Ньюс хөтөч: Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэлийг танилцуулна | News.MN

Ньюс хөтөч: Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэлийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэлийг танилцуулна

Ньюс хөтөч: Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэлийг танилцуулна

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 30

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

.09.00

  • Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс 2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан “Чанарын соёл – Чанарын дотоод баталгаажуулалт” сэдвийн дор олон улсын хурлал зохион байгуулна. Хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, холбогдох албаны хүмүүс, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Азийн хөгжлийн банк, Дээд боловсролын шинэчлэл төсөл, их дээд сургуулиудын төлөөлөл оролцоно. Хаяг: “Туушин” зочид буудал, Соёмбо танхимд болно. Холбоо барих утас: 8811-1046 

09.30

  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн байранд Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны тайлангийн хурал болно. Эрчим хүчний салбарын өр авлага, ашиг алдагдал, нийт үйлдвэрлэсэн цахилгаан дулааны хэмжээ, аюулгүй найдвартай байдал, татвар шимтгэл зэргийг нэгтгэн Эрчим хүчний яам болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд танилцуулах юм. Холбоо барих утас: 99115624

10.00

  • Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь “Хил дамнасан арилжаа хийх тухай” хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хаяг: ХХААХҮЯ-ны зүүн талд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр 2 дугаар давхарт болно. Холбоо барих утас: 9179-0101, 9989-0609

  • 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт-2” болзолт уралдааны талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хуралд: МУГХУСАЗЗ, НИТХ, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагууд оролцоно. Хаяг: Нийслэлийн цагдаагийн газрын 3 давхарт /Хурлын танхим/ болно. Холбоо барих утас: 99109382

11.00

  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Статистикийн газраас ‘Эдийн засаг нийгмийн өнөөгийн байдал’-ын талаар мэдээлэл өгнө. Холбоо барих утас: 325044, 91100461

  •  ‘Оюутан цэрэг’ сургалтын нээлтийн ажиллагаа “Нийслэлийн иргэний танхим”-д болно. Холбоо барих утас: 322401, 99837676 -Б.Баянмөнх

  • ХОТЖИЛТООС ҮҮДЭЛТЭЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ БҮТЭЭЛЧ ЗУРАГТ ХУУДСААР ДАМЖУУЛАН ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ НИЙГМИЙН ТӨСЛИЙН ҮЗЭСГЭЛЭН  Шангри-Ла Худалдааны Төвийн 1-р давхарт 101 дүгээр хэсэгт болно. Холбоо барих утас Э.Золзаяа 99089498

  • “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг УИХ-д өргөн барина

11.30

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН, ИЗНН, МҮАН, Ногоон намын дарга нар Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэлийг танилцуулахаар хэвлэлийн бага хурал зарлалаа

  • MN-Мэдээллийн төвд  УБТЗ ХНН-ийн удирдлагын үйл ажиллагааны талаар төмөр замчид байр сууриа илэрхийлж мэдээлэл хийнэ.

12.00

  • МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд “Зочлох үйлчилгээний мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн, “HORECA EXPO- 2018” зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэнгийн нээлт болно. Нийслэлийн Аялал жуулчлалын газар -9519373

14.00

  • Хангарьд ордны 14 давхарт ‘Хүндэтгэлийн танхим’-д ‘Нийслэлийн орон сууцны корпораци’ Германы GIZ-ийн бүс нутгийн ‘Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус’ төслийн нэгжтэй ‘Эко хотхон’ төслийг хэрэгжүүлэх хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Холбоо барих утас: 88104671, 70006953

  • ‘Багшийн хөгжлийн ордон’-д болох “Давсны зохистой хэрэглээг дэмжих сургуульд суурилсан арга хэмжээ” сэдэвт сургалтын зохион байгуулагдана.

  • MN-Мэдээллийн төвд ЭХЭМҮТ, УГТЭ болон ‘Самсунг’ эрүүл мэндийн төвийн хамтран хэрэгжүүлж буй ‘Зүрхнээс зүрхэнд’ төслийн талаарх мэдээллийг сонирхоорой

  • Монгол хэлний олимпиадын албан ёсны дүн, бусад мэдээллийг нийслэлийн 48-р сургууль дээр зарлана.

  • Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд ‘Алтан чагнуур’ ёслолын арга хэмжээ болно. Холбоо барих утас 99733431, 94946544

15.00

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний судалгааны ажлыг нийтийн хүртээл болгох зорилготой цуврал лекцийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цуврал лекцийн энэ удаагийн зочноор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор Э.Байгал оролцож “Олон улсын хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэх маргааны арбитрын харьяаллын эрх зүйн зохицуулалт” сэдвээр лекц уншина. 

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1912.03.30 Монгол Улсын хаан Жибзундамбаас хоёр улсын найрамдлын гэрээ байгуулах тухай Орос улсын хаанд бичиг илгээжээ. Уг бичигт “Монгол улсын эзэн хаан хичээнгүйлэн, Их Орос улсын эзэн, их баатар цагаан хаантны амгаланг эрэн, Их хаан танаас тусгайлан элчин сайд Кростовецийг мөхөс улсад илгээн найрамдлын гэрээ бичиг байгуулж, хоёр улс үүрд сайнаар найрамдан, энх түвшин жаргасугай хэмээснийг мөхөс улсын эзэн, түшмэл, лам, хар цөм нэгэн сэтгэлээр машид баярлаж амуй” гэж бичжээ.

1963.03.30 БНМАУ, БНХАУ соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.

1996.03.30 Монгол Улсын БСШУЯ-ны сайд С.Төмөр-Очир Хятадад айлчилж, хоёр тал “Монгол-Хятадын 1996-2000 оны боловсролын солилцооны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-29 182.160.3.172

Оюутолгойг дарамталж улс төрд дахин орох Намбар Энхбаярын санааг зогсоох ёстой.

Avatar

иргэн 2018-03-29 59.153.87.49

энэ хэд одоо хэлж ярих сум нь дуусаагүй юу? хэзээний л ийм хэдэн нөхдүүд хусмаа чамласан хүүхэд шиг нусаа гоожуулаад явж байдаг.

Avatar

Монгол 2018-03-29 202.21.120.147

МАХН, ИЗН, МҮАН, Ногоон нам нэртэй гудамжны хэдэн хаягдал улстөрчид бүр шантаажчин амьдрал руу ил цагаан орж байгаа юм байна л даа. Бас цаагуураа ийм популизм хийвэл массд таалагдах магадгүй гэсэн хөгийн санаа өвөрлөж байж ч мэдэнэ.

Avatar

Зочин 2018-03-29 203.91.115.40

бүр юү ч гүй болгох гээд л байгаа малууддаа

Avatar

Зочин 2018-03-29 66.181.160.77

МАХН, ИЗНН, МҮАН, Ногоон намууд Оюунтолгойг дарамталж байгаад хэдэн юм олох санаатай. Дарамт үзүүлэх гэж оролдох тусам улам их хүнд байдалд оруулдаг гэдгийг ухаардагүй ээ. Намууд ийм юм хөөцөлдөх нь тун зохисгүй.

Avatar

Зочин 2018-03-29 66.181.178.17

урд нь насны хөрөнгёө аваад гэрээг баталсан нөхдүүд чамтай чамгүй дуу дуугаа авалцаад эссэргүүцээд эхлэх биз би л хувьдаа эдгээр намуудыг дэмжиж байна мэдээж хэдэн бэлтгэн нийлүүлэгч ажиллуулсан нь таттвараас чөлөөлөгдөх үндэс болмооргүй юм тэгээд ч хуулийн өмнө бүх л аж ахуйн нэгжүүд адил тэгш эрхтэй л баймаар юм гэрээ бол нэвт авилга үнэртэж байгаа цаасан б** шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж