Залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойд зориулан Монголын залуучуудын холбооноос зохион байгуулах 90 гэр бүлийн "Залуу гэр бүл" өдөрлөгийн нээлт өнөөдөр 10.00 цагт болно. МЗХ-ны байранд болох тус өдөрлөгт анагаах ухааны доктор, “Амаржихуйн гайхамшиг” номын зохиогч Г.Баясгалан, Монгол Улсын Ардын жүжигчин Уртын дуучин Ш.Чимэдцэеэ, МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор О.Мягмар өөрсдийн сонирхолтой лекцүүдээ уншихаас гадна оролцогчдод "Баясгалантай дэлхий" эмэгтэйчүүдийн эмнэлгээр хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулан өгөх ажээ.
Б.Болд