ ЗАХАД Л БАЙХ ХЭРЭГТЭЙ, ЗАХУУДЫГ ХОТЫН ЗАХРУУ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ!!!
Захын худалдаачдын эрх ашгаар нийт иргэдийн эрх ашгийг зөрчөөд байж болохгүй байх шүү. 13-р хороололд оршин суудаг иргэн хүний хувьд, захаас болж байнга зам түгжрэлтэй амьдрахад үнэхээр ая тухгүй байдаг.
Зах биз дээ 2018-03-29 202.21.100.210
өглөө эрт 06-07 цагт нээгээд 14-15 цагт хаадаг болоочээ, зах юм байгаа биз дээ.
Зочин 2018-03-29 112.72.11.102
Иргэдийн оролцоо байлгүй яахав гэхдээ хөгжилд саад болсон оролцоо байж болохгүй. Хотын захиргаа бэлтэл ажлаа эрт эхлүүдэх байсан юм. Тээврийн хэрэгслийн татвар энд хамаагүй ээ. Харин замын хураамжаа багасгах ёстой байлаа тэгсэх бол наад асуудал чинь "ок" бодох байсан.
Зочин 2018-03-29 202.131.227.50
Гарын үсгээ худалддаг гарууд ойлгохгүй л дээ.
хуульч 2018-03-29 202.9.43.198
машины дугаар тэгш, сондогой байж болохоос захын асуудлыг энд хамаатуулж ярьдаг агуайТЭНЭГЛЭЛ
ЗОЧИН 2018-03-29 66.181.160.57
Ер нь энэ захуудыг хаах хэрэгтэй дээ . Олон сайхан залуучуудыг гутал хувцасны наймаачин болгоод гацаачихсан газар шдэ . Өсөж дэвждэгч үгүй , уруудаж доройтдогч үгүй .
Зочин 2018-03-29 112.72.11.102
Чамд ямар хаматай юм. Хүмүүсийн амьдралы эх үүсвэр шүү. Дэлхийн 198 улсад зах дэлгүүрээ хаасан ямар удс байна. Тэр хөгжилтэй гэдэг америк, японд ч зах байгаа шүү.
Зочин 2018-03-29 202.179.26.221
Zahaa hotoos gargaval zamiin tugjee bagasna gedgiig bugd medej bgaash de. Narantuul , uguumur , Bumbugur bolon 100 ailiin zahuudiig hotoos gargaad baasan garigt n ajilluulval boloo yum bishuu ?????Zahiin hudaldaachid 2 dahi udruu amardag. busad ued n hotiin zahad bgaa yum cin hend ch saad bhguish de.
Зочин 2018-03-29 66.181.164.47
Тэр нүүлгэх мөнгө нь хаана байгаан бэ? Чи өгөх хэрэг үү? Улсын төсөв өндөр алдагдалтай байна.
Зочин 2018-03-29 182.160.37.7
Төсвөөс хулгай хийхээ больчихвол ашигтай гарна
Боль дүн хүү 2018-03-29 202.72.245.220
ХОТЫН ЗАХИРГААНД НЭГ ТЭ НЭГ ОЛГОЙ ТОЛГОЙТ АЖИЛЛАЖ БАЙНААА, УРД НЬ ЗҮҮН ЭРГЭХ АЖИЛ ХИЙЖ СҮЙРСНЭЭ МАРТААД ДАХИАД СОЛ ИОТОЙ ЮМ СЭДЭЭД ЭХЭЛЛЭЭ, ТЭРЭНД БОДОЖ СУДАЛЖ АЖИЛЛАНА ГЭХ ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ БОЛОЛТОЙ
Зочин 2018-03-29 66.181.180.23
Аргагүй ш дээ жүижгчин Баярхүү Номин Талстын Хаянаа мэтийн нөхдүүд ажилж байгаа юм чинь ийм юм сэднэ ш дээ! Хүний боловсрол олыг харах ухаан дутвал амьдрал хүндэрнэ. Бид хүнийхээ боловсролыг харж сонгохгүй олны танил л бол сармагчин ч байсан хамаагүй сонголт хийдгээс ийм асуудал их гарч байна!
Тэнэг Батболд 2018-03-29 202.21.106.132
Дахин дугаарын хязгаарлалт гэж байхгүй шүү. Ямар тэнэг юм бодоод байгаа юм бэ
Ккк 2018-03-29 66.181.160.93
Энэ мэдээ юум уу нэг сэтгүүлч ухаантай юм өөрийн мунхаг бодол солиорлоо бичээд байгаа юмуу. Мэдээний сайт юм бол мэдээ бичээчээ.
Зочин 2018-03-29 202.70.42.102
хэцүү ч юм аа даа
олон үгтэй хүн 2018-03-29 66.181.164.171
Ер нь ажаад байхад манайхан ердөөсөө мэдээлэлтэй холбоотой асуудлын талаар саналаа хэлж, тэрийг нь бөөнөөрөө хэлэлцэхгүй юм. Зүгээр л бөөн улс төрчид юм уу хайшаа юм. Тэгээд бас нээх ууртай хүмүүс. Ер нь эрүүл хүн бага болсон юм уу? Эсвэл хэн нэгний захиалга байдаг юм уу?
Зочин 2018-03-29 202.70.42.102
niigem iim buhimdaltai bna shte
MONEY MONEY 2018-03-29 180.149.78.99
Ter ondor 42 MILLION dollar aar HOTOOS toriin baigullaga ZAH, TOM delguuriig gargaachee.
Иргэн 2018-03-29 202.21.99.178
Манай дарга нар ард иргэдээ боловсролгүй ядуу байлгах, далд утгаараа зовоож, өрний хүүдий байлгах сонирхолтой. Хүний төлөө юу ч хийхгүй дээ, өөрсдийнхөө ашгийн төлөө бол иргэдээ яаж ч зовоож хохироож чадна. Энэ балай нам гэдэг бүлэглэлээс салах юмсан
Зочин 2018-03-29 180.149.78.99
Ганц гүүрэн гарц барих нэрээр бүхэл бүтэн улсын нийслэлийн иргэдийн амь амьдралыг бужигнуулах нь эрүүл оюун ухаан биш шүү… Тэрний оронд ХОТЫН ТӨВД БАЙГАА БҮХ ЗАХУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЖЛЫН ЦАГААР ХОТООС ГАДАГШ ТҮР ГАЗАР ТҮРЭЭСЛЭЖ БАРУУН ЗҮҮН ТАЛД НЬ ГАРГААД ТЭР ГҮҮРЭН ГАРЦАА БАРЬСНЫХАА ДААРАА БУЦААГААД ОРУУЛНА БИЗ, ТЭР НЬ ХАМААГҮЙ ДЭЭР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ 50 ХУВЬ НЬ БАРАА БӨӨНДӨХ ГЭЖ ИРДЭГ ОРОН НУТГИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛҮҮД БАЙНА ДАГ.
Зочин 2018-03-29 202.179.25.47
Хотын дарга Батболд гуай эрүүл үү. Захад ажилладаг эдгээр хүмүүсийг хоосон хоно гэсэнтэй адил сонсогдож байна. Та өөрөө хоёр, гурван машинтай хоосон гудамжаар явах хэрэгтэй. Ард түмэн хоосон хонож байх ёстой. Хаана, хэддүгээр зуунд амьдарч байна.
njuty 2018-03-29 43.242.243.174
нарантуулаар хотынхон орохоо болиод удаж бна. Хөдөөнийхөн эсхүл хотын гэр хорооллынхон л ордог байх. Сандэй рүү ч хотынхон орохоо больсон. Ямар ч чанаргүй хятад бараа л тэнд бна. Хааж гэр хороололд нь тэр захыг нь бариад өгөх хэрэгтэй
Хотын иргэн 2018-03-29
Та бас л амьдралаас тасарчихжээ тэ. Өөрсдийгөө тэгж өнгөөр хуурах ямар хэрэг байдаг юм. Том жижиггүй бүх л дэлгүүрүүд нэг зүгээс л бараагаа татаж байгаа. Бренд энэ тэр нь л юу юм гэхээс. Бусдаар бол хамгийн бага нэмэгдэл шингэсэн барааг захаас л сонгоод авч байгаа байх. Үнэнийг хэлэхэд орчноос нь болоод би ч ороогүй удаж байна. Гэхдээ шаардлагатай гэвэл санхүүгээ тооцоод 1-ийн үнээр нэжгээд юм аваад л гарна. Тэндээс юу авч болох боломжтойг мэддэг л байх хэрэгтэй. Хэрэггүй хог цуглуул гэж байгаа юм биш шүү.
олон үгтэй хүн 2018-03-29 66.181.164.171
comment чинь таалагдсангүй,….
Зочин 2018-03-29 64.119.17.104
ӨӨРӨӨ Л ЗАЙГАА ТАВИАД ӨГДӨӨ МАЛАА ККК
Хотоос зайтхан задгай зах түр ажиллуул түрээс лэгчээ хохироохгүй татвар бага ав 2018-03-29 66.181.160.34
Зочин
Зочин 2018-03-29 202.131.236.170
Энэ хотын дарга Су Батболд ер [Хориотой Үг] тэнэг нөхөр байна. Бас тэгээд Батүүл, Баттулга 2-ын хийсэн ажлын чигчия хуруунд хүрэхгүй мөртөлөө хийсэн ажлыг нь байнга үгүйсгэнэ. Өөрөө хийсэн ажил юу ч байхгүй.
Hvn 2018-03-29 66.181.160.52
Ergvv novshnuud uursduu ter mayakta mashinaar zam haalgaj yvdaga bolih heregte shde ard tvmen ymar gem hiisiin bvgd l amidrah gj yvaa